45-р хэсэг

565 58 6
                                    

Дараагийн өдөр нь хүн бүр онгоцны буудал дээр Жежүдү явахаасаа өмнө юмнуудаа цуглуулцгаана. Бүгд л хостойгоо байхад Ынби л ганцаараа сондгойрч байв.

"Ынби яагаад ганцаараа байгаа юм?" Хусог нислэгээ хүлээн сандал дээр суух Ынбирүү харсаар ийн асуулаа.

"Жонгүг Франц-д байсаар байгаа" Совон толгой дохив.

"Тэр хэзээ буцаж ирэх юм?" Сокжин нөхөдрүүгээ харан асуув.

"Бид сайн мэдэхгүй байна." Еэрин мөрөө хавчин хариулав.

Тэхён болон Ынха нар ч мөн адил Жиминий төрсөн өдрийн үдэшлэгт нэгджээ. Тэхён сандал дээр ганцаараа суух Ынбигээс харцаа үл салгаж чадах ажээ. 

"Бидний хүлээж байгаа хүн бол..." Жимин найзуудыгаа хараад үгээ гүйцээсэнгүй 

"Өө, тэд нар ямартай ч энд байна." Жимин нөхөдрүүгээ инээмсэглэнэ.

"Яагаад та хоёр ингэж удав?" Жимин асуув. 

"Биднийг уучлаарай" Юнги найз болох Жиминрүүгээ харлаа. Юнги бол Жиминий Сөүлд нүүж ирсэнээс хойших сайн найз нь юм. 

Ынха толгойгоо эргүүлэн харахдаа танил нэгэн болох Намжүүнийг харсан нь түүнийг цочроож орхив. 

"Өө залуусаа, энэ бол Намжүүн, Юнги. Миний найзууд." Жимин найзуудыгаа танилцуулж бусад нь өөрсдийгөө танилцууллаа. 

"Бид уулзаж байсан." Тэхён Намжүүнрүү харсаар ийн хэлэв. 

"Үнэхээр үү?" Жимин нүдээ цавчилсаар асуув.

"Тиймээ. Тэр бас Ынхагийн найз нь байгаа юм." 

Ынха өөрлүү нь харан жуумалзах Намжүүнрүү харж зүрхэлсэнгүй. 

Хэдэн цагийн дараа гэхэд тэд бүгд Жиминий амралтын байшинд ирсэн ба Жиминий байшин далайгаас холгүй зайтайн дээрээс тэдэнд томдохоор байшин байв. Байшин 8 өрөөтэй бөгөөд бүгд хотой учраас Ынбигээс бусад нь өрөөгөө хувааж хэрэглэхээр болов. Жонгүг тэдэнтэй байхгүйгээс хойш Ынби өрөөндөө ганцаараа байх нь. 

Бүгд л эд зүйлсээ цэгцэлхээр өрөө өрөөрүүгээ явцгаав. Ынби юмаа янзалхын оронд орон дээрээ падхийтэл хэвтэв. Тэр хөдөлхөөс хэтэрхий залхуурсан ба таазруу ширтэн ямар ч дэс дараалалгүй үгсийг бувтнана. 

EUNBI'S POV

Би далайн эрэг дээгүүр ердөө тойрон алхсаар байлаа. Хүн бүр хамтрагчтайгаа байна. Тэхён ба Ынха, Сокжин ба Совон, Еэрин ба Хусог, Үмжи ба Жимин, бас Жиминий найзууд болох Намжүүн ба Юнги. Тэгхээр би хамтрагчгүй цорын ганц нэгэн нь болж таарлаа. Би түүнийг юу хийж байгаа бол гэдгийг мэдмээр байна. 

10 жилийн хүлээлт...Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα