38-р хэсэг

534 51 3
                                    

Taehyung's POV
Аль хэдийн нар жаргах мөчид би өөрийнхөө өрөөнд орон дээрээ суун саяхан Совон Сокжин нарын хуриман дээр уулзсан эмэгтэйн талаар бодолхийлэн сууна.
"Хван Ынби" түүний нэр надад үнэхээр танил санагдана. Би тэр нэрийг зүүдэндээ сонссон, мөн би тэр хоолойг зүүдэндээ сонссон гэж бодож байна. Гэхдээ тэр миний зүүдэн дэх охиноос өөр охин байж болно.
Ынхаг угаалгын өрөөнөөс гарч ирэхийг нь хараад түүнрүү инээмсэглэж угтах үед тэрээр надруу харахад нь " би Сокжин Совон нарын хуримын зургийг авсан зураглаачтай уулзсан"
"Үнэн үү?" Ынха бүлтэлзэн асуув.
"Тиймээ, түүнийг Хван Ынби гэдэг."
Ынха үсээ хатааж байснаа больчихов.
"Би түүнээс Хаыны төрсөн өдрийн зургийг авч өгөхийг хүссэ-" Ынха үгийг минь тасалсанаас болоод би хэлэх зүйлээ дуусгасангүй.
"Үгүй шүү"
" Юу гэсэн үг юм?"
"Тэр үнэхээр завгүй харагдсан. Хоёулаа өөр зурагчин хайсан нь дээр байх" Ынха ийн хэлээд нуруугаа надруу харуулж орхилоо.
"Гэхдээ.."
"Би унтлаа. Сайхан амраарай." Тэр ингэж хэлээд орондоо орон хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв.
Flashback
Үдээс хойшын алдад Тэхён Ынби нар парк дээр байлаа. Тэхён дугуй унаж харин Ынби түүний ард зорчигчийн суудалд Тэхёны нуруугаар тэврэн инээд алдсаар явна.
Тэхён толгойгоо Ынбирүү хальт эргүүлэн инээгээд "Чи одоо дугуй унаж сурах хэрэгтэй. Учир нь чи хэтэрхий хүнд байна."
"Юу? Би хүнд биш шдээ" Ынби зөөлнөөр Тэхёны нурууруу цохиод " бас манай эцэг эх надад дугуй унах аюултаы гэж хэлсэн болхоор би хэзээ ч дугуй унаж сурахгүй."
" Хэрвээ чи хүсвэл би чамд яаж унадагийг нь зааж болно шдээ"
"Гэхдээ надад ямар ч дугуй байхгүй шд"
" Би чамд миний төрсөн өдрийн бэлгийг өгөх хэрэгтэй юу?"
"Үнэн үү? Чи тэгнэ гэжүү? Тэгвэл тэгээч" Ынби нүүр дүүрэн ярзайх ажээ.
Тэхён Ынби нар хоёул хөхрөлдөн Тэхён дугуйгаа хурдан хэрнээ зөөлөн жийсээр, харин Ынби Тэхёны нурууг дэрлэж байв.
End of flashback
Eunbi's POV
Дараагийн өдөр нь би студидээ сууж байлаа. Би дарж янзалсан зурагнуудаа үзэж байтал гэнэт өнгөрсөн шөнө Тэхёнтой таарсан нь толгойд буухад нүдээ анин хүндээр санаа алдлаа.
Би нааш алхах хөлийн чимээг сонсоод нүдээ нээхэд Совон Еэрин Үмжи нарыг харав.
"Юу вэ?" Би тэднээс асуухад Еэрин Совоныг түлхэн  " явж түүнтэй ярилц"
Совон Еэринрүү хараад " Би мэдэж байнадаа. Чи намайг түлхэх шаардлагагүй"
"Чи чинь одоо аялаж явах ёстой биздээ? Ямар нэг юм болоо юу?" Намайг Совоноос ийн асуухад
"Ммм... Яахав..."
"Совон өнгөрсөн шөнийн тухайд уучлалт гуйхаар ирсэн юм. Би түрүүлээд хэлчих шив." Еэрин нүдээ эргэлдүүлэн гараа урдаа зөрүүлэн зогсоно.
"Би хэлэх гэж байсан шдээ" Совон харцаа Еэринрүү чиглүүлэв.
"Тиймүү? Чи үнэхээр удаан юм. Яст мэлхийнээс ч удаан." Еэрин Совонруу хөмсөгөө зангидна.
