27-р хэсэг

1K 124 7
                                    

Маргааш нь, Тэхён сэрэхдээ доод давхраас нэгэн чимээ сонсов. Тэхён биеэ дааж ядан залхуутайгаар босоод доод давхарлуу буун чимээ гарах зүгт алхалж эхлэв. Тэхёныг галын өрөөнд орж ирэхэд Ынха өглөөний цай бэлтгэж байв.

Ынха Тэхёныг ард нь ирснийг мэдэн хийж байснаа түр орхиод Тэхёнруу инээн: өглөөний мэнд

– Чи энд юу хийж байгаа юм?

-чамд өглөөний цай бэлтгэж байна

-Ынби яасан юм...

Ынха Ынби-н нэрийг сонсон зогтусаад: түүнийг битгий дурс. Тэр чамд миний тэрэнд юу хийснийг хэлсэн үү?

-тиймээ тэр тэгсэн. Харин чи тэрэнд тиймэрхүү зүйлсийг хийдэг хэн юм?

-Би хэн юм гэжүү? Би бол Жон Ынха чиний ирээдүйн эхнэр. Харин тэр хэн юм? тэр зүгээр л Хван Ынби. Ынха нүдээ эргэлдүүлээд үргэлжлүүлэн өглөөний цайгаа бэлтгэв

-Чи сая юу гэвээ? Ирээдүйн эхнэр? сонс! Чи миний эцэг эхийг өөрийнхөө худал үгэнд итгүүлсэн ч би тэгэхгүй. Чи яаж жирэмсэн дээрээс нь намайг аав нь гэж хэлж чадваа? Чи надаар тоглоод байгаа хэрэгүү? Тэхён бага зэрэг толгойгоо сэгсрэн: одоо яв. Ынби-г зүгээр орхи!

-За яахав. Би явлаа гээд Ынха зочны өрөөнд орон цүнхээ авахад Тэхён:

-Тэр зүгээр л ХванЫнби биш. Миний хайртай, миний хайрладаг эмэгтэй хэмээхэд Ынха хаалга саван гарч явав.

Ынби болон Жонгүг нар их сургууль дээрээ хамтдаа цайны газарлуу алхах зуураа Ынби:

-Юу? Чи удахгүй явна гэнээ? гээд нүдээ цавчлан Жонгүгрүү харахад

– Тиймээ

-Яагаад?

– Аав ээж хоёр намайг гадаадад сургахыг хүссэн юм. Тэд миний аав ээжээс хойш би тэд нарын хүсэлтийг дагахаар шийдсэн юм гээд Жонгүг түрүйвчээ савчуулан барьж байв.

– Чи эцэг эхийнхээ үгэнд ордог сайн хүүхэд юм хэмээн Ынби санаа алдав.

– хэлэх үгээ битгий тойруулаад бай

-Миний хэлэх гэсэн зүйл бол, чиний хүсэл юу юм? Чи үргэлж эцэг эхийнхээ хүслийг дагах ёсгүй. Заримдаа чи тэдэнд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй

-Тэгвэл...эцэг эхчүүд үргэлж сайн сонголтыг мэддэг юм гээд Жонгүг инээхэд Ынби:

-Үгүй ээ. Чи л өөрийнхөө төлөөх сайн сонголтыг мэднэ гэж хэлээд Жонгүгрүү зөрүүлэн ярзайв.

Шөнө болход Ынха нэгэн шөнийн клубын ширээнд суун архи ууж байв. Тэрээр Ынби Тэхён хоёрын харилцаанаас болон уур нь хүрч архи уухаар шийджээ. Тэрээр 8шилийг уусан ч үргэлжлүүлэн уусаар л. Түүнийг хажуугын ширээнээс нь хэн нэгэн залуу ширтэхийг Ынха мэдрэв. Ынха нүдээ эргэлдүүлэн ширээгээ дэрлээд унтаад өгөв. Хажуугын ширээнд сууж байсан залуу хурдхан босч ирэн Ынха дээр ирээд:

-Өршөөгөөрэй хатагтай. Сэрээрэй! Залуу Ынха-г сэрээхийн тулд зөөлнөөр алгадсан ч Ынха хэтэрхий их ууснаас болоод үл сэрнэ.

