36-р хэсэг

495 46 1
                                    

Ынха болон Тэхёны гэрт, Тэхёныг гэртээ ирэх үед Ынха зочны өрөөнд Хаыныг зурагт номоо будахад тусалж байлаа. Хаын Тэхёнруу баярлан гүйж ирэхэд Тэхён түүний дээш өргөн хацраөс нь зөөлхөн чимхэв.
"Сайнуу гүнж минь? Юу байнадаа?"
"Ааваа, хараач." Хаын өөрийн гарыг түүнд харуулахад гарынх нь арьсан дээр одоор тамгалсан байлаа. " Би анги дээрээ од авсан." Тэрээр нүдээрээ инээмсэглэхэд Тэхён: " нээрээ юу? Сайн байна." тэрээр Хаыныг бага зэрэг чанга тэврээд хацар дээр нь үнсэхэд Хаын хөхрөн инээхэд "ажил чинь ямар байсан?" гээд Ынха босч ирэн Тэхёноос Хаыныг авлаа.
"Сайн. Гэхдээ Сокжин бидэнд хуримын урилга явуулсан. Дараа долоо хоногт болно." гэж хэлээд урилгыг Ынхад өгөв.
Ынха урилгыг Тэхёноос аван " нээрээ юу?" гээд урилгыг задлан урилган доторхи Совон болон Сокжины хуримын зургийг харав.
" Тэд гэрлэх болчихжээ"
"Тиймээ" Тэхён толгой дохин хүрмээ тайлаад "Сокжин надад тэдний зургийг түүний дуртай зурагчин авч өгсөн гэсэн."
"Тиймүү? Зурагнууд нь үнэхээр гоё юм."
"Тиймээ." Тэхён түүнд хариулаад Хаыныг аван "тогломоор байна уу? Мм?"
" би зайрмаг идмээр байна."
"заза. Тэгвэл зайрмаг авцгаая?" Тэхён Ынхаруу харахад Ынха түүнрүү хариу харан толгой дохив. Тэхён Хаын нар зайрмаг авахаар гэрээсээ гарахад Тэхён Хаыныг үүрч явав.
Eunbi's POV
Би Жонгүгийг ирэхийг хүлээх зуураа зууш авахаар дэлгүүр явж байв. Би гараа халаасандаа хийгээд чихэвч зүүн дуугаа тултал нь чангалаад толгойгоо хэмнэлд ганхуулан алхаж байв.
Би аль хэдийн бараагаа авчихаад кассан дээр ээлжээ хүлээн оочирлон зогсоно. Би 2 уут чипс, уудаг шоколад, бяслагтай талх авсан. Эцэст нь миний ээлж ирэв.  Би халааснаасаа түрийвчээ гарган тооцоогоо хийчихээд явах гэтэл санаандгүй хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Би түүнийг харалгүйгээр уучлалт гуйн дэлгүүрээс гарлаа.
Taehyung's POV
Би аль хэдийн охинтойгоо дэлгүүр орж ирэн өөрсөддөө зайрмаг болон дуртай амттан, чипс зэргээ аваад ээлжээ хүлээн зогсож байв. Эцэст нь миний урд талын охины ээлж ирж тэр биллээ төлчихөөд гарахдаа намайг мөргөөд уучлалт гуйн гарав.
Би ч түүнийг үл тоов. Миний ээлж ирсэн учраас би кассчинд мөнгөө төлчихөөд Хаынтай цуг гарлаа.
Хаын бид 2 гэрлүүгээ алхаж байхдаа би түүнийг зайрмагаа амтархан идэж байгааг харав.
"Аав. Нэг хүн надад зайрмаг бол хүнийг тайвшруулах шилдэг зүйл гэж хэлсэн"
"Хэн тэгсэн юм?"
" Нэг үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэр надад үүнийг хэлснийхээ дараа надад зайрмаг авч өгсөн. Түүний зөв байсан. Би зайрмаг идсэн чинь уйлахаа больчихсон."
"Гэхдээ хүн бүр түүн шиг байхгүй. Тиймээс сэжигтэй харагдсан хүнтэй ярьж болохгүй за юу?"
" ойлголоо, ааваа"
Хаын инээн үргэлжлүүлэн зайрмагаа идэв.
Flashback
"Би хэзээ ч чам шиг охин гахай шиг хурхирдаг гэж төсөөлж байсангүй."
"юу? Би тэгдэггүй!"
"Тиймээ, чи тэгсэн. Чамайг шөнөжин хурхирсан болхоор би унтаж ч чадаагүй."
"Худалч"
Тэр инээсээр "Би үнэнийг л хэлж байна."
"Би чамайг үзэн ядаж байна."
"Чи намайг тэгтлээ удаан үзэн ядаж чадахгүйг чинь мэдэж байнаа"
Ынби түүнд анхаарлаа хандуулалгүй хоолоо идчихээд ширээнээсээ босоэ аягаа угааж эхлэв.
"Хван Ынби ууралчихаж!"