"Сонсдоо, Тэхён түүний хуучин амраг байсанд нь би буруугүй!" Совон дуугаа өндөрсгөн Ынбирүү заагаад Еэринрүү харж хэлэв.
"Хөөе, та нар хэрэлдэх хэрэггүй ээ" Үмжи тэдний голоор оров.
"Хэрвээ энэ өнгөрсөн шөнийн тухайд бол зүгээрдээ." Би тэдэнрүү толгой дохин хэллээ. "Совоны зөв, тэр Тэхёныг хэн болохыг мэдээгүй. Тэр зөвхөн миний түүнд ярьсан түүхийг л мэднэ" би тайвнаар хэлэв.
"Хар лдаа, алив. Одоо түүнд чи болон чиний нөхөр яасан тухайгаа хэл лдээ. Хэн нь тэрнээс уучлалт гуйх ёстойгоо харья лдаа. Харин би явлаа. Миний өдөр одоо сүйрчихлээ." Совон студийг ганцаараа орхихоосоо өмнө ийн хэлсэн юм.
"Совон юуны тухай яриад байгаа юм?" Би Еэрин Үмжи нарлуу харав.
"Та хоёр ярилц. Би Совоны ардаас явлаа" Үмжи ингэж хэлээд явчихав.
"Тэгхээр... Ынби-яа. Тэхён машины осолд орсон. Чи түүнийг чамтай Намсан дээр уулзана гэж байсныг санаж байгаа биздээ. Тэр замдаа машины осолд ороод олон долоо хоногийн дараа ухаан орсон. Тэр юуг ч санахгүй байсан. Өөрийгөө, гэр бүлээ, найзуудыгаа, бас чамайг ч тэр." Еэрин толгой гудайлган " Чи түүний талаар биднээс асуух үед бид худлаа хэлдэг байсан. Ялангуяа би. Би чамайг Ынхаг Тэхёноос жирэмслээд тэд удахгүй гэрлэх болсныг мэдээд шархлаасай гэж хүсээгүй юм."
"Юу?"
"Ынби-яа, намайг худлаа ярьсанд уучлаарай... Би чамайг шархлаасай гэж хүсээгүй юм шүү."
"Чи намайг Тэхёноос жирэмсэн болсныг мэдэж байсан биздээ? Чи намайг түүнийг ямар их хүлээж хичнээн хайсныг маш сайн мэдэж байсан хэрнээ түүнийг хаана байгааг мэдсэн ч надад хэлээгүй гэжүү? Намайг шархлаасай гэж хүсээгүй болхооруу?" намайг үг хэлж байхад нулимс минь зогсолтгүй урсаж эхлэв. "Чи намайг одоо шархлахгүй байна гэж бодоо юу?!"
"Ынби-яа, намайг үнэхээр уучлаарай." Еэрин гарнаас минь атган надаас уучлалт гуйсаар уйлж байна.
"Одоо яв. Би ганцаараа баймаар байна."
"Ынби-яа. Намайг өршөөгөөрэй."
"Гуйя, яв."
Еэрин студээс уйлсаар гархад түүний хэлсэн үгнээс болж нулимс минь тасралтгүй урсаж байлаа.
Би хөлийн чимээ наашлахыг сонсоод " би чамайг яв гэж хэлсэн бизд-" би Тэхёныг хаалган дээр зогсож байгааг нь хараад өгүүлбэрээ гүйцээж чадсангүй.
Би нулимсаа хурдхан арчаад " чи энд юу хийж байгаа юм?"
"Өхх,уммм... Би энд өнгөрсөн оройны саналынхаа талаар асуух гэж ирсэн юм?"
"Би завгүй болхоор саналыг чинь хүлээж авч чадна гэж бодохгүй байна." би лаптопоо аван түрүүхэн харж байсан зурагнуудаа харж эхлэв.
"Тийм гэжүү? Тэгхээр... аан гээч, би охиндоо аль хэдийн амалчихсан. Би түүнд чамайг түүний төрсөн өдрийн үдэшлэг дээр зураглаач хийлгэнэ гээд хэлчихсэн."
"Чи хэр олон удаа охиндоо амлалт өгч байсан бэ?" Би түүнрүү толгойгоо эргүүлэн ийн асуув.
"Олон удаа.. Яасан?"
"Чи амлалтандаа хүрдэг байсан уу?"
