014,015

1.1K 80 1
                                    

014
үдэш болон Тэхён өөрийн ажлын өрөөнд орж ирэхэд дотор нь Ынха сууж байлаа. Тэхёны нарийн бичиг түүний ардаас орж ирэн:
– Намайг уучлаарай эрхмээ. Би түүнд орж болохгүй гэж  хэлсэн ч тэр ороод ирчихсэн.
Тэхён хариуд нь:
-Зүгээрдээ гэж хэлээд Ынхаруу хархад тэрээр Тэхёны суудал дээр суучихсан Тэхён болон Ынби-н жаазтай зураглуу ширтэж байлаа.
– Чи энд юу хийж байгаа юм? Тэхён ийн асуугаад Ынха-н хажууд очин түүний гартаа барьсан жаазтай зургийг авав.
– чамайг хүлээж байсан. Чамайг оройн хоолонд урих гээд.
– Би аль хэдийн оройн хоолоо идчихсэн.
Ынха Тэхёнруу харан суудлаасаа босоод:
-хэнтэй?
– чиний мэдэхгүй хүнтэй. Тэхён ингэж хэлээд жаазтай зургаа байсан газарт нь буюу ширээн дээрээ тавив.
– Чи яагаад тэрнийг мартдаггүй юм? Тэр аль хэдийн нэг залуутай учирчихсан байх эсвэл тэр аль хэдийн үхчихсэн байх
Тэхён хийж байсан зүйлээ зогсоон Ынхаруу харан:
– Би чиний санал бодлыг асуугаагүй гэснээ утсаа гаргаж ирэн хэн нэгэнрүү залгаад:
-Нарийн бичиг Чүэ, Яг одоо Ынха-г миний өрөөнөөс гаргана уу. Баярлалаа.
Тэхён Ынхаруу харан:
– дараагийн удаа асууж байж миний өрөөнд орж ирээрэй.
Ынха зүгээр л Тэхёнруу харж байлаа. Нарийн бичиг Чүэ өрөөнд орж ирэн Ынха-г гаргах гэхэд Ынха:
– Би өөрөө гарчихаж чадна гээд гарч явав. Түүний ардаас нарийн бичин Чүэ даган гарлаа.
Тэхён хүндээр санаа алдан толгойгоороо сандлаа налан нүдээ анив.
Их сургууль дээр, Ынби гар дээрээ номоо овоолон коридороор алхаж байлаа. Гэнэт түүний найз Жонгүг түүний хажууд ирэхэд тэрээр бага зэрэг цочиж орхив.
Жонгүг түүнрүү инээн: тусламж хэрэгтэй юу?
Ынби түүнрүү хариу инээмсэглээд:
– өө хэрэггүйдээ. Би энийг өөрөө бариад явчихаж чадна гэсэн ч Жонгүг Ынби-н гарнаас номнуудыг аван:
– би наадхыг чинь тийм гэж ойлголоо хэмээхэд Ынби нүдээ цавчлан:
– би өөрөө аваад явчихаж чадна гэж хэлсэн шдээ гэхэд нь Жонгүг:
– Чи шүүгээрүүгээ явахгүй юмуу? гэв.
– За яахав, явцгаая
Ынби санаа алдан Жонгүгийг өөрийн шүүгээрүү дагуулан явав.
-Еэрин, Хусог ах хоёр надад чамайг нэг залуутай уулзаж байгаа гэж хэлсэн.
– Тиймээ, тэрний нэрийг Тэхён гэдэг.
Жонгүг толгойгоо бага зэрэг дохин:
-Тэрэнтэй адилхан нэртэй юм байна.
– Тиймээ. Гэхдээ энэ тэр гэсэн үг биш. Зүгээр л адилхан нэртэй.
– Хэрвээ энэ тэр байвал яах вэ… Жонгүг толгойгоо Ынбирүү эргүүлэн нухацтай харж эхлэв.
-Тэгвэл би тэрэнрүү хурдан гүйж очоод түүнийг чанга тэврэн түүнд энэ олон жилийн турш ямар сайн байснаа хэлнэ.
– Тэр залууд чи байгаа нь азтай юм.
– Тэр магадгүй одоо хэн нэгэнтэй учирчихсан биз. Ынби ингэж хэлээд толгой гудайлган:
-түүнд хайрлуулах охин үнэхээр азтай юм.
Жонгүг Ынби-с харцаа салган хүдээр санаа алдан үргэлжлүүлэн алхав…
Аль хэдийн орой болсон байх ажээ. Ынби цагийн ажлаа тараад гэрлүүгээ буцан явна. Тэр Сөүлийн хөл хөдөлгөөтэй гудамжаар алхаж байтал гэнэт түүний утас нь дуугарав.
Тэрээр утсаа халааснаасаа гаргаж ирэн харвал утасны дэлгэцэн дээр түүний ээжийн нэр гарч ирэх нь тэр.
– Байна уу? Ынби цоглогоор утсаа авав.
– Байна уу гүнж минь? Сөүлд ямаршуу байнадаа?
