20-р хэсэг

901 73 1
                                    

Тэхён амралтын газарлуу буцаж явах замыг мартан, Ынби-г нуруундаа үүрснээс болон ядарч туйлдаж эхлэв. Харин Ынби Тэхёны нуруун дээр бөх гэгчинэ нойрсож байлаа.Тэхён явсаар эцэст нь ойн дунд нэгэн жижиг байшин байхыг олон хажууд нь очиж хаалгыг нь түлхэхэд өөдөөс нь түнэр харанхуй, хоосон орон зай угтав.
Тэхён Ынбиг болгоомжтойгоор шалан дээр хэвтүүлэн юу ч болсон сэрэхгүй нь үү? гэлтэй бөх нойрсох түүнийг хэсэг зуур хараад түүний чихэнд толгойгоо ойртуулан 'эцэст нь би чамайг олсон. Хван Ынби!' гэв.
Ынби удаанаар гүн нойрноосоо сэрж эхлэв. Тэрээр бугуйгаа хөдөлгөж үзээд өвчин мэдрэх үедээ өөрийн эрхгүй ярвайж байлаа.
- Бид хаана байна?
- Би амралтруу буцах замыг мартаад, тэгээд энэ жижиг байшинг олсон юм. Маргааш өглөө амралтын газраа хайцгаая.
- баярлалаа...
-юунд?
-намайг аварсанд баярлалаа.
-зүгээрдээ... Тэхён Ынби-н хажууд суун нуруугаа амраагаад:
- бугуй чинь?...
- зүгээрдээ. Маргааш эмнэлэгт үзүүлчихнэ
- чи яагаад хашгирсан юм? бас яагаад тэнд байсан юм?
- би нэг зүйлээс айсан, тэгээд гүйж байгаад уначихсан юм.
Энэ үед Тэхён Ынби-рүү ширтсэн хэвээр ИЙнби-н ээжээс сонссон зүйлийнхээ тухай бодож байлаа.
- Тэр өдөр, би түүнийг хүлээсээр байсан. Би тэр газрыг орхиж явалгүйгээр түүнийг эргэж ирнэ гэж бодон хүлээсээр байсан. Бороо орсон ч би түүнийг хүлээсэн. Гэхдээ тэр ирээгүй.
- чи тэрнийг олсон гэсэн биздээ? Та 2 энэ талаараа ярилцсануу?
- Бид ярилцсан. Гэхдээ тэр намайг тэр өдөр орхиж явсан залуугаа гэдгийг мэдээгүй.
- Чи тэрнийг яагаад эргэж ирээгүйг мэдсэнүү?
- Тиймээ 10 жилийн дараа... эцэст нь би тэрнийг яагаад ирээгүйг мэдсэн.
-Яагаад?
Тэхён хажуудаа суух охинруу харсан хэвээр:
- чи яагаад гэдгийг өөрөө мэднэ шдээ Ынби-яа
Ынби түүний Тэхён шиг өөрийг нь дотноор дуудсанд хөшиж орхив.
- чи...
- Энэ би байнаа.Эцэст нь би чамайг олсон Ынби-яа Тэхён түүнрүү инээмсэглэж байсан ч нүдэнд нь нулимс хуралдан байлаа.
-Т.Тэхён..? Ынби инээмсэглэн нүднээс нь баярын нулимс урссаар Тэхёныг чангаар тэврэв.
Ынби уйлсаар: - би чамайг маш их санасан...
- Чшш, Битгий уйл. Чи уйлхаараа царай муутай харагддаг гэж хэлснийг минь санаж байгаа биздээ? Тэхён ингэж хэлэхдээ зөөлөн инээвхийлэв.
Ынби Тэхёныг өөрөөсөө түлхэн харахад Тэхён ч гэсэн Ынбирүү харан: Би...
Тэхён Ынби-н нүдрүү эгц ширтэн: Би чамд хайртай...
Ынби Тэхёны гэнэтийн үгэнд цочирдон сандарч орхив. Ынби зүгээр л Тэхёнруу ширтсээр харин Тэхён Ынби-н нүүрлүү бага багаар ойртон тэдний хооронд маш бага зай үүсэн аажмаар ТЭхён нүдээ аньж эцэст Ынби Тэхён хоёр уруулаараа хүрэлцэв...

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now