Нэгэнт залуу Ынха-н гэрийг мэдэхгүйгээс хойш түүнийг ойрхон орших буудалд оруулан унтуулвал илүү аюулгүй гэж бодов.

Дараагийн орой нь Ынби Тэхёны гэрт Тэхёны орон дээр суун Тэхёныг усанд орчихоод гарч ирэхийг хүлээн комик ном уншин сууна.

Ынби ярвайн: Тэр яагаад ингэж их удаад байгаа юм бол? гээд угаалгын өрөөний үүдэнд очин: КимТэхён! болж байна уу? хэмээн орилохтой зэрэгцэн гэнэт угаалгын өрөөний хаалга онгойн Тэхён хагас нүцгэн, зөвхөн биеийнхээ доод хэсгийг алчуураар ороочихсон гарч ирсэнд Ынби сандран хурдхан шиг буцан орлуугаа гүйв. Тэр харсан зүйлээсээ болон ичиж, нүүр нь улайсан байлаа.

Тэхён угаалгын өрөөнөөс гаран хувцсаа өмсөж үсээ хатаахад Ынби түүнрүү хальт харан эргээд өөр зүгрүү хурдан харж байв.

-Б.би ус уух хэрэгтэй байна гээд Ынби галын өрөөрүү орон ус уучихаад гүнзгий санаа алдахад ардаас нь:

-чи зүгээрүү? гэх дуу сонстов.

-Т.тиймээ

Тэхён инээгээд жуумалзан: Миний цээжин бие чамайг ичээгээ юу?

-Ч.чи чинь юу яриад байгаа юм? гээд Ынби Тэхёноос нүүр буруулан нуруугаа харуулаад улайсан нүүрээ нуун зогсов.

Тэхён толгойгоо сэгсрэн инээгээд Ынби-н гарнаас атган: Одоо явж унтацгаая гээд Ынби-г дагуулан өрөөрүүгээ алхлаа.

Тэхён орон дээрээ хэвтээд өөрийнхөө хажууд зай гарган орон дээрээ алгаараа цохиж: Унт гэхэд Ынби түүнрүү инээмсэглэн Тэхёны хажуугаар орж хэвтэх үед Тэхён Ынби-г өөртөө наан чанга тэврээд хүзүүнд нь нүүрээ наахад Тэхёны амьсгал Ынби-н гижгийг хүргэн Ынби толгойгоо арагшлуулан Тэхёныг харахад тэрээр аль хэдийн унтчихсан байлаа. Ынби инээмсэглэн Тэхёны хацар дээр үнсчихээд унтахаар нүдээ аньлаа...

"Сайн байцгаана уу? Энэхүү өгүүллэгийг уншдаг хэн нэгэн байдаг гэж найдаж байна. Мөн энэхүү өгүүллэгийг орчуулгын өгүүллэг гэж мэддэг байхаа. Энэ өгүүллэгийн эх хувь нь нийт 51хэсэгтэй бөгөөд миний хувьд одоогоор 29 хэсгийг нь орчуулан нийтэлсэн байна. Намайг хэтэрхий удаан байна, намайг хүлээж чадахгүй, эх хувийг нь уншмаар байна гэсэн хүн надаас эх хувь нь хаана байгааг асуугаад авч болно шүү. Эцэст нь хэлэхэд энд зөв бичгийн дүрмийн алдаа нилээдгүй байгаа тэр бүгдийг минь хэлж өгч байгаарай. Өгүүллэгүүдийг маань уншдагт баярлалаа...Дараагийн хэсгийг удаахгүй оруулнаа...~^^

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now