17-р хэсэг

933 71 2
                                    

Taehyung’s POV
Би Ынби-н ажилладаг номын дэлгүүр дотуур алхаж байсан ч түүнийг эргэн тойрноор хараад олсонгүй. Би тэрнийг номын тавиур цэвэрлэж байж магадгүй гэж бодон эргэн тойрноор хайсан ч тэр үл харагдах ажээ.
-Танд юугаар туслах вэ? Хэмээн надаас нэгэн эмэгтэй асуув
– Би зүгээр хүн хайж байна.
– Ойлголоо эрхмээ. Тэр ийн хэлээд бөхийн цааш явсан ч би түүний мөрнөөс татан зогсоогоод:
-Нөгөө, Ынби хаана байгаа юм?
– Ынби гэснүү? тэр нүдээ цавчлан хэсэг бодсноо санасан бололтой:
-Та Хван Ынби-г хайж байгаа хэргүү? Ынби Дэгү явсан болхоор даваа гарагт ирнэ гэж байсан. Та түүний юу нь вэ? эрхмээ би Ынби-г буцаж ирэхэд нь таныг хэлчихье.
– Тэхён, намайг КимТэхён гэдэг.
Eunbi’s POV
Даваа гараг болон үдээс хойш болж байлаа. Би цагийн ажилдаа орой очдог ч энэ удаад хичээлээсээ чөлөө авсан учраас ажилдаа эрт очхоор шийдэн Умжи-н ажлын цаг дээр очив.
– Hey
– Өө Ынби буцаад иржээ.
Би түүнрүү хариу инээмсэглэн:
Тиймээ гэхэд тэрээр нэг зүйл санасан бололтой:
– Өө би нээрээ мартах шахлаа. Өчигдөр нэг залуу ирээд чамайг асууж байсан.
– Хэн? Жонгүгүү?
– Үгүй ээ, тэр өөрийгөө Ким Тэхён гэж хэлсэн.
Би цочирдсондоо хөшиж орхив. Би Умжи-н мөрнөөс барин:
– Чи тэрний утасны дугаар эсвэл гэрийн хаягийг нь авч үлдснүү?
Умжи миний гэнэтийн үйлдэлд цочирдон толгойгоо хурдан хурдан сэгсэрсээр: үгүй гэх нь тэр.
– Яагаад тэрний утас, гэрийн хаягийг авч үлдээгүй юм бэ?
Би түүнд Тэхёны талаар хэлэхэд тэр хашгиран:
-нээрээ тийм шдээ! Ким Тэхён, чиний сайн найз анхны хайр!
Би толгой дохин:
– санаа зоволтгүйдээ тэр дахиад ирэх  байх. Би итгэж байна.
Маргааш нь.Намсан цамхаг дээр Ынби хүмүүсийн хамгийн их гарч байгаа хайраараа дүүргэн цоож цоожилдог зүгрүү явж байлаа.
Ынби алхаж байснаа гэнэт нэгэн цоожыг харан зогтусан зогсов. Ынби цоожыг сайн харвал энэ тэрний сүүлд Жонгүгтэй хамт ирэхдээ харж байсан цоожтой ижил бичигтэй байлаа.
Ынби ’10 жил хүлээж байна.’ гээд амандаа бувтнав.
Ынби дахин цэнхэр цоож олж харан тэр цоожинд ойртон харахад түүний нүд томров.
-Би энд байна. Би-яа ~ КТХ
Ынби Тэхён түүнийг Би-яа гэж дууддаг байсныг санав.
Ынби нүүрэндээ том инээмсэглэл гарган:
-Энэ КимТэхён байна.
Хэсэг хугацааны дараа Ынби гэрлүүгээ харьхаар Намсаны цахилгаан шатаар явж байхдаа хэн нэгнийг олж харсан нь Тэхён байлаа.
Тэхён Ынби-г харсандаа нүдээ цавчлан түүнрүү ширтэж байхад Ынби түүнрүү харж байлаа. Тэхён нүдээ цавчилахад Ынби хуруугаараа оролдон зогсоно.
-Сайнуу?
– Сайн сайнуу?
Нэгэн кофешопд Ынби болон Тэхён нар өөд өөдөөсөө харан сууцгаана.
-Чи тэнд юу хийж байсан юм? Тэхён Ынби-с ийн асуув.
-Зүгээр л, нэг зүйл хайж байсан юм.
– Тэрийгээ олснуу?
– Тиймээ олсон. Харин чи? тэнд юу хийж байсан юм?
– Зүгээр л. Тэр Намсанд дуртай байсан юм. Тэгээд л тэнд очвол тэрнийг олж магадгүй гэсэндээ хааяа очдог юм.
– Чи тэрнийг олснуу?
– Тиймээ би олчихсон хэмээн Тэхёныг хариулахад Ынби-н нүд томрон:
– нээрээ юу? Ынби нүдээ цавчлан инээмсэглээд:
– ашгүйдээ
– Тиймээ гэхдээ тэр намайг хараахан мэдээгүй байгаа.
– Юу гэсэн үг юм?
– Би тэрнийг олсон ч, тэр охин хараахан намайг олоогүй байгаа.
-Тэвчээртэй хүлээвэл тэр чамайг удахгүй олох байхаа. Тэр толгой дохин мөстэй ликорноосоо сороод ийн хэлэв.
– Би… Тэхён үг хэлэхээр Ынби-рүү харна.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now