"Мэдээж, би охиндоо үнэхээр их хайртай. Би түүний төлөө юуг ч хийж өгөх болхоор одоо энд амлалтаа биелүүлэхийн төлөө зогсож байна.
Би санаа алдан түүний саналд хариулалгүй харцаа лаптопныхоо дэлгэцрүү шилжүүлэв.
Ынби амралтын өрөөрүүгээ явав. Тэр Тэхёныг аль хэдийн студийг нь орхин одсон гэж бодсон ч түүнийг амралтын өрөөнөөс гарч ирэх үед Тэхён сандал дээр хөлөө ачиж суугаад хуучны албумыг нь үзэж байхыг харлаа. Ынби албумыг таниад түүний хажууд хурдхан очиж түүнээс албумаа булаан авав.
"Би чамайг яв гэж хэлсэн шд."
"Харин би чамд чамайг тийм гэж хэлэх хүртэл явахгүй гэдгээ хэлсэн."
"Би чамд аль хэдийн чадахгүй гэж хэлсэн. Би завгүй хүн."
"Зүгээр л Хаыны төлөө хийчих лдээ."
"Саяхан хэлсэн шиг, би завгүй." Ынби лаптопруугаа яван хийж байснаа үргэлжлүүлж эхлэв.
"Тэр залуу хэн бэ?"
"Хэн?"
"Албуманд байсан залуу, тэр чиний сүйт залуу Жонгүгүү?"
"Үгүй.."
"Тэгвэл хэн юм?
Ынби санаа алдаад "миний сайн найз, миний анхны хайр."
"Хэрвээ тэр чиний анхны хайр юм бол чи яагаад одоо Жонгүгтэй байгаа юм? Энэ залуу одоо хааччихсан юм?"
"Тэр ирээгүй.."
"Тэр ирээгүй? Юу гэсэн үг юм?"
Ынби нүдээ эргэлдүүлэн ууртайгаар амьсгаагаа гаргаад Тэхёнруу харан "Хэрвээ би чиний саналыг хүлээж авбал чи надтай ярихаа больж энэ газрыг орхихуу?"
"Хэрвээ чи зөвшөөрвөл." Тэхён толгой дохиод "Тэгхээр чи аль хэдийн миний хүсэлтийг зөвшөөрсөн гэсэн үгүү?"
"Үгүй" Ынби харцаа лаптопруугаа шилжүүлэхэд түүний урууланд бяцхан мишээл тодров.
"Юу гээч, чиний нэр надад нэг л танил санагдаад байна." "Би чамайг мэдэх билүү? Юу гэхээр бид аль хэдийн нэгнийгээ таньдаг юм боловуу? Би юу ч санахгүй сэхээнээс сэрсэн болхоор, бас бид ижилхэн найзуудтай. Хусог, Еэрин, Сокжин, Совон гэх мэт.
Ынби Тэхёнруу эргэж харан "чи мэдэхүү? Чи царайлаг залуу ч хэтэрхий чалчаа юм." Ынби нүдээ эргэлдүүлэв.
"Тийм гэжүү? Чи мэдэхүү? Хэрвээ чи хэтэрхий хатуурхдаггүй бол үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй юм."
Ынби үл тоомсорлосон маягаар инээд алдаад Тэхёнруу харан чухал царайлж "надад хамаатай гэжүү?"
"Чи яагаад түрүүн уйлж байсан юм? Найз залуутайгаа муудалцчихсан юмуу? Би сүйт залуу гэх гэсэн юм"
"Чамд хамаатай юм шиг жүжиглэхээ боль"
"Юу гээч, би ойлгохгүй байна. Яагаад охид ийм ааштай байдаг юм? " Тэхён толгойгоо дохиод яриагаа үргэлжлүүлэн "миний эхнэр Ынх-" Ынби ширээгээ чанга цохисоноос болоод тэр яриагаа гүйцээсэнгүй.
Ынби түүнрүү харан "чи явж болохуу?"
" Би явахгүй"
"Яв..."
"үгүй"
"яагаад?"
"Учир нь би охиндоо чамайг зөвшөөрүүлнэ гэж амласан."
"Би зөвшөөрөхгүй"
"Би бодлыг чинь өөрчлөх болно." Тэхён ингэж хэлээд босон студийн орхин гарлаа.
Ынби хаалгаа хаагаад нуруугаараа хаалгаа налан зогсоно.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now