6-р хэсэг

1.3K 95 0
                                    

Taehyung’s POV
Би Намсан цамхаг явхаар шийдлээ. Ынби өөрийн эрхэм хүнтэй тийшээ явахыг хүсдэг байсныг би санадаг юм. Магадгүй аль хэдийнээ тэр хүнтэйгээ оччихсон байх. Түүний найз залуу эсвэл нөхөртэйгөө.
Би энд чөлөөт цаг гарах бүртээ ирж төмрөнд цоож зүүн түүн дээрээ Ынбид зориулсан зурвас бичиж үлдээдэг. Хэрвээ тэр энд ирвэл нэгийг нь ч болтугай харах байх.
Тэрнийг хэзээ нэг өдөр уншина гэсэн найдвар тээхэд буруу зүйл байхгүй шдээ. Магадгүй нэг өдөр Ынби миний захиануудын нэгийг олж харах байх.
Би гараа халаасандаа хийн түүнтэй өнгөрүүлсэн хором мөчөө дурсан алхана.
Flashback
– Чи энийг хийж чаднаа Ынби-яа. Би түүнийг дугуй унаж сурахад нь урам өгч байлаа. Тэр магадгүй газар унана гэж бодон айснаасаа болоод чичирч байлаа.
Би түүнийг харан дэмжиж байхад тэрээр гэнэтхэн тэнцвэрээ алдан дугуйтайгаа газарт уначихав.
Би түүний хажууд хурдхан шиг гүйн очход тэр уруулаа хазах нь жоохон хүүхэд шиг харагдаж байлаа. Би түүнд хандан:
– Босоод дахиад оролдоод үз
– Би дахиад хүсэхгүй байнаа. Энэ өвдөж байна. Би ердөө л өөрийгөө өвтгөх юм байна.
– Чи өвдөлтөөсөө болоод л бууж өгөөд байвал яаж юм сурах юм ? Заримдаа чи юмыг сурахдаа өвдөх хэрэгтэй энэ нь чамд хүчтэй байхыг бас амархан бууж өгөхгүй байхыг заана.
Тэр надруу харан миний хэлхийг сонсож байгаад гэнэт инээн:
– Чи итгэлтэй байна уу? чи ердөө 12 настай байж яаж энийг мэдэж байгаа юм? тэр толгойгоо сэгсрэн босох гэхэд нь би түүнийг босоход нь тусалсан юм.
– Зүгээр л оролд, дахиад оролд, болох хүртэл нь оролд. Чи өөрөө дугуй унаж чаддаг болноо.
Би эр хүн шиг зогсон түүнрүү инээмсэглээд толгойг нь илж байлаа.
End of Flashback
Би алхахаа больхоор шийдэн сандал дээр очиж суухад надаас нэг их зайгүй бас нэгэн охин сууж байлаа. Би гэнэт хэн нэгэн намайг харж байгааг мэдэрлээ. Би ч мөн адил толгойгоо эргүүлэн харахад тэр охин надруу харж байлаа. Бид одоо бие биерүүгээ харж байна. Би түүнээс яагаад ч юм нүдээ салгаж үл чадна. Би энэ охиныг мэдэхгүй гэхдээ би энэ охиныг эртнээс мэддэг байсан юм шиг санагдаад байна. Магадгүй би тэрэнтэй өмнө нь уулзаж байсан байх гэхдээ хэзээ яаж гэдгээ мэдэхгүй байна. Гэнэт тэрнийг хэн нэгэн дуудхад тэр харцаа өөрчлөв.
– Hey! Нэгэн залуу түүнийг ийн дуудаад гартаа хоол барьсаар түүнрүү харахад тэр охин сандлаасаа босон тэр залууруу инээмсэглэж байлаа. Магадгүй энэ тэрний найз залуу нь байх. Би одоог хүртэл энэ охиноос харцаа салгаж чадахгүй хэвээр байна.
Тэр толгойгоо эргүүлэн дахин нэг удаа надруу харлаа. Тэр найз залуутайгаа цааш явах хүртэл удаан харсангүй.
Би өөр тийш харан халааснаасаа утсаа гаргаж ирэн Ынби-н зургыг харлаа. Цүнхнээсээ цоож болон үзэг гаргаж ирэн Ынби-д зориулсан богино зурвасаа бичив.
Би энийг Ынби харахгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ муу зүйл биш гэдэгт итгэлтэй байна.
’10 жил хүлээж байна…’
Энэ бол миний бичсэн богинохон зурвас юмлдаа. Би цоожоо барьсаар хүмүүсийн цоожоо өлгөж буй газарлуу алхлана. Дараа нь би зурвастай цоожоо цоожиллоо. Би цоожруугаа харан:
Би хүлээсээр байгаа шүү. Ынби-яа гэж шивнэх төдий хэлчхээд нэг санаа алдан энэ газрыг орхин явлаа.

10 жилийн хүлээлт...Où les histoires vivent. Découvrez maintenant