21-р хэсэг

903 69 10
                                    

Маргааш өглөө нь Ынха болон бусад нь эртлэн босож Тэхён болон Ынби нарын эрэлд гарав.
Хусог: Би энэ хавьд нэг жижиг байшин байдаг гэж сонссон магадгүй Тэхён тэнд байж магадгүй.
– Тэнд… Еэриний заасан жижиг байшингийн дэргэд тэд бүгдээрээ очиход байшингын хаалга нээгдэн Тэхён болон Ынби нар гарч ирэх харагдав.
Тэхён Ынби хоёр гарч ирэхэд тэдний нүүрэнд аз жаргалтай инээмсэглэл тодорсон байлаа.
Ынха Тэхёны хажууд ирэн түүнийг чанга тэврээд: Тэхёнаа… Ынби тэдэнрүү харан хурдхан шиг өөр зүгрүү харахад: Чи зүгээрүү? гэх танил хоолой гарч,тэр зүгрүү харвал Жонгүг зогсож байлаа.
Ынби бага зэрэг инээмсэглэн: зүгээрээ.
– Би чамд маш их санаа зовлоо. Жонгүг Ынби-г зөөлөн бас дулаахнаар тэврэв.
Тэхён толгойгоо эргүүлэн Жонгүгийн Ынби-г тэвэрсэн байгааг нь хараад Ынха-г хурдхан шиг өөрөөсөө түлхэв.
-Чи яаж Ынби-г олсон юм? Хусог ийн асуув.
– Би тусламж эрхийг нь сонссон юм. Харанхуй байсан болхоор бид төөрчихсөн, азаар энэ байшинг олсон шүү.
-амралтруугаа буцацгаая. Еэринийг инээмсэглэн ийн хэлэхэд бүгд амралтруугаа буцацгаав. Ынха Ынби-с хараагаа салгаж чадахгүй байгаа Тэхёныг олж харав.
Тэхён амралтнаасаа буцаж ирэн гэртээ дөнгөж ороод шалан дээр цүнхээ тавин утсаа шүүгээн дээр тавиад өөрөө буйдан дээр тааз ширтэн хэвтэхдээ өчигдөр орой болсон зүйлийн талаар бодон инээмсэглэж, гэвч Жонгүг Ынби-г тэвэрч байсныг санан түүний инээмсэглэл замхарч санаа зовнил хаа нэгтэйгээс айлчлан ирэв.
Гэнэт хаалга онгойх чимээ дуулдан Тэхён босон суухад тэрээр Ынхаг олж харав.
– чамайг юу энд авч ирээв?
– Тэр охин та хоёрын дунд юу болоод байгаа юм?
– хэн?
– Ынби гэдэг охин… Ынха хөмсгөө зангидан гараа зөрүүлээд: ТЭр зүгээр л Ынби гэдэг нэртэй болхоос биш чиний хайж байгаа хүн гэсэн үг биш
– тэр мөн
-ЮУ?
– Ынби бол миний 10 жилийн турш хайсан охин.
Ынха Тэхёнруу ширтсээр байлаа.
Тэхён босон: одоо явдаа. Би амрах хэрэгтэй байна гээд өрөөрүүгээ орчихов.
Ынха Тэхёны утсыг шүүгээн дээр байгааг хараад Тэхёны явсан 2 давхарлуу болгоомжлонгуй харав.
Ынби дөнгөж гэртээ орж ирэн ачаагаа шалан дээр тавихад тэр инээхгүй байж чадахгүй байлаа. Тэр одоо Тэхёныг олчихсон шүү дээ. Гэнэт түүний утас дуугарав.
– Какао… Түүний утсанд kakaotalk мессеж Тэхёноос ирсэн байлаа. Ынби инээсээр зурвасыг нээхэд: – өнөө орой уулзацгаая… Би чамайг хүлээж байна шүү. гэсэн байлаа.
Ынби утсаа хоёр гараараа барин цээжиндээ наагаад аз жаргалтайгаар инээмсэглэв.

10 жилийн хүлээлт...Wo Geschichten leben. Entdecke jetzt