32-р хэсэг

807 69 10
                                    

Taehyung's POV
Flashback
Ынби: Бид хаана байна?
Тэхён: Би амралтруу буцах замыг мартаад, тэгээд энэ жижиг байшинг олсон юм. Маргааш өглөө амралтын газраа хайцгаая.
Ынби: баярлалаа...
Тэхён: юунд?
Ынби: намайг аварсанд баярлалаа.
Тэхён: зүгээрдээ... Тэхён Ынби-н хажууд суун нуруугаа амраагаад:
- бугуй чинь?...
- зүгээрдээ. Маргааш эмнэлэгт үзүүлчихнэ
- чи яагаад хашгирсан юм? бас яагаад тэнд байсан юм?
- би нэг зүйлээс айсан, тэгээд гүйж байгаад уначихсан юм.
Энэ үед Тэхён Ынби-рүү ширтсэн хэвээр ИЙнби-н ээжээс сонссон зүйлийнхээ тухай бодож байлаа.
- Тэр өдөр, би түүнийг хүлээсээр байсан. Би тэр газрыг орхиж явалгүйгээр түүнийг эргэж ирнэ гэж бодон хүлээсээр байсан. Бороо орсон ч би түүнийг хүлээсэн. Гэхдээ тэр ирээгүй.
- чи тэрнийг олсон гэсэн биздээ? Та 2 энэ талаараа ярилцсануу?
- Бид ярилцсан. Гэхдээ тэр намайг тэр өдөр орхиж явсан залуугаа гэдгийг мэдээгүй.
- Чи тэрнийг яагаад эргэж ирээгүйг мэдсэнүү?
- Тиймээ 10 жилийн дараа... эцэст нь би тэрнийг яагаад ирээгүйг мэдсэн.
-Яагаад?
Тэхён хажуудаа суух охинруу харсан хэвээр:
- чи яагаад гэдгийг өөрөө мэднэ шдээ Ынби-яа
Ынби түүний Тэхён шиг өөрийг нь дотноор дуудсанд хөшиж орхив.
- чи...
- Энэ би байнаа.Эцэст нь би чамайг олсон Ынби-яа Тэхён түүнрүү инээмсэглэж байсан ч нүдэнд нь нулимс хуралдан байлаа.
-Т.Тэхён..? Ынби инээмсэглэн нүднээс нь баярын нулимс урссаар Тэхёныг чангаар тэврэв.
Ынби уйлсаар: - би чамайг маш их санасан...
- Чшш, Битгий уйл. Чи уйлхаараа царай муутай харагддаг гэж хэлснийг минь санаж байгаа биздээ? Тэхён ингэж хэлэхдээ зөөлөн инээвхийлэв.
Ынби Тэхёныг өөрөөсөө түлхэн харахад Тэхён ч гэсэн Ынбирүү харан: Би...
Тэхён Ынби-н нүдрүү эгц ширтэн: Би чамд хайртай...
Ынби Тэхёны гэнэтийн үгэнд цочирдон сандарч орхив. Ынби зүгээр л Тэхёнруу ширтсээр харин Тэхён Ынби-н нүүрлүү бага багаар ойртон тэдний хооронд маш бага зай үүсэн аажмаар ТЭхён нүдээ аньж эцэст Ынби Тэхён хоёр уруулаараа хүрэлцэв...
End of flashback

"Ааваа! Аав! сэрээрээ ааваа!" намайг нойрноос минь сэрээх гэж оролдсон бяцхан охины дуунаар би сэрэв. Би түүнийг одоог хүртэл намайг сэрээхийн тулд орон дээр үсэрч байгааг нь мэдрэн бага зэрэг ярвайгаад:

"ойлголоо, ойлголоо, аав нь одоо бослоо" түүнд би ийнхүү нойрмог хоолойгоор хэлээд босон суухад хэн нэгэн намайг тэврэхийг мэдрэв. Нүд минь аниастай хэвээр байсан ч энэхүү хэн нэгэн нь хэн гэдгийг мэдэж байсан учраас инээмсэглэж байлаа. Энэ бол миний бяцхан охин Хаын байсан юм.

10 жилийн хүлээлт...Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