39-р хэсэг

534 70 2
                                    

Taehyung's POV
Би гэртээ ирэн шүршүүрт орчихоод гарч иртэл Ынха аль хэдийн орондоо орчихсон ном уншаад сууж байв.
"Би чамайг ажилруугаа яваагүй гэж сонссон. Чи хаашаа явсан юм бэ?"
"Би нэг тийшээ явж найзтайгаа уулзсан юм." би худлаа ярьчихлаа. Яахав, бид аль хэдийн Ынбиг Хаыны төрсөн өдрийх зургийг авхуулах талаар ярилцахад тэр эсэргүүцсэнээс хойш тэр намайг худлаа ярьж байгааг мэдвэл бид муудалцаад дуусахаас цаашгүй.
"Тиймүү? Тэгвэл хэн гэдэг найз чинь юм?"
"Хусог, би тэрэнтэй уулзсан."
Ынха удаанаар толгойгоо дохиход нь би: "унтацгаая! Би ядраад байна." гэчихээд орлуугаа алхан түүний хажуугаар орон хэвтлээ.
Eunbi's POV
Би зочны өрөөнийхөө буйдан дээр суугаад кофены ширээн дээрээ лаптопоо тавин оролдож байлаа. Би гэнэтхэн Тэхёнтой түрүүхэн ярилцаж байснаа санахад бид яг л анх удаа нэгэнтэйгээ уулзаж байгаа юм шиг л байсан.
Миний уруул өөрийн эрхгүй л бяцхан мишээлд автсан ч би толгойгоо сэгсрээд лаптопруугаа хараагаа шилжүүлэв. Би одоо цэнхэр цоожны зургийг ширтээд сууж байна. Би энэ зургийг 2 жилийн өмнө дарсан юм. Энэ цоож миний 5 жилийн өмнө харж байсан цоожтой ижилхэн байсан юм. Тэхён юу ч санахгүй байгаа хэдий ч тэр газарлуу явсаар байсан боловуу?
Би лаптопоо хааж байтал гэнэт хоёр гар намайг бүчин авахыг мэдрээд толгойгоо эргүүлэн Жонгүгрүү харахад тэр надруу инээж байлаа.
" юу вэ?"
" Би чамд хайртай" тэр ингэж хэлээд толгойгоо минийхтэй нийлүүлэв.
"Би ч гэсэн чамд хайртай." би түүнрүү инээмсэглээд " Тэхёны тухайд... Тэр надаас охиныхоо удахгүй болох төрсөн өдрийн зургийг дарж өгөхийг хүссэн"
"Чи зөвшөөрсөн үү?"
Би толгойгоо хөнгөн сэгсрээд " Хараахан үгүй ээ. Би бодож байгаа. Чи Ынхаг мэднэ шдээ?"
"Ынха яасан гэж?"
"Тэр охиных нь ээж" Би Жонгүгрүү хараад " Тэр охин нь миний гудамжаар алхаж байхдаа олсон охин байсан... хэрвээ миний охин амьд байсан бол.. Тэр ч гэсэн Тэхёны охин шиг үзэсгэлэнтэй байх байсандаа." би зөөлхөн инээд алдахад Жонгүг:
"Наашаа ойрт" гэж хэлээд намайг түүнрүү харахад хүргэв. Би одоо түүнтэй нүүр тулаад буйдан налан суух бөгөөд тэрээр миний хацрыг эрхий хуруугаараа илбэн хайрын харцаар ширтэх ажээ.
"Би энд чиний төлөө байна... Би хамгийн сайнаараа хичээх болноо"
"Би мэднээ, чамайг тэгнэ гэдгийг"
Жонгүг надруу инээгээд надруу аажмаар ойртох мөчид бидний уруул хоорондоо нийлэв. Би түүний уруулыг миний уруулан дээр байхыг мэдрэх бөгөөд тэрээр намайг өөртөө улам ойртуулаад улам гүнзгий үнсэнэ.
