44-р хэсэг

557 61 5
                                    

Би студируугаа явж байхдаа Тэхёныг студийн маань гадаа зогсож байгааг харлаа. Тэр энд юу хийж байгаа юм? Мөн тэр яаж намайг студируугаа явж байгааг мэдсэн юм бол? Байзаарай!... Энэ чинь Хаын уу?!
Тэхён Хаынтай байгааг хараад нүд минь хэвийн хэмжээнээсээ томров. Би юу хийх хэрэгтэй вэ? Яагаад энэ аав охин хоёр энд байгаа юм? Хэрвээ Ынха үүнийг мэдвэл тэр ч маргаангүй уурлаад намайг алах байхдаа.
Би гүнзгий амьсгаа авчихаад студируугаа үргэжлүүлэн алхахад Тэхён Хаын нар намайг ирж байгааг анзаарав бололтой.
"Ынби-ши.."
"Өө чи энд ирчихжээ. Чи Хаыныг аваад ирж. Ямар хэрэг гараав?" би хүчлэн инээгээд ийн асуулаа.
"Бид энд баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм." Хаын эелдэгээр надруу инээмсэглэнэ.
"Өө, тэгвэл ч... Чи мэднэ шдээ. Зүгээр болхоор надад талархах хэрэггүй ээ."
"Явцгаая.." Хаын гэнэт миний гарнаас атгах нь тэр.
Би түүнрүү хараад "Хаашаа" хэмээн нүдээ цавчилав.
Хаын миний гарнаас атгасан хэвээр алхсаар байхад Тэхён зүгээр л Хаыны хажууд алхаж байв.
"Бид хаашаа явж байгаа юм? Хаынаа?"
"Миний аавын дуртай газарлуу.." Хаын надруу инээмсэглэн харав.
"Хаана юм?"
"Намсан цамхаг" Тэхёныг хариулахад түүнрүү харвал тэр ч мөн надруу харж байлаа.
"Энэ чиний дуртай газар гэжүү? Яагаад олон хүмүүс тэр газарт дуртай байдаг байнаа? Тэр газарт ямар ч онцгой зүйл байхгүй шдээ." Би ийн хэлээд толгой дохисоор Тэхёноос харцаа салгав.
"Би мэдэхгүй ээ. Энэ зүгээр л миний сэрээд харсан хамгийн эхний газар. Тэгээд л би энэ газарт дуртай болчихсон."
"бас тийшээ хүмүүс хайртай хүмүүстэйгээ явдаг.. Энэ л миний тэр газарт дуртай шалтгаан. Тэд тэнд нэгэндээ амлалт өгдөг."
"Тэгвэл би яагаад чамтай цуг явах хэрэгтэй гэж? Чи тийшээ Ынха, Хаын хоёртой явах хэрэгтэй."
"Зүгээр, Хаын чамайг тийшээ дагуулж явахыг хүссэн болохоор л тэр." Тэр надруу харав.
Хаын миний гарнаас атгасан хэвээр байсан бөгөөд тэр нөгөө гараараа Тэхёноос хөтөлсөн байлаа. Ынха эсвэл Жонгүгийн аль нэг нь үүнийг харвал би үхэх нь маргаангүй болжээ. Би яаж эндээс зугтах вэ? Туслаарай~
Бид аль хэдийн Намсан цамхаг дээр ирэхэд бүхийл дурсамжууд минь тархинд минь харван орж ирэв. Тэхёнтой уулзсанаас хойш түүнийг алга болох хүртэлх бүх дурсамж...
"Бүх зүйл зүгээрүү?" Хаын надруу харан асуув.
"Тиймээ. Зүгээр л нэг зүйл бодож байсан юм."
"Юуны тухай"
"Хэрвээ би чамд хэлвэл чи ойлгохгүй ээ. Чи одоо ч жоохон хэвээрээ байна." би түүнрүү инээв.
"Энэ чиний зоригт ханхүүгийн тухай юу?"
"Зоригт ханхүү?"
"Тиймээ. Ээж аав хоёр минь надад дандаа охид бүр зоригт ханхүүтэй байдаг гэж хэлсэн. Миний ханхүү бол..." Тэр намайг өөртөө ойрт гэж дохив. Түүний дохисоноор түүнд ойртоход тэр "Жонгүг убба" хэмээн шивнэв.
"Жонгүг?" Би түүнээс асуухад тэр намайг чимээгүй бай гэж зангахад нь би инээд алдав. Wow, би хэзээ ч түүнийг миний сүйт залууд сайн гэж бодож байсангүй.
"Гэхдээ тэр эгчийнх нь зоригт ханхүү болчихсон." би толгой дохин доод уруулаа бага зэрэг хазлав.
Би инээд алдаад "за яахав. Бид хувааж болох л юм" хэмээн түүнрүү ярзайв.
"Тэгье" тэр эгдүүтэйгээр ярзайна.
