46-р хэсэг

512 58 2
                                    

Маргааш өглөө нь байшингийн хажуугаар явж өнгөрсөн хүн Ынби Тэхён хоёрт тусалж тэд тэндээсээ гарцгаав. Ынби ямар нэгэн зүйл газар унасан байгааг харлаа. Энэ бол бугуйвч байсан юм. Тэр бугуйвчийг танин эзэн нь хэн болохыг санав. 

Тэхён Ынби хоёр амралтын байшинруугаа хамтдаа буцлаа. Тэд хоёул дотогш орохдоо найзуудынхаа санаа зовнисон хоолойг сонсов. 

Ынби Жонгүгийг бусадтайгаа хамт байгааг хараад: 

"Жонгүгие?~" Ынби инээмсэглэн түүнрүү гүйж очоод Жонгүг чанга тэврэн авлаа. 

Жонгүг өөрийг нь тэвэрсэнд зөөлөн инээд алдаад: Намайг санасан уу? 

Ынби толгой дохин: Тийм.

Ынха ч мын Тэхёнруу гүйн түүнийг тэврэн авав. 

- Хөөе, ямар нэгэн юм болоо юу? 

Ынха Тэхёнруу харан: Чи хаашаа явсан юм? 

-Бид хуучин байшинд түгжигдчихсэн юм. 
- Юу яриад байгаа юм? Еэрин нүдээ цавчлан асуув. 

- Бид бороо зогсохийг тэнд хүлээхээр шийдсэн юм лдаа. Гэхдээ бороо зогссон ч хаалга түгжигдчихсэн байсан. Тэхён тэдэнд болсон бүхий л үйл явдалыг тайлбарлаж өгөв. 

Ынха зүгээр л Тэхёныг харан, тэвэрч байлаа. Тэхён бага зэрэг инээмсэглэн одоо хүртэл Жонгүгийг тэврэх Ынбирүү харахад Жонгүг түүний өөдөөс харав.

Хэсэг хугацааны дараа Жимин галын өрөөнд ганцаараа байсан ба энэ үед Ынби орж ирэв. 

"Hey..." Жимин инээмсэглэв.

Ынби ширээн дээр бугуйвч гарган тавихадд Жимин хийж байсан зүйлээ зогсоон бугуйвчруу харав.

- Энэ юу вэ? Бэлэг юмуу? Тэрээр бүлтгэнэн ийн асуув.

- Энэ чинийх. Тийм биз? 
- Чи яагаад энийг минийх гэж хэлж байгаа юм? 

- Би үүнийг чинийх гэж мэднэ. Биднийг бага байхад Тэхён үүнийг чамд өгч байсан. Би энэ бугуйвчийг бидний цоожлогдсон байшингийн гаднаас олсон. Чи тэнд байсан уу ? Ынби хөмсөгөө зангидан Жиминээс асуух аж.

- Чи юун талаар яриад байгаа юм? Жимин инээд алдсан ч Ынбигийн нүднээс зугтаж байв.

- Чи биднийг тэнд цоожилсон уу? 

- Би яагаад тэгнэ гэж?

-Тиймээ, яагаад чи тэгсэн юм? 

Жимин санаа алдан: - За яахав. Тиймээ, би тэнд байсан. Тиймээ би та хоёрыг тэнд түгжсэн. 

- Яагаад? 

- Учир нь би та нарыг тэнд түгжвэл Тэхёны ой санамж эргээд ирж магадгүй гэж бодсон юм. 
Ынби санаа алдан: Хардаа, Тэхён аль хэдийн гэр бүлтэй болчихсон бас удахгүй би ч гэсэн өөрийн гэр бүлтэй болно. Тэр бид хоёрын дундах бүх зүйлс дууссан. Дахиж хэзээ ч 5 жилийн өмнөх шиг зүйл болохгүй. Би итгэл найдвартаа бат зогссон ч тэр хэзээ ч эргэж ирээгүй... хэмээн Ынби хэлээд босохдоо Тэхёныг зогсож байгааг харад зогтусав. Жимин толгойгоо эргүүлэн мөн Тэхёныг харлаа. 

Ынби үг хэлэлгүйгээр явж Тэхён толгойгоо эргүүлэн түүний ардаас хараад эргэн Жиминрүү харав. 

Тэхён өөрийнхөө өрөөрүү буцав. Тэрээр орны буланд суун өнгөрсөн шөнө Ынбиг үнссэнээ санахад түүний өнгөрсөн дэх зарим нэг бүдэг дурсамж түүний оюун ухаанд харван орж ирэв. Энэ нь түүний толгойг өвтгөж байсан бөгөөд тэрээр нүдээ чанга анин толгойны өвчингөө намдаахын тулд гараа духан дээрээ байрлууллаа. 

"Тэхёнаа" Ынха гэнэт орж ирэн түүнийг дурсамжнаас нь салгахад толгойны өвдөлт нь алга болов. 

"Чи зүгээр үү?" Ынха зовинонгуй асуув.

"Тиймээ. Зүгээр толгой өвдсөн төдий.." 

Ынха Тэхёны хажууд алхан очоод дэргэд нь суун түүнийг тэврэв. 

Flashback
Саяхан Ынха эргэн тойрноор холхиж байлаа. Нэг зүйлийн талаар бодож байтал Намжүүн гарч ирэн: - Hey.. 

- Надтай битгий ярь.

- Яагаад? Энэ чинь яг л бидний дунд юу ч болоогүй юм шиг л байна... Намжүүн Ынхаруу инээмсэглэн харна.

- Юу ч болоогүй за юу? Өнгөрсөнд болсон бүх зүйлс юу ч биш. Ынха ингэж хэлээд алхаж эхлэв. 

Намжүүн инээд алдаад Ынхаг даган: 

- Эмнэлэг дээр болсон зүйлийн талаар юу гэх вэ? Би энэ талаар ч бас мартах хэрэгтэй юу? 

Ынха гэнэт алхахаа болин зогсоод толгойгоо Намжүүнрүү эргүүлэн: 

- Чи юун тухай яриад байгаа юм? 

- Би юу талаар ярьж байна гэжүү? Тэр гэмгүйгээр бүлтгэнэн:

- Би чамайг миний юун талаар ярьж байгааг ойлгож байгааг мэдэж байна. Бидний хэн хэн нь Хаын чиний охин биш байсныг мэднэ хэмээн Намжүүн хэлээд ёжлон инээв. 
Ынха бага зэрэг инээд алдаад: Чи галзуу юм байна... хэмээн толгой сэгсрэв. 

- Үгүй ээ, чи л галзуу. Үхсэн хүүхдээ өөр нэгний хүүхдээр солигүй гэжүү? Эсвэл би Ынбигийн хүүхэд гэж хэлэх хэрэгтэй юу? 

Ынха дахин Намжүүнрүү хараад: Чи юу ч мэдэхгүй. Амаа хамхи. 

- Тиймээ би мэднэ. Чи Ынбиг чамтай ижил эмнэлэгт төрснийг мэдэж байсан. Чи түүний хүүхдийг үхэхийг хүссэн ч оронд нь бидний хүүхэд зүрхний гажгаас болж үхсэн. Чи хэн нэгэнд өөрийнхөө хүүхдийг Ынбигийнхтэй солиулахаар мөнгө төлсөн. Тийм биз?

 Намжүүн Ынхаруу хөмсөг зангидан харна. 

- Хаын бол миний охин! Ынха Намжүүнийг ганцааранг нь орхин явлаа. 

End of flashback

10 жилийн хүлээлт...Wo Geschichten leben. Entdecke jetzt