"Би чамд хайртай" тэр үнсэлтэн дундаа ийн хэлэв.
Би инээгээд "би ч гэсэн чамд хайртай.."
Маргааш нь Ынби студируугээ явж байлаа. Тэрээр студээсээ ердөө 3 барилгын наана явж байв. Тэр замдаа Тэхёныг цонхныхоо гадна нэг зүйл хүлээж байгааг харлаа. Тэрээр нуруугаа хаалгандаа нэг ойртуулан байшингынхаа доош харж байв.
"Тэр юу хийгээд байнаа?" Ынби нүдээ бүлтгэнүүлнэ.
Ынби толгой сэгсрээд үргэлжлүүлэн студируугаа алхсаар студи дээрээ ирэв.
"Өглөөний мэнд.." Тэхён нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар түүнтэй эелдэгээр мэндлэв.
"Чи энд юу хийж байгаа юм?" Ынби түүнлүү харалгүйгээр асуув.
"Би чамайг тийм гэж хэлтэл зогсохгүй гэж хэлсэн шдээ."
"Гэртээ харь" Ынби хаалгаа онгойлгон студируугаа ороход Тэхён дагаж оров.
"Тэгхээр чи одоо тийм гэж байгаа юмуу?"
Ынби түлхүүрээ ширээн дээр тавиад хүрмээ тайлан "Би чамд хэлсэн шдээ. Би хийхгү-" Ынби Тэхёны нүүрлүү эргэж харахдаа гэнэт Ынха хаа нэгтэйгээс гарч ирээд түүнийг алгадчихсанд тэрээр үгээ дуусгаж чадсангүй.
"Чи *л*гчин! Миний нөхрөөс хол бай!" Ынха ийн орилход Тэхён түүнийг зогсоов.
"ЯА, боль! Одоо явцгаая." Тэхён Ынхаг чирэн студээс гарахад Ынби болж өнгөрсөн зүйлээс болоод шоконд орчихсон байв.
Тэхён Ынха нар гэртээ ирэхэд Ынха дээд давхарлуу гарах гэж байтал Тэхён бугуйнаас нь татаж зогсоогоод "Саяных юу байсан бэ? Яагаад түүнийг алгадаж байгаа юм?"
"Найз гэлүү? Би чамайг хэзээ ч тэрэнтэй найз гэж бодож байсангүй." Ынха Тэхёнрүү харна.
"Хардаа, Чи буруу ойлгоод байна. Би тийшээ Хаыны төрсөн өдрийн зурагны төлөө явсан гэтэл чи намайг тэнд юу хийж байгааг ч мэдэхгүй байж тэрнийг алгадчихсан!"
"Би чамд өөр хүн олно гэж хэлсэн шд! Энэ чамд ойлгоход тийм хэцүү байна уу?"
"Тэр Хаыныг олсон. Хаын тэрэнтэй дөнгөж уулзсан ч түүнтэй их дотно байсан. Тэгээд ч энэ бол Хаыны хүсэл!"
Ынха үг хэлэлгүйгээр дээд давхарт байрлах өрөөрүүгээ явав.
Тэр шөнө, Ынби гэрлүүгээ явахаар студийнхээ хаалгыг түгжээд эргэж харахдаа Тэхёныг олж харав.
Ынби Ынхаг ойр хавьд байхаас сэргийлсэндээ Тэхёныг үл тооход Тэхён "хөөе" гэсээр бугуйнаас нь барив.
"Яав?"
"Эхнэрийн минь хийсэн зүйлд уучлалт хүсье. Тэр намайг энд ирж чамаас юм гуйж байгааг мэдээгүй юм." Тэхён ингэж хэлээд гараа бугуйнаас нь холдуулав.
"Зүгээр л миний студид ирэхээ боль. Би хийе. Чиний охины төлөө." Ынби явахынхаа өмнө түүнд ийн хэлээд явахад Тэхён түүний явахыг харсаар хоцров.
