24-р хэсэг

887 60 0
                                    

Taehyung's Pov

Би ажил дээрээ нүүрэндээ тодрох инээмсэглэлийг үгүй хийж чадахгүй байлаа. Учир нь Ынби бид 2 одооноос эхэлж албан ёсоор болздог болсон.

Энэ охиныг би 10 жил хүлээсний эцэст нэг юм өөрийн болгож чадлаа шдээ. Би ажлаа хийн бичиг цаасаа цэгцэлж байтал нарийн бичгийн минь миний өрөөрүү явах хэн нэгнийг зогс хэмээн анхааруулах дууг би сонсон дээш өнгийн харахад Ынха байлаа.Би нарийн бичгээсээ Ынха бид хоёрыг түр орхихыг тушаагаад: чи юу хүсээв?

– би чамтай ярилцахыг хүсч байна.

– Ярьлдаа.

-Өөр газар ярья

-Би завгүй надад цаг бага байна. Би Ынбитэй уулзах ёстой зүгээр л эндээ ярь.

-Би жирэмсэн...

Би зүгээр л түүнрүү харан сэтгэл хөдлөлгүйгээр: Тэгээд? гэхэд тэр:

-Хэрвээ чи тэр эмэгтэйгээс холдохгүй юм бол би энэ хүүхдийг алах болно гэв.

Би санаа алдан толгойгоороо сандал налахдаа гайхширч орхив. Аав минь бидний төдийгүй Ынхагын хэлсэн үгсийг сонссон бололтой зогсож байлаа.

-Ааваа

-Би сая юу сонссон бэ? энэ үнэнүү?

-Ааваа та энэний үгэнд итгээд байгаа юмуу? хэмээн намайг Ынхаруу хуруугаараа заахад аав:

-Чи яаж удахгүй чиний хүүхдийн эх болох хүнрүү хуруугаараа чичилж зүрхэлдэг байнаа.

Аав минь Ынхагын үгэнд итгэж байгаад миний ирүү мултрах шахаж байв. Бидний дунд юу ч болоогүй байхад тэр яаж надаас хүүхэдтэй болдог юм.

-Ынха хүүгийн минь чамд муухай зан гаргасанг өршөөгөөрэй. Тэр хүүхдэд чинь сайн аав болон чамд сайн нөхөр байх болно.

-ЮУ?!

-Зүгээр л үүнийг хий Тэхёнаа! аав ингэж хэлчихээд явчихав.

Би Ынхаруу хархад тэр надруу харж байгаад мөн л гараад явчихав.

Шөнө болход би Ынбигийнд ирсэн байлаа. Түүнд өдөр болсон зүйлсийн талаар хэлвэл түүнийг хэрхэн хүлээж авах бол гэдгийг үнэхээр таамаглахын аргагүй юм. Ынби галын өрөөнд харин би буйдан дээр түүнийг хүлээн сууна.

Би хүндээр санаа алдан нүдээ аниад 'энэ охин' хэмээн нүдээ нээн галын өрөөний зүгт харцаа шилжүүлэв.

Би буйдангаасаа босон галын өрөөний зүгт алхалж эхэллээ. Галын өрөөнд орон өөрсөддөө оройн зоог бэлдэх Ынби-н ард очиж зогсоод түүний бүсэлхийгээр гараа оруулан тэвэрч, мөрөн дээр нь эрүүгээ тавихад тэр:

-ямар нэгэн юм болоо юу? хэмээн надаас асуув.

-Үгүй ээ. Зүгээр л ажлаасаа болж ядраад.

-Тиймүү? Чи тийшээ явж амрах хэрэгтэй юм байна.

– надад ингээд байх нь илүү таалагдаж байнаа гэхэд Ынби зөөлөн инээх нь надад мэдрэгдэн:

-за яахав. Би кимчитэй үхрийн мах шараад будаа агшааж байна. Чамд таалагдана гэж найдаж байна.

-Мэдээж. Чи хийж байгаа болхоор би дуртай байх болно.

Eunbi's POV

Цаг нилээн орой болсон байхад Тэхён манайд байсаар л байлаа. Бид хамтдаа буйдан дээр суун зурагтаар гарах нэвтрүүлгүүдийг үзэж байв. Би Тэхёнруу толгойгоо эргүүлэн харахад тэр:

-Яасан? гээд зурагтнаас харцаа салган надруу харав.

-Орой болчихсон байна. Харихгүй юмуу?

-намайг явуулмаар байгаа юмуу?

– үгүй тийм гэсэн үг биш гэхэд Тэхён толгойгоороо буйдан налан надруу харсан хэвээр: Би энд унтчих болхоор санаа зоволтгүй за? Гэснээ эргэн зурагтаа үзэж эхлэв.

Цагийн дараа би усанд орчихоод орлуугаа зүглэв. Магадгүй Тэхён одоо хүртэл доод давхарт хүүхэлдэйн кино үзэж байгаа байх. Би орон дээрээ суун алчуураараа үсээ хатааж байтал Тэхён өрөөнд орж ирэн орон дээр минь хэвтчихэв. Би түүнрүү харан бүр гайхшралд орж орхилоо. Тэр энд унтах гэж байгаа юм байхдаа?

Тэхён: яагаад надруу хараад байгаа юм?

-яагаачгүйээ. Би өөр тийш харан үргэлжлүүлэн үсээ хатаав.

Тэр өөрийнхөө хажууд зай гарган гараараа цохиод: Энд унт гэв. Энэ бидний хамтдаа унтах гэж байгаа анхны тохиолдол.

-Чи буйдан дээр унтах хэрэгтэй.

-Яагаад? санаа зоволтгүйээ. Бидний хооронд юу ч болохгүй. Тэр ингэж хэлээд толгойгоо бага зэрэг дохисноо босч ирэн миний хажууд суугаад бүсэлхийгээр минь гараа оруулан тэврээд: Эсвэл чи хүсэж байвал... гээд мөрөн дээр минь эрүүгээ тавив.

Би түүний гэдэсрүү цохиход тэр: Би зүгээр л тоглосон шдээ хэмээн инээгээд орлуу буцаж хэвтсэнээ гэнэт намайг татан хажуудаа хэвтүүлчихэв.

-Хөөе, би үсээ хатааж байна шдээ.

Тэр нүдээ анин намайг явуулахгүй шинжтэй тэвэрч байлаа. Би түүнд бууж өгөн нүүрэндээ инээмсэглэл тодруулан түүнийг харсаар:

-сайхан амраарай гээд нүдээ анив.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now