35-р хэсэг

506 46 0
                                    

Дараагийн өдөр нь Ынбигийн студид Ынби Совон болон Сокжин нарын зургийг харсаар нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулжээ.
Үмжи гэнэт ирэн: "Ынби-яа" хэмээн доод уруулаа хазсаар түүнийг дуудав.
Ынби харцаа түүнрүү шилжүүлэн: "Ямар нэг юм болоо юу?"
Үмжи Ынбигийн хажууд суугаад түүнийг тэврэн хацраараа гарыг нь дэрлэв.
"Ямар нэг юм болсон юмуу?" Ынби дахин асуув.
"Яагаад бүх залуус адилхан байдаг юм бэ?"
"Юу яриад байгаа юм бэ?"
"Тэр явчихсан.." Үмжи уйлж эхлэв.
"Хэн?"
"Тэр.." Үмжи доод уруулаа хазлан "Намайг тийм зүйл хийсний дараа...Тэр зүгээр л юу ч болоогүй юм шиг намайг хаячихлаа"
"Юу гэсэн үг юм? Чи өөрийгөө түүнд өгчихсөн л гэж битгий хэлээрэй?
Үмжи удаанаар толгой дохин харцаа доошлуулав. Ынби Үмжигийн хариултанд балмагдан Үмжигийн гарлуу цохин дууныхаа өнгийг өндөрсгөөд: " Юу гэнээ? Яа! Чи яагаад түүнд өөрийгөө өгчихсөн юм? Чи чинь галзуурчихаа юу?"
"Тэр надад хайртай гэсэн"
" Тэгээд чи надад тэр зүгээр л чамд хайртай гэсэн болхоор нь чи түүнд биеэ өгсөн гэх гээд байна уу?" Ынби хөмсгөө зангидан, итгэлгүйгээр инээд алдан "гайхалтай, үнэхээрүү?"
" Үүнд юу нь буруу байгаа юм? Чи ч гэсэн чамайг орхисон нэгэнд биеэ өгсөн шд." Үмжи толгой өргөн ийн хэлэв.
" Би мэдэж байна. Тиймээс л би чамайг над шиг болсонд уур минь хүрч байна. Чи үүнийгээ ашиглах ёстой байсан." гэж хэлээд Ынби Үмжигийн толгойруу заав. "Харин энийг биш" гэж хэлээд энэ удаад тэрээр Үмжигийн цээжрүү заав.
Үмжи санаа алдан "Би юу хийх хэрэгтэй вэ?"
"Түүнд хэл. Өнөөдөр уулзацгаая гэж. Харин би түүнтэй уулзах болно."
Кофешопд Үмжи Ынби хоёр нөгөө залууг нь хүлээн сууна.
"ЯА, чи түүнийг өвтгөхгүй биздээ?" Үмжи Ынбирүү санаа зовон харна.
"Чи чинь юугаа яриад байгаа юм?" Ынби хөмсөгөө зангидан нуруугаараа сандалын түшлэг налаад гараа урдаа зөрүүлэн "Яагаад тэр залуу чинь ингэж удаад байгаа юм? Тэр охидыг хүлээлгэх эрхгүй" Ынби нүдээ эргэлдүүлэв.
"магадгүй тэр замын түгжрэлд орсон байх"
"Хэрвээ тэр залуу ирэхгүй бол би түүнийг үхэлрүү нь түлхэх болно"
"Эхх, Битгий ингэ лдээ. Тэр чинь одоо ч миний хайртай залуу хэвээрээ."
"ЮУ?" Ынби Үмжирүү ууртай царай гарган харав. "Чи өөрийгөө гэснийг сонссонуу? Тэр чамайг зүгээр л хаячихсан харин одоо бид түүнийг чамруу битгий буцаж ирээрэй гэж ярилцана. Тэгээд тэр чиний хэвлий дэх хүүхдэд хариуцлага хүлээх ёстойгоо нэг юм мэднэ биз."
"магадгүй үгүй байх"
"Айш, үнэхээр. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье." Ынби суудлаасаа босон ариун цэврийн өрөөрүү явав.
Үмжи хүндээр санаа алдан хаалгаруу хараад түүний хайртай залуу болох Жиминийг харлаа.
Тэрээр Жимин түүнийг харж байгааг хараад инээхэд "Чи юу хүсээв?" хэмээн Жимин Үмжигийн хажууд ирэхдээ хэлэв. "Би чамд бидний хоорондох бүх зүйлс дууссан гэж хэлээгүй билүү?"
" Үнэндээ Жимин.." Үмжи харцаа буруулан доод уруулаа хазалсаар байв.
Ынби ариун цэврийн өрөөнөөс гарч ирэн найзынхаа хажууд нэгэн танил хүн сууж байгааг харав. "Пак Жимин?" түүний нүд нь томрон гайхшралд оров.
Ынби Үмжи болон Жимиэ нарлуу чиглэн алхав. " Өхх. Ынби-ши. Чи энд байх шив" Жимин Ынбиг хажуудаа ирснийг хараад инээмсэглэн ийн хэлэв.
Үмжи нүдээ цавчлан Жиминрүү гараа зөрүүлэн харж зогсох найзруугаа харав. "Үмжи-яа, Энэ бол одоо миний болзож байгаа охин. Тиймээс надад төвөг удахаа боль" Жимин ингэж хэлээд босон Ынбигийн мөрөөр тэврэхэд Үмжи толгой гудайлгав.
"Тэгхээр чи Үмжигийн яриад байсан залуу байжээ. Миний зөвүү? Үмжи-яа?" Ынби толгойгоо эргүүлэн Үмжирүү харахад Үмжи толгой дохив.
"Та хоёр нэгнийгээ мэддэг юмуу?" Жимин асуув.
"Тиймээ. Чи үхсэн Пак Жимин!" Ынби Жиминийг ширтэн түүний чихнээс зулгаан авахад Жимин ёоолж байв.
"Яа,яа! Би яачихсан юм?" Жимин өвчиндөө дуу алдан "Яа, боль лдоо!" дэлгүүр дэх хүн бүрийн харц тэдэн дээр тусч байв.
Ынби чихнээс нь зулгаахаа болиод " Суу!"
Жимин чихээ үрсээр суун "Би юуг буруу хийчихсэн юм?"
"Яа, чи яаж миний найзыг тийм зүйл хийчихээд л хаяж чадаж байнаа!" Ынби ууртай өнгөөр асуув.
"Сонс Ынби. Үмжи тэр үед дуртай байсан. Харин би түүнээс залхчихсан."
Үмжи толгой гудайлгав. " Юу гэсэн бэ?" Ынби хөмсөг зангидан Жиминий хөлрүү хүчтэй цохиход тэрээр өвчиндөө дуу алдав.
"Чи одоо хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Үгүй бол үхсэн гэж мэд." Ынби хөлөө үрэх Жиминрүү ширтсээр Үмжиг чирэн дэлгүүрээс гарч ирэв.
"Дэлхий дээр маш олон залуус байхад яагаад заавал Пак Жиминийн сонгосон юм?" Ынби уурандаа багтарч байв.
"Жимин сайхан сэтгэлтэй, түшигтэй"
"Чи түүнийг одоо хүртэл тийм гэж бодож байна уу?"
"Би.." Үмжи өгүүлбэрээ дуусгаж чадсангүй. Ынби санаа алдан "ямартай ч" тэрээр нүдээ эргэлдүүлэн Үмжиг орхин явахад
"Яа! Намайг хүлээ лдээ." гэсээр Үмжи хажууд нь гүйн ирэв.

10 жилийн хүлээлт...Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα