40-р хэсэг

470 52 2
                                    

Eunbi's POV
Би студийнхээ зүгт явж байсан ч азгүй нь надтай цуг Жимин явж байсан юм. Тэр яагаад намайг дагаад байгааг нь мэдэх юм алга. Би яг одоо маш ууртай байна. Тэр яагаад зүгээр л намайг ганцааранг минь орхичихож чадахгүй байгаа юм бэ?
Жимин цагийн турш бидний ахлах сургуулийн амьдралын талаар тасралтгүй чалчлаа. Түүнийг сонссоор байтал чих минь өвдөж эхэлж байна. Тэр үнэхээр одоо явчихаасай.
"Чи юу гэдгийг нь мэднэдээ, миний санаж байгаагаар тэр үед Тэх-" Жимин өгүүлбэрээ дуусгалгүй намайг орхиод гүйчихлээ. Тэр жинхнээсээ явчихавуу? Өө баярлалаа бурхан минь. Би түүний гүйсэн зүгрүү толгойгоо эргүүлэн харахад тэрээр Тэхёны хажууд зогсож байх нь тэр.
"юу? Тэр ч гэсэн үү?" одоо тэр 2 хоёулаа надтай байгаад итгэлгүй эрүү минь унжих нь тэр.
Taehyung's POV
Би Ынбигийн студийн гадаа түүнийг хүлээн зогсоно. Нуруугаараа хаалга налаад гуталруугаа харан зогсож байтал гэнэт өөр хос гутал харагдав. Би харцаа дээшлүүлэхдээ нэгэн залууг надруу маш томоор инээмсэглэн зогсож байгааг харлаа.
"Хээе! Тэхёнаа удаан уулзсангүй шүү!" тэр залуу инээгээд намайг тэврэв.
"Юу болсон бэ? Чи яг л сүнс харсан юм шиг харагдаж байна."
"Учир нь чи сүнстэй адилхан харагдаж байгаа юм" танил хоолой гарах зүгрүү харахад Ынби байсан бөгөөд тэрээр хаалгаа онгойлгохын тулд намайг түлхэж орхив.
Ынби хаалгаа онгойлгон студируугаа ороход өнөөх залуу түүнийг даган орлоо. Тэр хэн юм бол?
"ЯА! Ким Тэхён! Хурдлаачээ." өнөөх залуу орилох нь тэр. Энэ яаж миний нэрийг мэддэг юм болоо?
Намайг студируу ороход Ынби амралтын өрөөрүүгээ явж нөгөө залуу буйдан дээр тухлан суух ажээ.
"Яа, Би хэзээ ч Ынби та хоёрыг ийм хол явна гэж бодсонгүй шүү." тэр инээн ийн хэлэв.
Би бас Ынби? Бидний хооронд юу байгаа гэж? Би зүгээр л түүнрүү инээн "Тэгээд чамаар юу байнадаа?"
"Асуулт асуухаа боль." Ынби амралтын өрөөнөөсөө гарч ирээд хэлсэн үг нь энэ байлаа.
"Яагаад? Би зүгээр л чиний найз зал-" түүнийг үгээ гүйцээхээс өмнө Ынби түүний амыг тагалчихав.
"Яа, чи гараа угаасан уу?" тэр залуу Ынбигийн гарыг холдуулаад ийн орилов.
"Мэдээж би угаасан тэнэг минь" Ынби нүдээ эргэлдүүлээд дараа нь надруу харав.
"Чи юу хүсээв? Би чамайг энд ирэхээ боль гэж хэлсэн биздээ. Би аль хэдийн чиний хүсэлтийг зөвшөөрчихсөн"
"Би чамд зураг авалт маргааш байвал ямар вэ? гэж хэлэх гэж ирсэн юм. Маргааш манай охины ганц завтай өдөр."
"Чи аль хэдийн охинтой болчихсон юмуу?" хэмээн бидний яриан дундуур нөгөө залуу гайхширсаар орж ирэв. Би түүнрүү харан толгой дохиход "Амаа тат" хэмээн Ынби түүнрүү харж хэлчихээд буцаан надруу харцаа шилжүүлээд:
"Болж байна. Маргааш. Одоо чи явж болно."
"Заза" би ингэж хэлээд тэр газрыг орхилоо.
Тэхён студийг орхиж Жимин Ынби нар л үлдэв. "Яа! Тэр аль хэдийн охинтой болчихоо юу?"
"Чи түүнийг сонссон биздээ? Ынби хөмсөгөө зангидан Жиминрүү харлаа.
"Байзаарай. Та хоёр.."
"Тиймээ. Бид одоо хамтдаа биш. Тэр одоо өөр гэр бүлтэй болж өөр эмэгтэйтэй сүй тавьсан. Чи одоо энийг мэдсэн юм чинь явж болохуу?"
Жимин зүгээр л Ынбирүү харсаар байсан юм. "ЗАЗА, тайвшир. Тэгвэл дараа уулзая." тэр ингэж хэлчихээд гарч явав.
Жимин студээс гарч ирээд Тэхёныг алхаж байгааг харан түүнрүү гүйж Тэхёны очоод зэрэгцэн алхаж эхлэв.
"Хээе!" Жимин инээв.
Тэхён нүдээ бүлтэлзүүлээд толгойгоо эргүүлэн Жиминийг хараад "Хээе.."
"Ынби та хоёрын хооронд юу болсон юм?"
"Юу гэсэн үг вэ? Уучлаарай, гэхдээ би ой санамжаа алдчихсан юм лдаа. Би бас чамайг ч танихгүй байна."
"хараал ид. Үнэхээрүү?" Жимин гайхсаар асуух ажээ. "уучлаарай. Би ийм зан гаргах гээгүй юм шүү." "Сонсдоо. Би чиний ахлах сургуулийн ангийн хүүхэд, бас чиний найз ПакЖимин. Чи болон Ынби хоорондоо сайн найзууд. Тэгээд та хоёр 10 жилийн турш тусдаа байсан ч эцэст нь нэгнийгээ олсон."
"Яаж?"
"Тэгхээр, чи Ынбиг чамайг хайхаар Сөүлд ирсэн гэж хэлж байсан. Тэгээд чи Дэгүд буцаж очихдоо чи Ынбиг чамайг хайж байгааг мэдээд нэгнийгээ олсон." тэр нэмж хэлэхдээ " Би та хоёрыг аз жаргалтайгаар төгсөх байх гэж бодож байлаа. Чи аль хэдийн гэр бүлтэй болчихжээ. Тэр ч гэсэн удахгүй болно. Би сая та хоёрыг салаад нэгнээсээ бүүр холдчихсоныг сонсоод бүүр шоконд орчихлоо... Харин чи? Юу болсон юм? Яаж ой санамжаа алдсан юм?"
"Машины осол." Тэхён толгой дохив.
"Өө, түүнтэй адилхан юм байна. Ынби ч гэсэн машины осолд ороод 9 жилийн турш ухаангүй байсан. Ялгаатай нь тэр хэзээ ч чамайг мартаж байгаагүй." Жимин халаасандаа гараа хийн алхаж байхад Тэхён түүнрүү харцаа шилжүүллээ.

10 жилийн хүлээлт...حيث تعيش القصص. اكتشف الآن