18-р хэсэг

966 72 0
                                    

Тэхён оффисруугаа орхоор алхаж байтал гэнэт Ынха гарч ирэн түүнийг цочоож орхив.
-Яах гээв?
-Би чамд юм хэлэх гэж ирсэн юмаа. Өмнө нь хэлсэн үгэнд намайг уучлаарай. Ынха уруулаа хазан:
– Би тэгж хэлэх гээгүй юм шүү.
-Ингээд л болоо юу? Тэгвэл одоо явдаа. Би завгүй байна.
Тэхён Ынхаг явуулсныхаа дараа өрөөндөө орж ирэн сандал дээрээ суухтай зэрэгцэн түүний утас дуугарав. Утасны дэлгэцэн дээр Хусогын нэр гарч ирэхэд тэр хурдан утсаа аваад:
– Байна уу
-Тэхёнаа!
-Яасан бэ?
-Бидэнтэй нэгдэхгүй юмуу?
-Би завгүй байна.
– Өө муу л юм. Чи завгүй байгаа бол би өөр хүнээс асуучихаядаа.
-Өөр хүн гэнээ?
-Тиймээ. Би Еэриний найз Ынби тэгээд Жонгүг бас бусдаас нь асуулаа.
-Заза би очьё. Тэхён ингэж хэлээд утсаа таслав.
Маргааш нь амралтын газарт Тэхён,Хусог,Еэрин,Ынха нар бусдыгаа хүлээж байлаа.
Тэхён Еэринтэй ярих Ынхаруу заагаад:
-Тэр энд юу хийж байгаа юм?
– Тэр ирхийг хүссэн болхоор л энд байгаа юм.
-Тэр энд ирсэндээ харамсах болно
-Юу гэсэн үг юм? Хусог нүдээ цавчлан ийн асуув.
-Чи удахгүй мэднээ. Тэхён нүдээ эргэлдүүлэн ийн хариулахад Хусог инээж байв.
-Бид хэнийг хүлээгээд байгаа юм? Энд маш их бохир зүйлс байна. Ынха хөлөө дэвслэн ийн асууж байлаа.
-Чи юу хүлээгээв? Бид ойн хажууд байна. Энд бохир юм их байх нь мэдээж. Тэхён нүдээ эргэлдүүлэн гараа зөрүүлэв.
Хэдэн минутын дараа Ынби Жонгүг хоёр ирэн машинаа зогсоолд тавин машинаасаа бууцгаав.
-Дараагийн удаа цагаа баримтлаарай. Ынха бүдүүлгээр нүдээ эргэлдүүлэв.
Ынби тэднээс хүлцэл өчин:
Уучлаарай гэв.
Хусог: Бид нар энд аялах гэж ирсэн. Бүгдээрэй л ууланд авирхаар ирсэн. Тэд ердөө л 5 минут хоцорлоо. Заза бүгдээрэй эхлээд майхнаа барья.
Бүгд майхангаа барьцгааж эхлэв. Тэхён Ынбирүү харахад тэр өөрийнхөө майханг барьхаар их л хичээж байлаа. Тэхён түүнд туслах гэтэл түүний өмнүүр Жонгүг гэх залуу орон Ынбид туслаж эхлэв. Тэхён Ынбиг тэр залууруу яаж инээж байгааг харж байв.
-Тэхёнаа!
– Яав? Тэр толгойгоо эргүүлэн Ынхаруу харахдаа түүнийг майхнаа барьхыг их л хичээж байгааг нь олж харав.
-Энд тусламж хэрэгтэй байна.
-Яагаад өөр хүнээс асуухгүй байгаа юм? Тэхён ингэж хэлчихээд өөрийнхөө майханг үргэлжлүүлэн барьж эхлэв.
-Фшш. Ынха нүдээ эргэлдүүлэн Ынбирүү харахад түүнд Жонгүг тусалж байлаа. Ынха дахиад л нүдээ эргэлдүүлэв. Харин Хусог ирэн түүнд тусаллаа.
Тэд бүгдээр майхангаа барьж дууссаны дараа ус болон идэх зүйлсээ цүнхлэн ууланд авирхад бэлэн болцгоов.
Хусог болон Еэрин нар урд тэргүүлэн алхаж ардаас нь Ынби Тэхён Жонгүг нар алхаж байхад Ынха ард хоцорч байв.
Тэр хөл гараа хурдан хөдөлгөн шумуулнуудыг холдуулхыг хичээж байсан ч түүнийг шумуул хазаж байв.
– Миний арьс, намайг шумуул хазаад байна. Аххх. Ынха гоншигононо.
-Чи ирэх хэрэггүй байсан юм. Тэхён үүнийгээ аяархан хэлсэн ч гэсэн Ынха үүнийг нь хангалттай сонсож чадав.
-Би сонссон шүү.
