47-р хэсэг

528 66 3
                                    

Eunbi's POV

Би Жиминтэй ярьсаныхаа дараа өрөөндөө ирэв. Би орныхоо булан дээр суугаад том цонхоор гадагш харлаа. Эндээс цэнхэр далайг харж болох аж.

Гэнэт хаалга нээгдэн хэн нэгний хөлийн чимээ сонсогдож хажууд минь ирж суусан нь Жонгүг байлаа. 

"Хээе.." тэрээр надруу харахад нь би түүнрүү зүгээр л инээмсэглэж байлаа. "Бүх зүйл зүгээр үү?" тэр надаас ийн асуув.

"Францд ямархуу байсан ? Чи тэнд юу хийсэн юм?" би түүнээс сөргүүлэн асуув.
"Миний эцэг эхээс болж л... ээж маань эмнэлэгт хүргэгдсэн. Тэр одоо зүгээр болсон болхоор би чам дээр ирчихсэн байна."
"Бид тийшээ буцаж явах хэрэгтэй юу?"

"Чи энд ээждээ хэрэгтэй шдээ."
"Тэнд ч гэсэн чи ээждээ хэрэгтэй байгаа."

"Тэр надад хэлэхдээ хэрвээ би Францруу буцаж очвол чамтай хамт очих ёстой гэж хэлсэн." тэр инээмсэглэн толгой дохив. 
Би бага зэрэг инээхэд тэр гарнаас минь атган хуруунуудаа салаавчлаад атгалтаа илүү чангаруулж байлаа. 
Би алгаа түүний хацар дээр байрлуулан эрхий хуруугаараа зөөлөн илбэж бага зэрэг инээд алдав. 
Орой болж хүн бүр зочны өрөөнд цуглан лаан дээр гал асааж Жиминд төрсөн өдрийн мэнд хүргэснээр Жимин тэдэнд талархлаа илэрхийлж үдэшлэг эхлэв. 
Жонгүгийг эс тооцвол залуус бүгд зочны өрөөнд шар айраг уун хоорондоо яриа өрнүүлэх бол Жонгүг галын өрөөнд охидтой цуг сууна.

"Яа, чи зочны өрөөнд байх хэрэгтэй шдээ" Еэрин Жонгүгт хандав. 
"Тийм шүү. Чи бидний нэг биш шдээ" Совон нэмэрлэв. 

Жонгүг инээд алдан "би өнөө орой уумааргүй байнаа." хэмээгээд Ынбигийн мөрөөр тэврэв. 
"Чи тэдэнтэй нэгдэх хэрэгтэй." Ынби толгойгоо эргүүлэн түүнрүү хараад инээмсэглэв.
Жонгүг санаа алдаад "за яахав. Ямар нэг зүйл хэрэгтэй бол намайг дуудаарай за юу?"

Жонгүг Ынбигийн хацраас чимхээд босон зочны өрөөг зүглэв. Жонгүгийг зочы өрөөнд ирэхэд Жимин түүнд шилтэй шар айраг атгуулаад Сокжин, Хусог хоёрын дунд суулгав.

"Тэгхээр тэр яагаад Франц явсан юм?" Үмжи чипс үмхэх зуураа Ынбигээс асуув.

"Тэр хэлэхдээ ээж нь эмнэлэгт хүргэгдсэн болхоор Францруу явсан гэж хэлсэн." 
Ынха харин чипс идэнгээ яриаг нь чагнан суулаа.
"Чи хэзээ буцаад Франц явах юм?" Еэрин нүдээ цавчлана.

"Магадгүй дараа долоо хоногт."
"Биднийг битгий хуримандаа урихаа мартчихаарай. За юу?" Совон инээмсэглэхэд Ынби инээд алдсаар толгойгоо дохисхийлээ. 

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now