19-р хэсэг

902 64 6
                                    

Eunbi’s POV
Би майхнаасаа холдолгүйгээр богино зайнд алхахаар шийдэв. Гэнэт ямар нэг зүйл намайг цохин би доош харвал харанхуй байснаас болоод юу гэдэг нь сайн харагдсангүй гэхдээ тэр тахир хэлбэртэй яг л могой шиг харагдав. Би айн орилж зугтахдаа хэн нэгний ардаас орилох дууг сонсов.
-Тэнэг! Энэ чинь зүгээр л модон тайрдас!
Би түүнийг сонсоод зогсох гэж байсан ч хаднаас уначихав. Би доош өнхрөн унахдаа гараараа толгойгоо халхалж байлаа. Доор ирсэн бололтой зогсохдоо би ярвайж байв. Учир нь би бугуйгаа гэмтээсэн байх ажээ.
Би тусламж дуудан ‘Туслаарай’ гэж орилохдоо бугуйгаа бэртээснээс болоод гараа хөдөлгөж чадахгүй байв.
Taehyung’s POV
Би эргэн тойрноор алхаж байтал гэнэт хэн нэгэн орилох шиг болон би дуу гарсан зүгрүү алхахад тэр дуу гэнэт алга болчихов. Би дууг алга болход байрандаа хэсэг зогсов.
Саяных юу байсан бэ? Би хий юм сонссонуу? Эсвэл үнэхээр хэн нэгэн орилснуу? Би амралтын байрлуугаа буцхаар алхахдаа дахин танил хоолой жижиг хадны цаанаас орилхыг сонсов.
-Туслаарай…
Би тэр зүгт удаанаар дөхөн очихдоо Ынбиг газар сууж байгааг харан гайхаж нүд минь томров.
-Ынби-яа?
Тэрнийг дээшээ хархад нь би түүнийг Ынби гэдгийг баттай мэдэж чадав. Тэр доор юу хийж байгаа юм бол? Би түүнд тусалхаар доош буув.
-Юу болсон юм? Чи сая орилснуу? Би түүнд санаа зовон асуув.
-Тиймээ… түүнийг доош харахад нь гарнаас нь барьвал тэр дуу алдан ярвайж байв.
Тэр жижиг уруулаа хазлан:
-Миний бугуй гэхэд нь би түүний гарыг тавин:
-Уучлаарай. Амралтын газарлуугаа буцацгаая. Чи алхаж чадахнуу?
Тэр толгой дохин боссон ч өвдгөөрөө газарт уначихав. Би түүнрүү нуруугаа харуулан:
-миний нуруунд үүрүүл.
-гэхдээ…
-зүгээр л үүрүүл! Түүнийг надад үүрүүлэхэд би түүнийг унагаахгүй гэсэндээ түүний гуянаас барин урагш алхаж эхлэв. Амралтруу буцах газрын зураг харсан нь сайн юм болж.
Flashback
Бяцхан Ынби газар унан уйлж байлаа. Тэр унахдаа өвдгөө шалбалсан байв.
-Битгий уйл. Тэхён газар суун уйлах Ынбигийн хажууд өвдөглөж суун ийн хэлэв.
-Өвдөж байна. Ынби уйлсаар л байлаа.
Тэхён инээн:
-Чи царай муутай харагдаж байна. Гэхэд Ынби түүний хэлсэн үгэнд улам чанга уйлж эхлэв.
-Уйлхаа боль лдоо. Би зүгээр л тоглосон юм. Миний нуруунд үүрүүлчих. Тэхён Ынбирүү нуруугаа харуулан суув.
Ынби босон Тэхёны нуруунд үүрүүлэхэд Тэхён Ынбиг үүрсээр урагш алхан:
-Одоо уйлхаа больвол би чамд мөхөөлдөс авч өгнө шүү. Ынби түүний хэлснийг сонсоод уйлхаа болин инээж эхэлхэд Тэхён ч мөн адил инээн толгой сэгсэрч байлаа.
End of Flashback

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now