48-р хэсэг

521 68 3
                                    

Taehyung's POV

Шөнө дундын алдад байшин дах хүмүүс бүгд өрөөндөө ороод унтацгаасан бололтой. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч унтаж үл чадна. Жонгүг Ынби нараас болсон юм боловуу? байзаарай, би яагаад тэдний талаар бодоод байнаа? Би гэр бүлтэй хүн шдээ. Би түүнд дурлаж болохгүй. Тэр одоо сүйт залуутай харин би аль хэдийн гэрлэчихсэн шүү дээ. Өглөө тэр Жиминд хэлсэн шиг. Бид цоожлогдсон үед би түүнийг үнсэх хэрэггүй байсан юм. 

Би орон дээрээ босч суугаад толгойгоо эргүүлэн хажууд минь унтах Ынхаг харлаа. Би санаа алдан доод давхарлуу зүглэхдээ зочны өрөөнд буйдан дээр хэн нэгэн сууж байгааг харлаа. Би галын өрөөрүү орж аяга ус авав. 

Намайг толгойгоо эргүүлэн харахад буйдан дээр байсан хүн Жонгүг байжээ. Тэр ч мөн надруу харахад нь би түүний зүгт очин өөдөөс нь харж суугаад "Ынби яаж байна?"

"Тэр зүгээрдээ. Ердөө л өчүүхэн зүссэн." Тэр ийн хэлээд нэмж "чи түүний жижиг шарханд их санаа зовсон харагдаж байна." гээд надруу харав. 

"учир нь би түүний найз"

"Үнэхээр чи түүний найз болхооруу? эсвэл чи Ынбид дахиад дуралчихаа юу?"

"Чи чинь юу яриад байгаа юм бэ? Тэр миний хувьд ердөө л найз" хэмээн би түүнрүү бага зэрэг инээмсэглэв.

"Тэр чамайг алга болоход жирэмсэн байсан."

"Жирэмсэн?" гайхснаас болж нүд минь томрон ам минь ангалзав.

"Тэрэнд чи хамгийн их хэрэгтэй байсан үед би түүний хажууд байсан. Хүүхэд нь үхсэний дараа тэр надтай хамт Францруу явж амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн юм."

"Бидний хүүхэд үхчихсэн гэжүү?" би түүнрүү харсан хэвээр асуухад тэр ч мөн надруу харж байлаа.

"Тиймээ. Та нарын хүүхэд гэнэт л өнгөрчихсөн. Хэрвээ зөвхөн чи л түүний ямар их сэтгэл гутралд орсоныг харсан бол..гэхдээ чи тэгээгүй. Тэр надтай хамт Францруу явсаны дараа би түүнд санал тавьсан. Тэр намайг хайрлахыг хичээсэн. Би түүнийг тэгснийг мэдэж байна."

"Чи яагаад надад энийг хэлж байгаа юм?"

"Чи түүнийг ямар их өвтгөсөнөө мэдээсэй, мөн би дахиж чамаар түүнийг өвтгөхгүй. Ийм учраас л би түүнийг Францруу авч явах гэж байгаа юм. Би чиний ой санамжийг сэргэж байгаа эсвэл бүр сэргэчихсэн гэж бодож байна."

Жонгүг босон дээд давхарлуу явахад би зочны өрөөндөө үлдэв. Түүний хэлсэн зүйлсийн талаар бодно. Ынби жирэмсэн байсан, бидний хүүхэд үхчихсэн. Хэрвээ би л бүгдийг санаж байсан бол...

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now