25-р хэсэг

878 65 0
                                    


Eunbi's POV

Би нойрноосоо сэрэхдээ хэн нэгний намайг тэвэрч байгааг мэдэрсэнгүй. Аажим удаанаар нүдээ нээхэд Тэхён миний хажууд байхгүй байлаа.

-Тэхён? би түүний нэрийг нойрмог хоолойгоор дуудав.

Би орноосоо өндийн эргэн тойрныг харчихаад доод давхарлуу буухад галын өрөөнд чимээ гарах сонсогдов. Галын өрөөрүү очвол Тэхён бидэнд зориулан өглөөний цай бэлдэж байлаа. Тэрээр надруу харан инээхэд нь би ч гэсэн түүнрүү харан инээв.

Би түүний хажууд очин нуруугаар нь тэврээд нуруунд нь нүүрээ наахад тэр:

-чи унтсаар л байгаа юмуу? гэхэд нь би толгой дохин нүдээ удаанаар анихад тэр: Би талх өндөгтэй шарсан.

Би нүдээ аньсан хэвээр инээн:зүгээрээ. Чи хийж байгаа болхоор би дуртай байна.

Хэдэн минутын дараа Тэхён бид 2 ширээний ард суун би шарсан талхнаас нэг том хазаад:

-Хэр унтавдаа? гэхэд Тэхён:

-сайн. Харин чи?

-сайн.

-Би мэднээ. Би чамайг хэзээ ч баавгай шиг хурхирдаг гэж бодсонгүй шүү гэснээ Тэхён надаас харцаа буруулан толгой дохив.

-Үгүйээ би тэгээгүй

-Тиймээ чи тэгсэн. Би чиний шөнөжин хурхирснаас чинь болоод унтаж чадаагүй.

-Худалч

Тэр инээн: би үнэнийг нь л хэлж байна хэмээн надруу харав.

-Би чамайг үзэн ядаж байна.Би нүдээ эргэлдүүлэн талхнаасаа нэг хазав.

Тэхён чанга инээн: Би чамайг намайг удаан үзэн ядаж чадахгүйг мэднээ.

Би түүнд хариулалгүй хооллож дуусчихаад босон аягануудаа угааж эхлэв.

-ХванЫнби уурлачихлаа.

Би тэрнийг үргэлжлүүлэн үл тоосоор аягаа угаахад Тэхёны наашаа алхаж ирж байгаа нь сонсогдов. Тэр миний хажууд ирэн тавгаа угаалтуурт хийхэд нь би түүнрүү хараад: Чи эд нарыг хэрэглэсэн болхоор эд нарыг угаа гээд түүнийг орхин зочны өрөөрүү оров.

Би буйдан дээр суун Англи хэлний номоо уншиж эхлэв. Усны чимээ гарахаа больход тэр аягаа угааж дууссан бололтой. Тэрээр миний хажууд ирэн суугаад:

– гайхалтай! Чи үнэхээр уурлачихсан юмуу?

Би түүнийг үл тоосон хэвээр ганц ч үг дуугаралгүй түүнрүү харахад тэр номыг минь булаагаад авчихав.

-ХӨӨЕ! ЧИ ХАРАХГҮЙ БАЙГАА ЮМУУ? БИ НААДХЫГ ЧИНЬ УНШИЖ БАЙНА!

– Чи үнэхээр уурлачихжээ. Гайхалтай!

-Надад буцаагаад өг!

-Үгүйээ. Чи уурлаагүй гэж хэлэх юм бол би энийг чамд өгье

-Би уурлаагүй болхоор миний номыг өгчих хэмээн би Тэхёнруу харсан хэвээр хурдан хэлхэд тэрээр:

-чи ууртай сонсогдож байна гээд толгойгоо дохив.

Би нүдээ эргэлдүүлсээр: за яахав! Чи хүсэж байгаа бол... гээд бостол тэр миний бугуйнаас барин өөрлүүгээ татаад намайг өвөр дээрээ суулгачихав.

-яах гээд байгаа юм! Би уурлаа... хэмээн үгээ хэлж дуусаагүй байтал тэр намайг үнсчихэв. Бид удаанаар салхад тэр надруу харан инээгээд: Би зүгээр л тоглосон болхоор битгий уурлаа гэв.

-Тэгсэн ч гэсэн... Тэр дахин миний уруул дээр үнсэн салхад нь би нүдээ цавчилсаар: за яахав, ойлголоо. Би түүнд ингэж хэлэн түүнрүү хархад тэр надруу маш томоор инээмсэглэн ярзайж байлаа...

10 жилийн хүлээлт...Opowieści tętniące życiem. Odkryj je teraz