12-р хэсэг

1K 77 0
                                    

Eunbi’s POV
гэртээ буйдан дээр суун Тэхёнд бэлэглхээр бэлдэж байсан зургийн албумыг ширтэн сууна. Уг нь энийг түүнд 14 насны төрсөн өдрөөр нь өгөх байсан ч тийм боломж олдоогүй юм. Учир нь би удаан хугацааны турш ухаангүй байсан бас би түүнээс одоог хүртэл ямар ч сураг сонсоогүй л байна.
Би зургийн албумыг дэлгэхэд хамгийн эхний зураг бидний 1-р ангидаа авхуулсан зураг байлаа. Энэ зургийг бид сургуулийнхаа анхны өдөр Тэхёны утсаар авхуулж байсан юм.
Дараагийн зураг нь Тэхён бид хоёрын Парк дээр нүүрэндээ томоос том мишээн авхуулсан зураг байлаа. Энэ үед бид хэтэрхий жоохон байсан. Би тэрнийг одоо хэр өөрчлөгдсөн бол гэдгийг мэдмээр байна. Магадгүй тэр илүү царайлаг болсон байх.
Дараагийн зураг нь Тэхён нүүрэн дээрээ зуруулчихсан унтаж байлаа. Би тэрний нүүрийг унтаж байхад нь дээр нь аймшигтай зурснаа санан инээмсэглэв.
Flashback
Тэхён бид хоёр анги дээрээ сууж байлаа. Бидний ангийнхан өдрийн цайгаа уухаар ангиас гарсан байв. Би Тэхёныг сэрхээр цайндаа гарах гээд түүний сэрхийг хүлээж байв. Би Тэхёны ширээнээс 2 ширээний зайтай суудаг юм. Бид хоёулаа арын ширээнд суудаг ч тэр зүүн талын ширээнд харин би баруун талын ширээнд суудаг байсансан. Би түүнийг унтаж байгааг нь сэмээрхэн харан нүүрэндээ инээмсэглэл тодруулж байв.
Би түүний дэргэд очин түүнийг сэрээхээр хатгасан ч энэ бүтэлгүйтэв.
– Хөөе Ким Тэхён! Сэрээрэй.
– …
– Бос лдоо! би өлсөөд байна! гэсэн ч Тэхён сэрсэнгүй.
– босохгүй юм биздээ? за яахав тэгвэл… би эргэн өөрийн суудалруу явж гартаа үзэг барьсаар Тэхёны хажууд ирэн түүний аниастай нүдэн дээр том дугуй зурж духан дээр нь том цэг тавив. Би сахилгагүйтэн инээгээд хурдхан шиг түүний зургийг авахад тэр яг сэрж байлаа. Би түргэхэн шиг өөрийн суудалдаа очин суугаад хэвийн юм шиг жүжиглэж эхлэв.
Тэхён сэрэн гараа алдалж суниахад нь би тэсэлгүй инээж эхлэв. Тэхён надруу харан гайхаад:
-яагаад байгаа юм?
– яагаачгүй. би толгойгоо сэгсрэн инээхгүй байхыг хичээж байлаа.
Тэхён босон миний хажууд ирэх замдаа хананд өлгөөтэй байх жижиг толинд өөрийгөө харан эрүү нь газарт хэрэх шахам цочих нь тэр. Харин би түүнийг шоолон инээж байлаа.
– Хван Ынби! тэр орилон миний ширээн дээр байх үзгийг шүүрэн авахад би түүнээс зугтахыг хичээж байлаа.
– хариуг нь барих цаг! тэр ингэж хэлээд миний нүүрэнд үзгээ ойртуулан нүдийг минь тойруулан ямар нэгэн зүйл зурж эхлэв.
– боль лдоо хэмээн би түүнээс гуйхэд тэрээр зурхаа болив.
– одоо шударга боллоо гээд тэр инээж байв.
Тэр халааснаас минь утсыг минь гаргаж ирээд :
– зургаа даруулцгаая харин чи ганцаардах үедээ энэ зургийг харж инээж байгаарай. Бид хоёулаа томоор мишээхэд тэр бидний зургийг дарав.
End of flashback
Би инээж байсан ч аажмаар нүднээс минь нулимс гаран хацрыг минь даган урсаж Тэхён бид хоёрын зурган дээр дусаллаа.
Би чамайг маш их санаж байна.  хэмээн хэлээд мэгшин уйлж эхлэв.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now