Тэрээр үргэлжлүүлэн түүнийнг үл тоосоор аягаа угааж байв. Залуу босч ирэн Ынбигийн хажууд тавгаа тавихад Ынби түүнрүү хараад " чи наадхаа хэрэглэсэн биздээ? Тиймээс өөрөө угаа" гэж хэлчихээд яваад өгөв. Тэрээр зочны өрөөнд орон буйдан дээр сууж англи хэлний номоо уншиж эхлэв. Залуу түүний хажууд суугаад түүнийг ажиглан " үнэхээрүү? Иймхэн юмнаас ууралчихлаа гэжүү?"
Тэрээр түүнийг дахин үл тоосоор, түүнрүү харахгүй эсвэл нэг ч үг дуугарсангүй. Гэнэт залуу номыг авчихав.
"Яа!" Ынби ярвайсаар түүнрүү хараад " чи намайг уншиж байгааг харахгүй байа уу? "
" Тэгхээр чи үнэхээр ууралчихаж" тэр зөөлөн инээд алдав.
"Надад буцаагаад өг." Ынби алгаа дэлгэн түүнээс номоо нэхэв.
"Чи одоо ч ууртай сонсондож байна"
Ынби санаа алдан " мартаж үз. Хэрвээ хүсвэл наадхаа ав лдаа." ингэж хэлээд босон явах гэтэл залуу түүний бугуйнаас татан өөрлүүгээ наан тэврэв.
"Ямар гээч! Би сайхан ааштай биш..." түүнийг өгүүлбэрээ дуусгахаас өмнө залуу түүний урууланд өөрийнхийгөө хүргэв.
Тэрээр уруулаа салгаад " би зүгээр л тэнэгтсэн юмаа. Гуйя, битгий уурлаачдээ"
"Хэдий тийм ч" Ынбиг үг хэлэх гэтэл залуугийн уруул дахин түүнийх дээр буулаа. "За яахав!" түүнийг ингэж хэлэхэд залцу түүнрүү жаргалтай нь аргагүй ярзайж байв.
End of flashback
Дараагийн өдөр нь Тэхёны оффисд хэн нэгэн орж ирэх үед тэрээр нойрноосоо сэрэв. Орж ирсэн хүн нь Хусог байсан юм.
"Чи байжээ. Чамайг юу энд авч ирээв?" Тэхён өөрийгөө янзалсаар ийн асуув.
"Сокжин дараа долоо хоногт гэрлэнэ. Тэр чамруу урилга явуулсан биздээ?"
"Тиймээ.. Би түүнээс хуримын зураглаачынх нь талаар асуусан. Зурагнууд нь үнэхээр сайн юм байналээ. Би түүнээс Хаыны 5 насны төрсөн өдрийн зургийг авч өгөхийг асуумаар байна."
Хусог түүнийг сонсоод нүдээ цавчилсаар байв. Тэр Сокжины зургийг Ынби дарсан гэдгийг мэднэ шүү дээ. " Би зураглаачыг нь маш завгүй болхоор хуримын дараа буцаад Франц явна гэж сонссон"
"Тиймүү?" Тэхён Хусогруу сонжин хараад " чи яаж мэдсэн юм?"
"Тэр миний эхнэрийн найз нь болхоор мэдсэн юм"
"Еэрин?" Тэхёныг асуухад Хусог толгой дохив.
" Би мэдлээ. Магадгүй би өөр хүнээс асууж үзэх хэрэгтэй байх."
"Тиймээ"
Хусог Тэхёны өрөөнөөс гарахад Тэхён зүүднийхээ талаар бодож эхлэв.
Тэрээр Ынбиг дахин нэг удаа зүүдэлжээ. Тэрээр түүний хэн болох ямар царайтай харагддаггийг мэдэхгүй. Учир нь түүний царай зүүдэнд нь бүрэлздэг юм. Тэрээр зөвхөн түүний хоолойг л мэднэ.
"Би түүнийг хэн гэдгийг мэдмээр байна.. Тэр миний өнгөрсөнд ямар нэг чухал зүйл хийж байсан юм боловуу?" Тэхён өөрөөсөө ийн асуув.
Ынби болон Жонгүг нар Ынбигийн студируу явна. Жонгүг машин барин харин түүний хажууд зорчигчийн суудалд Ынби суужээ.
Жонгүг сул гараараа Ынбигийн гарнаас атган Ынби атгалцсан гарлуугаа харан инээхэд Жонгүг түүнрүү харцаа шилжүүлэн инээмсэглэн явна. Ынби түүнрүү харан инээмсэглээд " Чи жаргалтай харагдаж байна."
"Зүгээр л, би үргэлж жаргалтай байдаг шд"
"Ам чинь задартлаа инээхээр юу болсон юм"
" Зүгээр л, Би жаргалтай байна. Энэ муу гэжүү?" тэрээр Ынбирүү дахин нэг харав.
Ынби зөөлөн хөхрөөд толгойгоо бага зэрэг сэгсрэн харцаа цонхны гаднахруу шилжүүлэн Жонгүгийн гарнаас атган явна.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now