29-р хэсэг

674 57 11
                                    

TAEHYUNG's POV

Би өнөөдөр үнэхээр эрт сэрэв. Би одоо ч орон дээрээ хэвтсэн хэвээр Ынбирүү залгахаар шийдэв. Би bigbang-bangbangbang дууг гэнэт сонссон нь, энэхүү дуу Ынби-ын дуудлаганы аян дээр явж байгаагаас шалтгаалах ажээ. Тэгэхээр тэр BIGBANG хамтлагийн шүтэн бишрэгч байх нь ээ? Тэр Bigbang хамтлагийн аль гишүүнд нь дуртай бол?...хэсэг хугацааны дараа тэрээр нэг юм утсаа авав.
"өглөөний мэнд" би түүнийг өөдрөгөөр угтав.
"өглөөний мэнд" тэр нойрмог хоолойгоор хариулж байлаа.
"Сайхан амарсан уу? гүнж минь" би өөрийн эрхгүй инээмсэглэж байв. Тэрээр зөөлөн инээгээд:
- "Яахав... дажгүй шүү. Харин чи сайхан амарсануу? яагаад надруу залгасан юм?
"зүгээр л, би чамд хайртай гэж хэлэхийг хүссэн юм."
"aigoo", би ч гэсэн чамдаа хайртай
Би орноосоо босоод өрвийсөн үсээ янзлах зуураа: Ямартай ч маргааш чиний хичээлийг тарахаар Намсан цамхаг дээр уулзацгаая за юу?
- яах юм?
- зүгээр л намайг тэнд хүлээж бай, би чамайг удаан хүлээлгэхгүй гэж амлаж байнаа.
- ойлголоо
- би чамд хайртай
- би ч гэсэн чамдаа хайртай
Утсаар ярьж дуусаад утсаа орон дээрээ тавин өөрөө усанд орохоор угаалгын өрөөг зүглэв. Усанд орж дуусаад ажилдаа явахдаа өөрийгөө бэлэн болгочихоод доош буун өглөөний цайгаа уухаар явав. Миний өнөөдрийн өглөөний цай бол шарсан талх болон гүзээлзэгэний чанамал байлаа. Өглөөний цайгаа уучихаад гэрээсээ гаран ажлын зүг явав.

Удахгүй болох зүйлд сэтгэл минь үнэхээр догдолж байв. Би зүгээр л өнөө орой Ынбид сюрприз барих болно, би түүнийг өмнө нь хэзээ ч ийм зүйлстэй учирч байгаагүй гэж мэдэж байна. Би зүгээр л өөрийгөө түүнийхээ төлөө бүгдийг хийж чадна гэдгээ харуулахыг хүссэн юм.

Хэдэн цагийн дараа, би бугуйн цагаа хараад Ынби-н тарах цагаас 30минутын өмнө тааруулан эрт гарав. Би түүнийхээ дуртай цэцгийг болон өмнө нь биднийг болзож байхад тэрнийхээ нүд унагаж байсан том чихмэл тоглоомыг авлаа.

Би үнэхээр догдолсон байлаа. Би машиндаа суун хөдөлгүүрээ асаагаад Намсан цамхаг хүрэх замдаа явж байтал нэгэн машин миний зүгт чиглэн ирж байгааг хараад маш хурдан түүнээс бултаж толгойгоо эргүүлэн тэрхүү машины жолоочыг сонсохгүйг нь мэдэж байсан ч би түүнрүү орилж орхив.
Үүний дараагаар би эргээд замруугаа харан явсан ч миний хажуугийн машин болон бид хоорондоо мөргөлдөж миний машин өнхөрөн онхолдох нь тэр.
Миний ухаан санаа сэрүүн байсан ба би хүмүүсийн сандралдах болон түргэн тусламж ирж байгааг нь сонсож байлаа. Хэсэг хугацааны дараа нүд минь анилдаж ухаан балартах нь тэр.
Тэхёныг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн бөгөөд сувилагч түүний утсан дээрх дугаарын бүртгэлийн бүх дугаарлуу залгасан ч ганцхан Ынбирүү залгаагүй үлдээсэн шалтгаан нь түүний дугаар бүртгэлийн хамгийн сүүлд байсан ба сувилагч Ынби-г хэн нэгэнтэй нь хамт байж магадгүй гэж бодсон хэрэг.
Тэхёны аав,ээж болон түүний найзууд эмнэлэг дээр яаран ирээд түүнийг амьд гарна гэдэгт нь найдан сууна.
Тэхён сэхээн амьдруулах өрөөнд бараг 5 цаг болсон бөгөөд эмч гарч ирэн түүнийг зүгээр, сайн амрах хэрэгтэй ба түүнийг сэргэхийг хүлээх хэрэгтэй гэснээр дор дороо тэвчээртэй хүлээж байсан хүмүүсийн сэтгэлийг бага ч болов тайвшруулав.
Олон хоногууд өнгөрсөн ч Тэхён ухаан ороогүй л байлаа. Түүнийг эмнэлэгт байх бүхий л хугацаанд Ынха түүнийг асардаг байв.
Гэнэт Тэхёны гар болон нүд нь хөдөлж Тэхён аажмаар нүдээ нээгээд түүний хажууд алимны хальс арилган зогсох Ынха-г хамгийн түрүүнд харлаа. Ынха Тэхёны сэрснийг хараад цочирдон:
'Тэхёнаа' хэмээн инээмсэглэж байв.

Тэхён Ынхаг нэг харж, эргэн тойрныг нэг тойруулан хараад дахин нэг удаа Ынхаг харав.

A/N;
Hello? Long time no see :)
Yay! Ынби одоог хүртэл Тэхёныг эмнэлэгт байгааг мэдээгүй байвал яаанаа?! 😱
Энэхүү өгүүллэгээ одооноос ядаж 7 хоногт 1 оруулна гэж амлаж байнаа. Цаг заваа харж байгаад боломжтой үедээ л оруулж байгаа учраас тэвчээртэй хүлээгээрэй~ баярлалаа 🤗
Санал хүсэлт байвал хэлээрэй~

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now