"Чи мэдэхүү? Надад ч гэсэн нууц байгаа. Гэхдээ чи хүнд хэлэхгүй гэж амлах уу? Аав ээждээ ч... Тэгэхүү?"
Хаын бодож байгаад толгой дохин "заза"
"Тэгхээр... 5 жилийн өмнө миний зоригт ханхүү бид хоёр бидний дуртай газар уулзаж байсан."
"Хаана?"
"Намсан цамхаг"
"Энд үү?"
"Тийм" би толгой дохин " Би түүнийг хүлээсэн. Секунд,минут,цаг өнгөрсөн ч тэр ирээгүй."
" Тэр одоо хаана байгаа юм?"
" Тэр одоо өөр хүнтэй хамт байгаа. Үнэндээ тэр аль хэдийн гүнжтэй болчихсон. Түүний охин." би Хаынруу хараад "үзэсгэлэнтэй охин."
"Хэрвээ тэр эргэж ирвэл би Жонгүг ахыг авч болохуу?" Тэр ийн асуугаад нүдээ үзэсгэлэнтэйгээр анивчив. /Жинкэнэ Тэхёны охин мөн байна2 😂 Аавыгаа Ынтитэй нийлэхээр Жонгүгийг бүүр аваарай 😂😂/
Би инээд алдаад "Би чамайг хуваалцахыг зөвшөөрсөн л гэж бодсон юмсан?"
Тэр зүгээр л нүүр дүүрэн инээгээд үсээ илж байв.
Тэхён гартаа идэх юм барьсаар иржээ. Би түүнд үүнийх нь төлөө талархаад бид идэж эхэлцгээв. Би Хаыны идэж байгааг харахдаа инээхгүй байж чадахгүй байлаа.
Хэдэн минутын дараа Тэхён, Хаын нар орой дээр нь гарав.
"Ааваа, зураг даруулцгаая." Хаын Тэхёнруу харж нүүр дүүрэн инээчихээд сандал дээр очиж суун Тэхёныг хүлээв.
"Яваа. Би та хоёрын зургийг дараад өгье." би хэлэв.
Тэр Хаынруу очоод түүний хажууд суув. Би өөрийнхөө утсыг гаргаж ирэн тэдний зургийг дарах гэж байтал Хаын намайг хажууд нь суу хэмээн даллав.
"Би юу?" би өөрлүүгээ заахад тэр толгой дохин инээв.
Би тээнэгэлзсээр өөр хүнээс бид гурвын зургийг дарж өгөхийг гуйгаад Хаыны хажууд очиж суун бид гурав камерруу харан инээмсэглэв.
Тэр шөнө, би аль хэлийн гэртээ ирсэн байв. Жонгүг Францруу нэг зүйлийг засхаар явсан. Юу гэдгийг нь мэдэх юм алга. Би зочны өрөөндөө ганцаараа сууна.
Би утсаа шалган Жонгүгээс зурвас ирэхийг хүлээсэн ч ганц ч алга. Магадгүй тэр завгүй байгаа байх. Би гэнэт л галереируугаа орон Тэхён болон түүний охинтой авхуулсан зургаа бараг л 10секунд харж суув.
Маргааш нь, Совоны гэрт. Үмжи,Еэрин,Ынби нар охидын яриа өрнүүлнэ. Дөрвөн охид галын өрөөнд Совон Үмжи нар хоол бэлдэж Еэрин зүгээр л чипс үмхлэн суух бол Ынби утасруугаа ширтэн сууна.
Еэрин найзыгаа бараг л 5минут утасруугаа ширтсэнийг анзаараад юуг тэгж их ширтээд байгааг хархаар түүний утсыг авлаа. "Яа, буцаагаад өг"
Еэрин түүний Тэхён Хаын нартай байгаа зургийг хараад "чи тэдэнтэй байна гэжүү?"
"Тиймээ. Өчигдөр. Намсан дээр."
"Хэн?" Үмжи Совон нар Еэрины гарт байсан утсыг аван харав.
"Омо, энэ яг л гэр бүлийн зураг шиг харагдаж байна." Совон Ынбид хандан хэлэв.
Ынби найзруугаа харан "юу яриад байгаа юм?"
"Энэ зөвхөн надад л тэгж санагдаад байна уу эсвэл Хаын Ынхагаас илүү Ынбитэй адилхан байна уу" Үмжи асуув.
"Тиймээ,тийм. Хаын Ынхагаас илүш Ынбитэй адилхан байна." Еэрин зурагруу илүү ойртон ширтээд ийн хэлэв.
"Буцаагаад өг.." Ынби утсаа Еэринээс булаах гэсэн ч Еэрин хэтэрхий хурдан байв.
"Үгүй шүү. Үнэхээр, Хаын Тэхён та 2той адилхан юм. Тэрэнд ээж Ынхатайгаа ижилхэн зүйл нэг ч алга." Еэрин толгой дохив.
"Хэрвээ Хаын үнэхээр Ынбигийн охин мөн, тэгээд Ынха Хаыныг хулгайлаад өөрийнхөө охин болгочихсон бол яах вэ?" Совон найзуудаасаа асуув.