– Би энд сайн байгаа ээжээ. Аав та хоёр яаж байна? Би та хоёрыг ч гэсэн сайн байгаа гэж бодож байна.
– Чи бидэн дээр хэзээ зочилж ирэх гэж байна?
– магадгүй амралтаараа. Тэрнээс өмнө надад сургууль дээр хийх юм их байна.
– Өө ойлголоо. Бид чамайгаа маш их санаж байна.
– Би ч гэсэн ээжээ.
– Чи Тэхён эсвэл түүний гэр бүлийнхнээс ямар нэгэн сураг дуулаагүй юу?
– Одоохондоо үгүй ээ…
– Чи тэрнийг олнодоо. Магадгүй одоо биш ч удахгүй чи тэрнийг олох л болно.
– Би мэдэж байнаа ээжээ…
015
Taehyung’s POV
Би яг одоо эцэг эхийнхрүүгээ явж байна. Ажил дээрээ байтал гэнэт л би яагаад эрт тараад тэдэнтэй оройн зоог барьж болохгүй гэж гэсэн бодол төрсөн юмлдаа. Машинаа тэдний байшингын хажууханд зогсоол дээр тавиад байшинруу оров.
-Миний Тэхён. Ээж минь миний хажууд ирэн намайг дулаахнаар тэврэв.
Харин би ‘ээжээ’ гээд түүнрүү хариу инээмсэглээд түүнийг зөрүүлэн тэврэв.
-Ашгүй нэг юм чи бидэн дээр зочилж ирлээ. Ээж минь ингэж хэлээд намайг тэвэрхээ болин надруу харж байлаа.
-Уучлаарай…Би завгүй байсан юм.
– Би мэднээ. Би хоол хийчихсэн. Удахгүй аав чинь гэртээ ирнэ. Тэр ийн хэлээд бид хоолны өрөөрүү орж ирэв.
Удалгүй аав ирэн би түүнийг угтаж авч тэврээд бид ширээндээ суун хооллоцгоож эхэллээ.
Аав минь надруу харан инээгээд:
– Би чамайг захирлын ажлыг сайн хийж байгаа гэж сонссон.
-Учир нь хүмүүс надад итгэдэг болхоор тэр
– Чиний найз Ынби-н хувьд? Чи тэрнээс ямар нэгэн сураг сонссонуу? Ээж минь надруу харан ийн асуув.
– Би Жимин гэдэг найзтайгаа уулзахад тэр надад Ынбитэй адилхан охин Ынби-н байшинруу орж байхыг харсан гэж хэлсэн. Энэ байшингын шинэ эзэн байх боломжгүй учир нь Ынби болон тэрний гэрийхэн байшингаа хэзээ ч зарахгүй гэдгийг би мэднэ. Би толгой дохин эцэг эхрүүгээ харахад аав нүдээ цавчлан:
–  Тэгхээр чи тэрнийг гэж бодож байгаа байхнээ?
– Энэ тэр байсан гэдэгт итгэх нь муу зүйл биш биздээ?
Гэр бүлийнхэнтэйгээ хооллосны дараагаар би өөрийн гэртээ буцан ирэв. Би буйдан дээр очин суугаад Жиминий юу гэж хэлсэн талаар бодож эхэллээ.
‘Энэ тэр байсан байх, Тэхёнаа!’ Би өөртөө ингэж шивнээд буйдан дээр хэвтэн тааз ширтэж эхлэв.
Flashback
Тэхён номын санд ном уншин суухад Ынби түүний хажууд ном уншиж байгаад унтчихсан байсансан. Харин Тэхён номоо уншиж дуусаад толгойгоо эргүүлэн харахдаа Ынби-г унтаж байхыг харсан юм. Тэхён зөөлөн инээгээд түүнийг сэрээхээр хамрыг нь хатгахад Ынби хөмсгөө зангидан унтсан хэвээр хамраа үрэхэд ‘унтаж байхдаа ч эгдүүтэй харагдах юм.’ хэмээн Тэхён амандаа бувтнаж байв. Тэрээр Ынби-н толгойг өөрийнхөө гарыг налуулан Ынби-н унтахыг үргэлжлүүлэн ширтэв.
– хэзээ нэг өдөр чамд хэлэх зориг гарах биз хэмээн Тэхён өөрөө өөртэйгөө ярин инээхэд
– Юуг хэлэх зориг гэж? хэмээн Ынби гэнэт түүнээс асуухад Тэхён цочиж орхив.
-Юун зоригийн тухай яриад байсан юм? Ынби нүдээ нухлангаа ийн асуув.
– Чамайг унтаж байхдаа царай муутай гэдгийг хэлэх зориг. Тэхён ингэж хэлснээ босон: – Явцгаая, би өлсөөд байна гэснээ цүнхээ аван яваад өгөв.
Flashback ending
Хэрвээ бид дахиад уулзвал би чамд хайртай гэдгээ шууд хэлэх болноо Ынби. Би аль хэдийнэ чамд хэр их хайртай, хэр их санасан гэдгээ хэлэх зоригтой болчихсон. Ийн шивнэх төдий хэлээд тааз ширтэхэд бага багаар нүд анилдан унтаад өгөв.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now