-сайн юм болж
Ынха нүдээ эргэлдүүлэн өөрийгөө хазах шумуулнуудыг алхаар гараа хурдан хөдөлгөнө.
Тэд алхсаар байсан ч гэнэт Ынби модонд тээглээд бүдрээд уначихав.
Еэрин Хусог болон бусад нь түүнрүү харахад тэрээр модонд орооцолдоод уначихсан байлаа.
-Тэнэг. Ынха ийн хэлээд чөтгөрийн инээд гарган гараа зөрүүлнэ.
Ынби босох гэтэл түүнрүү Тэхён болон Жонгүг нар гараа сунгах ажээ. 2 залуу түүнд гараа сунгасанд тэрээр нүдээ цавчлан Жонгүгийн гарнаас атган босоод өөрийн тоос шороог гөвөв.
-Зүгээрүү? Жонгүгийг түүнээс ийн асуухад тэрээр толгой дохин инээмсэглээд:
-тиймээ гэхэд тэд цааш үргэлжлүүлэн алхаж эхлэв.
Тэхён Ынби болон Жонгүг нарын зүгт харсаар алхаж байтал гэнэт Ынха худлаа унасан болон жүжиглэж эхлэв. Түүнийг орилход бүгд түүнрүү харлаа.
-Тэхёнаа! Ынха Тэхёнруу гараа сунган хүүхэд шиг царай гаргав.
-Чи өөрөө босож чадна шдээ. Тэхён ингэж хэлчихээд Ынхаг ганцааранг нь орхин цааш алхаж эхлэв.
-Ашшш. Ынха босон хөлөө газар дэвслээд:
-Би чамайг үзэн ядаж байна гээд шороогоо гөвж эхлэв.
Орой болж тэд аль хэдийн оройн хоолоо идэн унтахаар зэхэцгээв.
Тэхён ойр орчмыг хархаар явсан хойгуур Ынби майхнаасаа холгүй салхилхаар шийдэн гарахад Ынха түүнийг дагаж байв.
Тэр гартаа урт модон тайрдас барин түүнийгээ Ынбирүү шидэхэд Ынби тэрнийг нь могой гэж бодон айсандаа орилон зугтаж эхлэв.
Ынха Ынби-г яаж айж байгааг харсандаа инээн:
– Тэнэг! Энэ чинь зүгээр л модон тайрдас! Тэр ийн орилсон ч Ынби хэтэрхий хол гүйсэн учир түүнд харагдсангүй Ынха Ынби-г даган очив.
Ынби гүйж байхдаа гэнэт хадан хясаанаас доош уначихав. Тэр доош өнхрөхдөө толгойгоо гараараа хаан бугуйгаа гэмтээсэн байлаа.
Ынха Ынби-г унахыг харан бусдыгаа дуудахад Хусог:
-Ынха юу болсон бэ? Энэ чи юу? Хэмээн санаа зовсон байдалтай гарч ирэв.
-Ынби гүйж байгаад хадан хясаанаас уначихсан.
-Юу?
-Би зүгээр л тэрнийг модон тайрдсаар айлгасан юм. Би тэрнийг тэгж гүйнэ гэж бодоогүй.
-Тэр тэгэх нь ойлгомжтой. Жонгүг Ынхаруу харан хэлэв.
Еэрин Жонгүг Хусог Ынха нар Ынби-н унасан жижиг хадруу явж байлаа. Тэднийг Ынха замчлан явсаар ирэх ёстой газраа ирэхэд тэнд Ынби харагдсангүй.
-Тэр байхгүй байна. Еэрин бусадруугаа харав.
-Магадгүй тэр амралтруу явсан байх. Жонгүг хурдхан шиг амралтруу гүйн бусад нь ч түүнийг дагасан ч тэнд Ынби байсангүй. Жонгүг Ынхаруу харан:
-Чи тэрнийг айлгаж байхдаа ямар хараал идмэрээ бодож байсан юм?
-Би чамд яагаад тайлбар тавих ёстой гэж? Тэгээд ч би чамайг мэдэхгүй. Ынха нүдээ эргэлдүүлэн ийн хэлэв.
-Хэрвээ Ынби-д ямар нэгэн муу юм болох юм бол… Жонгүгийг үгээ дуусгаагүй байхад Хусог түүний яриаг таслан:
-Бид маргааш тусламж дуудан тэднийг хайх болно за юу?
-Тэхён ч гэсэн алга. Еэринийг ингэж хэлэхэд Хусог:
-Бид тэднийг  маргааш хайна. Одоо биш. Гадаа харанхуй болсон байна гэхэд Жонгүг санаа алдсаар өөрийн майханруу явав. Ынха нүдээ эргэлдүүлэн үсээ арагш нь шидээд:
-ямартай ч… гээд мөн л өөрийн майханруу орчихов.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now