Ынби бага зэрэг инээд алдаад "Чи мэднэдээ. Би чамайг хэт их драма үзэждээ гэж хэлж чадах байна."
"Энэ зүгээр л хэрвээ тийм бол.."
"Тиймээ,тийм. Хамаагүйдээ." Ынби ийх хэлээд Хаын тэр хоёрын татаж томруулсан зургийг харав.
Taehyung's POV
Би Жиминтэй уулзахаар кофешопд сууж байв. Би түүнийг яагаал надтай уулзахыг хүссэнийг мэдэхгүй юм. Зүгээр л Ынбигийн өнгөрсөн шөнийн явуулсан бидний өчигдөр даруулсан зургийг харан сууна.
Flashback
Аль хэдийн орой бол Тэхён Ынбиг гэрт нь хүргэж өгхөөр явж байв. Хаын аль хэдийн арын суудал дээр унтаад өгчээ. Ынби Тэхёнруу харан "Намайг хүргэж өгч байгаад баярлалаа."
"Чамд ч гэсэн баярлалаа." Тэхён инээмсэглэн хэлэв.
"Би одоо явлаа. Болгоомжтой яваарай." Ынби толгойгоо эргүүлэн Хаынруу хараад "тэр их ядарчээ."
"Тэр хөгжилтэй байсан болхоор л тэр."
"Баяртай гэж миний өмнөөс түүнд хэлээрэй."
"Тэгнээ. Сайхан амраарай." Тэхён Ынбирүү харна.
"Сайхан амраарай." Ынби бага зэрэг инээн машинаас буугаад гэрлүүгээ оров.
End of flashback
Жимин хэсэг хүлээлгэснийхээ эцэст нэг юм ирэв. Тэр инээсээр ширээнд минь ирэн суув.
"Чи яагаад гэнэт уулзахыг хүссэн юм?" би шууд л гол яриандаа оров.
"Зүгээр л чамайг урьхыг хүссэн юм."
"Хаана?"
"Манай гэрт. Би бас бусдыг нь урина."
"Бусад?"
"тиймээ. Ынби,Үмжигийн найзууд. Бас чи."
"Хэрвээ чи хүсвэл эхнэрээ аваад ир. Ынби сүйт залуугаа авч ирнэ гэсэн."
"Ямар үйл явдал тохиож байгаа юм?"
"Миний төрсөн өдөр болно. Мартчихаа юу?" Тэр надруу харахад би түүнрүү хөмсөг зангидав.
"Өө, би чамайг юмаа санахгүй байгааг мартчихсан нэг хүн нь бололтой. Уучлаарай." тэр ингэж хэлээд ярзайв.
"Юу? Жиминий төрсөн өдөр?" Ынби Үмжирүү харсаар асуув.
"Жимин гэж хэн юм?" Совон Үмжирүү харав.
"Жимин бол гайхалта-" Ынбиг гэнэт ярьж эхлэхэд Үмжи Жиминийн тодорхойлох гэж байснаа дуусгасангүй.
"Жимин бол чиний уулзах хамгийн уур хүргэм хүн байх болно."
"Тэр тийм биш." Үмжи Ынбирүү харав.
"Түүнийг өмөөрхөө боль." Ынби нүдээ эргэлдүүлэв.
"Тэгхээр түүний төрсөн өдрөөр юу хийх юм?" Еэрин асуув.
"Тэр Жэжүдү дэх зуслангийн байшинруугаа явахыг хүссэн. Тэр чамайг нөхөртэйгөө ирж болно гэсэн."
"Жэжүдү?" Совон нүүр дүүрэн инээн "Сокжин бид хоёр нэгдлээ."
"Тэгвэл яахав. Хусог бид хоёр явнаа." Еэриэ толгой дохив.
Үмжи инээмсэглэн "Чи яах юм?" гээд Ынбирүү харав.
"Жонгүг хараахан ирээгүй байгаа. Би мэдэхгүй байна."
"Чи Жонгүгийг тэнд хүлээж болно шдээ. Санаа зоволтгүй ээ. Би Жонгүгт тэнд ирээрэй гээд хэлчихнэ." Үмжи хэлэв.
"Гуйя Ынби-яа" Совон Ынбигийн гарнаас зууран ёвров.
Ынби санаа алдан нүдээ эргэлдүүлээд "за яахав."
Ынбиг зөвшөөрөхөд тэд бүгд алгаа ташин "Бид тийшээ явахдаа баяртай байна." хэмээн Еэрин инээмсэглэв.
Одоо дахиад 6 хэсэг л үлдлээ... Ойрд эрлэм шинжилгээниы хуралд бэлдээд тун завгүй байгаа болхоор дараагийн хэсгийг хэзээ орчуулж оруулахаа сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй шөнөөр ингээд орж ч магадгүй. Эсвэл 3дах өдрөөс орох байх. Ямар ч байсан удаахгүйг хичээнээ.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now