28-р хэсэг

1.1K 85 15
                                    

Eunbi's POV
Өдөр хоногууд өнгөрсөөр л, Тэхён бид хоёрын харилцаа ч хүчтэй байгаа. Би утас дуугарснаас болоод зүүднээсээ сэрлээ. Залхуутайгаар харилцуураа аваад хэн залгасан эсэхийг хайхралгүй дуудлаганд хариу өгөхөөр чихэндээ наав.
- Өглөөний мэнд. Энэхүү танил хоолой намайг инээмсэглэхэд хүргэв. Энэ бол Тэхёны хоолой байсан юм.
-Өглөөний мэнд. Би нойрмог хоолойгоор түүнд хариулав.
-Сайхан амарсан уу? гүнж минь
Би зөөлөн инээгээд:

- яахав, дажгүй шүү. Харин чи сайхан амарсан уу? Яагаад надруу залгасан юм?

- Зүгээр л, би чамд хайртай гэж хэлэхийг хүссэн юм.

-Aigoo! Би ч гэсэн чамд хайртай

- Ямартай ч, чамайг хичээлээ тарсны чинь дараа Намсан цамхаг дээр уулзацгаая за юу?

- Яах юм?

- Зүгээр л намайг тэнд хүлээж байгаарай. Би чамайг  хүлээлгэхгүй гэж амлаж байна.

Би инээмсэглэн:

- Ойлголоо

- Би чамд хайртай

- Би ч гэсэн чамд хайртай

Би утсаар ярьж дуусаад, нэгэнт Тэхён намайг сэрээчихсэнээс хойш хичээлдээ явахдаа бэлдэхээр шийдэв. Би амандаа дуу аялсаар ороо хураан, дараа нь усанд орохоор угаалгын өрөөрүү зүглэв.

Хэдэн минутын дараа би доод давхарлуу буун өглөөний цайгаа уухаар зэхэв. Миний өнөөдрийн өглөөний цай бол шарсан талх болон гүзээлзгэний чанамал. Амттай харагдаж байна!

Харин одоо би сургууль руугаа явах замдаа явж байна. Эхлээд автобусанд суун дараа нь сургууль дээрээ ирэв. Яг цагтаа. Ашгүй хоцорсонгүй.

Би Тэхёныг яагаад гэнэт Намсан цамхаг дээр уулзах болсоныг мэдмээр байна. Магадгүй түүнд надад хэлэх зүйл байгаа байх тиймүү? Магадгүй би догдлох ёстой байх лдаа. Гэхдээ би яагаад догдлохгүй байгаа юм бол? Би өөрийгөө үнэхээр ойлгохгүй юм...

Цаг минут харвасан сум шиг өнгөрч өнөөдрийн хичээл дуусав. Би өөрийн найз Жонгүгээс зам салахаасаа өмнө баяртай гэж хэлээд явав. Жонгүг өөрийн гэрлүү явж харин би Тэхёнтой уулзахаар Намсан цамхагруу зүглэв. Магадгүй Тэхён аль хэдийн ирчихсэн намайг хүлээж байгаа байх. 

Эцэст нь нэг юм миний суусан автобус хөдлөхөд би автобусны цонхоор замын түгжрэлийг харан явлаа. Машины осол болжээ. Маш олон цагдаа нар харагдах бөгөөд хохирогчидод туслахаар хоёр түргэн тусламжын машин ирсэн харагдана. Хөөрхий хүмүүс~ 

Хэдэн минутын дараа би Намсан цамхаг дээр ирэв. Эргэн тойрноороо Тэхёныг хайсан ч тэр харагдсангүй. Тэр ч гэсэн замын түгжирэлд орсон байх. Би түүний ирэхийг хүлээж байтал гэнэт ширүүн аадар бороо Сөүл хотноо цутгаж эхлэв. 

Би утсаа гаргаж ирээд Тэхёнруу мессеж явуулахаар шийдэн  'Яа КимТэхён. Би аль хэдийн ирчихсэн. Чи хаана байна? Хурдан гараад ир' гэж бичээд илгээх товчыг дараад хариу ирэхийг хүлээсэн ч ямар ч хариу ирсэнгүй. 

- Тэр хуралтай байгаа юм болов уу? 

Би дахин утасаа гаргаад түүнрүү мессеж бичиж эхлэв.

'Яа КимТэхён! Чи замын түгжрэлд орчихсон юмуу? Би чамайг намайг хүлээлгэхгүй байх гэж бодсон юмсан. Гэтэл чи одоо хаана байнаа?' илгээх товч дарсныхаа дараа хүндээр санаа алдан түүнээс хариу ирэхийг хүлээсэн ч одоог хүртэл хариу ирээгүй хэвээр л...

Секундууд өнгөрсөөр, хэдэн минут, хэдэн цаг өнгөрсөн ч тэр ирээгүй хэвээр л. Бороо зогссон ч тэр ирсэнгүй. Нар бууж бараг л харанхуй болсон ч түүнээс ямар ч сураг алга. 

- Чи хаана байнаа Ким Тэхён? санаа минь зовнин ийн асуугаад Намсан барилгийн гадаа түүнийг хүлээн эргэн тойрноосоо гараад ирэх байх гэж харуулдсан ч одоог хүртэл байхгүй хэвээр.  би халааснаасаа утсаа гаргаж ирэн түүний дугаарыг хийн залгасан ч тэр утсандаа хариулахгүй байна. 

- Утсаа ав лдаа... би 3 удаа ийн хэлсэн ч хэн ч утсанд хариу өгсөнгүй.

Би хөмсгөө зангидсаар Тэхёны гэрлүү явахаар шийдэв. Тэр надтай уулзахаар тохирсноо мартсан байж болзошгүй л юм... Гэтэл... тэднийд ирсэн ч тэр алга. Түүний хөрш нь Тэхёныг өнөөдөр гэртээ хараахан ирээгүй байгааг хэлэв. 

- Би түүнийг хаана байгааг мэдмээр байна... гээд амандаа зөөлөн бувтнан түүнийг ирэх хүртэл гэрийнх нь гадна хүлээхээр шийдэв. 





10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now