42-р хэсэг

483 57 1
                                    

Тэхён угаалгын өрөөнд шүршүүрийн доор зогсоно. Тэрээр шүршүүрийн усыг биеэрээ гүйлгэх зуураа хэдэн хормын өмнө сонссон зүйлсээ тунгаана. Ынби Ынха нарын харилцан ярианы тухай.
Flashback
Тэхён хоол авчихаад дөнгөж ирж байтал тэрээр санамсаргүй Ынби Ынха нарын ярихыг сонсов. Тэр зогсож байсан газраасаа хөдлөлгүй яриаг чагнана.
"Чи яагаад тэрний хүсэлтийг хүлээж авсан юм? Чи тэрнийг надтай байгааг харсан биздээ? Чи өөрийгөө л шархлуулж байна. Тэр чамайг санахгүй"
"Би мэднээ. Тиймээс л би зөвшөөрсөн. Үүний дараа би сэтгэлээ өөрчилнө. Учир нь би тэрнийг эцэст нь гэр бүлтэй болж хэзээ ч минийх болохгүй гэдгийг харсан."
"Үүний дараа би чамайг Хаын Тэхён нарын ойр харахыг хүсэхгүй байна. Үгүй бол.."
"Үгүй бол юу гэж? Намайг дахиад алгадахуу?" Ынби нүдээ эргэлдүүлэв.
Ынха Ынбигийн гарнаас чанга атгаад " чи намайг шалгаад байна уу?"
Ынби Ынхагийн гарыг тавиулаад "Чи тэр өдрөөс айгаа юу? Тэхён бүхнийг санах өдөр. Түүний чин сэтгэлээсээ хайрладаг хүн чи биш би байсан гэдгийг санах мөчөөс?" Ынби Ынхаруу харсаар хэллээ.
"Тэхён Хаынд хайртай. Тэр бидний охиноос болж намайг орхиж чадахгүй. Харин чиний хувьд? Омо, би мартаж орхиж. Чиний хүүхэд үхчихсэн билүү?"
Ынби түүнийг үл тоон хийж байснаа үргэлжлүүлэв.
"Чиний хүүхэд үхсэн сайн хэрэг болж-" Ынби гэнэт Ынхаг алгадсан учраас тэрээр үгээ гүйцээсэнгүй. Ынха Ынбигийн хэлсэн үгнээс айж орхив.
"Амаа тат.."
Ынха Ынбиг алгадах гэж байтал Тэхён түүнийг зогсоож орхив.
End of flashback
Тэхён шүршүүрээс гарч ирээд Ынхаг орон дээрээ байхгүй байгааг анзаарлаа. Тэхён эцэг эхийнхээ гэрлүү явахаар шийдэж, хэдэн минутын дараа тэдний гэрт ирлээ. Ээж нь түүнд хоол бэлдэх зуур тэрээр зочны өрөөнд хүлээн сууна.
Хэсэг хугацааны дараа түүний ээж хоолтой буцаж ирлээ. "Чамайг бидэн дээр зочилж байгаад баяртай байна." Тэхёны ээж инээмсэглэн " Гэхдээ буруу цагт ирчихлээ! Аав чинь бизнессийн аялалаар явсан."
"Ээж.."
"хмм?"
"Хван Ынби гэж хэн юм?"
"ХМ?" тэрээр бүлтэлзэн "Хван Ынби, чиний сайн найз.""Эндээ хүлээж байгаарай." ээж нь нэг зүйл авч ирэхээр босоод эргэж ирэхдээ гартаа зургийн албум барьсаар ирээд түүнийгээ Тэхёнд өглөө.
"Энд чиний өнгөрсөн дэх зургууд бас Ынбитэй авхуулсан зургууд байгаа... Би тэрнийг одоо хаана байгааг мэдмээр л байна. Магадгүй тэр бас гэрлэсэн байхдаа."
Тэхён өөрийнхөө хуучны зургуудбг үзнэ. Түүнийг хүүхэд байхаас авхуулаад ахлах сургууль хүртэлх бүх зурагнууд байх ажээ. Тэрээр Ынби, Жимин нартай авхуулсан маш олон зургаа харлаа. Тэрээр Ынбигийн студээс олсон албуман дээр байсантай ижил царайг харлаа. Дараа нь тэрээр албумаа хаав.
Аль хэдийн үд дунд болжээ. Ынби сэргэг байхад Жонгүг аль хэдийн унтаад өгчээ. Ынби зочны өрөөндөө зураг авалтынхаа зурагнуудыг шалгана. Тэхёны гэр бүлийн зураг гарч ирэхэд тэрээр зогслоо. Ынха болон Хаынтай байх түүнийг хараад Ынби нүдэндээ нулимстай ч гэсэг инээмсэглээд "Би чамайг санасан.."
Маргааш нь, Ынха Хаынтай байлаа. Тэд Хаыны сургуульруу явж байсан ч замдаа машины осолд орчихлоо. Гэвч энэ өдөр Тэхён бизнессийн аялалтай байсан юм. Хаын Ынха нар эмнэлэгт хүргэгдэж тэр газарт Хусог,Еэрин,Совон,Сокжин нар санаа зовсоор ирэв.