Маргааш нь Үмжигийнд Ынби ирсэн байх ажээ. Тэрээр гал тогооны өрөөнд жигнэмэг хийгээд завгүй хөдлөх Үмжигийн хажууд сууна. Ынби хүндээр санаа алдахад
" Чи яагаад зөвшөөрсөн юм?"
"Би тэдний охины төлөө зөвшөөрсөн юм"
"Тэдний төлөө юу эсвэл Тэхёны төлөө юу?"
Үмжи толгойгоо найзынхаа зүгт эргүүлэв.
"Чи мэднэдээ, Чи өөрийгөө улам л шарлуулах болно. Чи түүнийг гэр бүлтэйгээ байгааг нь харна. Чи түүнийг Ынхатай байгааг нь харна шдээ."
"Би түүнд зөвшөөрөх ганц л зам байгаа. Тэр намайг санахгүй, тэр гэр бүлтэй болчихсон тиймээс би сэтгэлээ өөрчилж Жонгүгийг бүх зүрх сэтгэлээсээ хайрлаж чадна."
"Чи Жонгүгд үүнийхээ талаар хэлсэнүү?"
"Одоохондоо үгүйээ.. Магадгүй дараа" тэр гартаа барьсан сүүг уух зуураа хөлийн чимээ сонсоод харахдаа Жиминийг цээж нүцгэн зогсож байхыг хараад бараг л хахах шахлаа.
"Эхх! Чи цээж нүцгэн залуу анх удаа харж байгаа юмуу?" Жимин Ынбирүү харан ярзайв.
"Жимин тэнэг энд юу хийж байгаа юм? Тэр энд юу хийж байгаа юм бэ?" Ынби уруулаа арчаад Үмжирүү харан асуув.
Үмжи толгой гудайн харцаа Ынбигээс буруулахад " Юу вэ Үмжи? Чи энэ залууг дахиад нэг удаа зөвшөөрсөн гэж л битгий хэлээрэй!"
Үмжи толгой дохиход Ынби ууртайгаар амьсгаагаа гаргав.
"Яа, Би тийм ч муу биш. Чи мэднэ шдээ." Жимин Ынбирүү инээхэд Ынби нүдээ эргэлдүүлэх нь тэр.
"Ямар нэг юм өмс. Чи тачаангуй биш байна."
"Тллл, би чиний Тэхёноос ч тачаангуй"
"Ямар хамаа байхав"
Ынби найзынхаа гэрээс толгойны өвчин олж харсныхаа дараа байшинг орхин явахдаа түүний ардаас нэрийг нь хэн нэгэн дуудахыг сонсов.
Тэрээр толгойгоо эргүүлэхэд Жимин түүний хажууд гүйн ирж байгааг харлаа. Тэр толгойгоо буцаан эргүүлж алхахад Жимин түүнийг гүйцээд ирэв.
"Хөөе" Жимин инээд алдаад гараа мөрөн дээр нь тавив.
"Яав?" Ынби ууртайгаар түүнрүү харав.
"Чи хэтэрхий хурдан алхах юмаа."
"Гуйя. Надаас хол бай."
"Хөөе,хөөе! Чи яагаад надтай ингэж харьцдаг юм? Сайнуу, бид ахлах сургуулийн найзууд.."
"Тэгээд юу гэж." Ынби нүдээ эргэлдүүлэв.
"Чи хаашаа явж байгаа юм?"
"гуйя, чи миний явж байгаа газарлуу явна л гэж битгий хэлээрэй." Ынби Жиминрүү харахад Жимин нүүр дүүрэн инээх нь тэр.
Би шөнө унтах цагаа 50views 10vote 1comment-ны төлөө зарцуулдаг хүн болон хувирсан юм шиг байналээ. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдгээс хойш хандалт харалгүйгээр эрт орой хэзээ нэгэн цагт хүссэн үедээ л орчуулаад оруулж байя. Мэдээж хандалт сайн байвал түргэн л оруулж дуусгана шүү хүмүүсээ~ 🤗

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now