Эмч сэхээн амьдруулах тасгаас гарч ирэхэд "Эмчээ, тэд яаж байна?"
"Эх нь зүгээр ч хүүхэд их цус алдаж байгаа учраач бид цусны донор олох хэрэгтэй байна. Чадхаараа хурдан."
"Хаын АБ бүлгийн цустай. Тэхёнтой ижилхэн." Сокжин ийн хэлэв.
"Гэхдээ тэр одоо бизнесийн аялалт-" Хусогийн үгийг түүний эхнэр тасаллаа.
"Би АБ бүлгийн цустай хүнийг мэднэ." Еэрин найзуудруугаа харав.
"Хэн?" Хусог Сокжин нар зэрэг асуув.
"Ынби" Совон хариуллаа.
Еэрин Ынбирүү залгаж эмнэлэг дээр шуурхай ирэх хэрэгтэйг нь хэлэв. Ынби тэр үед Жимин Үмжи нартай хамт байсан учраас тэдэнтэй цуг чадхаараа хурдан ирлээ.
"Юу болсон бэ? Яасан юм?" Ынби санаа зовсоор асуув.
"Хаынд чиний тусламж хэрэгтэй байна."
Бусад нь Ынбид юу болсон талаар тайлбарлаж Хаынд цус сэлбэх хэрэгтэй ч тэрээр АБ бүлгийн цустай бөгөөд түүнтэй ижил бүлгийн цустай ганц хүн болох Тэхён бизнесс аялалд явчихсан учраас түүнийг хүлээвэл хэтэрхий оройтох учир Ынби ч мөн Хаынтай адил АБ бүлгийн цустай болхоор тусалж чадна гэдгийг ч тайлбарлалаа. Ынби зөвшөөрсөн юм.
Ынби аль хэдийн эмчилгээнд орж Хаынд донор болж байхад Жонгүг ирлээ.
Ынби Жонгүгрүү хараад "Хээе."
"Би юу болсныг сонссоон. Совон надад хэлсэн."
"Хүүхдэд тусламж хэрэгтэй байхад би үгүй гэж хэлж чадахгүй шдээ." Ынби Жонгүгрүү харсаар хэлэв.
"Би мэднээ" Жонгүг инээв.
Ынбиг эмчилгээнд орж донор болж байх хооронд Сокжин Тэхёнруу залгаж гэр бүлд нь юу болсон талаар мөн Ынби Хаынд цусны донор болж тусалж байгаа талаар хэлэв.
Цусны донор болсны дараа Ынби эмчилгээний өрөөний гадна сандал дээр суугаад хана налан толгойгоо амрааж байв.
Сувилагч гарч ирэн "Өөрөө КимХаыны ээжүү?"
Ынби толгой сэгсрэн " Үгүйээ би ээж нь биш. Зүгээр л туслахыг хичээж байгаа найз нь байна."
"Аан уучлаарай." сувилагч бөхийн " та одоохондоо хөдөлж болохгүй. Амрах хэрэгтэй шүү."
"За" Ынби түүнрүү инээмсэглэв.
Сувилагч бөхийгөөд эмчилгээний өрөөрүү буцан орлоо. Ынби санаа алдаад дахин хана налж нүдээ анин толгойгоо амраахаар зэхнэ.
"Аль хэдийн унтчихсан уу?" Хусог Ынбигийн хажууд ирэв.
Ынби хоолойны эзнийг таниад "Үгүй ээ, зүгээр л амарч байна."
"Сокжин Тэхёнтой ярьсан. Тэр ирж яваа."
"Тиймүү? Сайн юм болжээ." Ынби нүдээ аньсан хэвээр инээмсэглэв.
"Чи зүгээрүү?"
"зүгээр л ядраад байна."
"Үгүй ээ, би чиний зүрхний талаар ярьж байна. Тэр хэвийн цохилж байна уу? Тэр зүгээрүү?"
Ынби нүдээ нээгээд "энэ үү?" хэмээн гараа цээжин дээрээ байрлуулан зүрхний цохилтоо мэдрэв. "Тэр одоо ч зүгээр цохилж байна... Би түүнийг зүгээр гэж бодож байна." Ынби Хусогруу хараад инээвхийлэв.
"Би чамд Тэхёнд юу тохиолдсон талаар хэлэх хэрэгтэй байсан юм. Ынха ирээд бидэнд өөрийгөө жирэмсэн гэдгийг хэлсэн. Тэр биднээс чамд хэлэхгүй байхыг гуйсан болхоор бид тэгсэн." Хусог толгой гудайлган " Би чамайг ч гэсэн жирэмсэн байсныг мэднээ. Гэхдээ тэр хаана байгаа юм?" Хусог Ынбирүү толгойгоо эргүүлэв.
"Тэр үхчихсэн." Ынби хажуудаа байх ханаруу ширтсээр ийн хэллээ.
"Уучлаарай.."
"Чи мэднэдээ, хэрвээ тэр амьд байсан бол одоо Хаын шиг хөөрхөн байх байсан. Тэр Хаынтай ижилхэн насных байх байсан. Тэр намайг эрт орхисон нь тун тоогүй.." Ынби толгой дохин нулимсаа хянаж байлаа.
Хусог гүнзгий амьсгаа аван Ынбигийн мөрөн дээр зөөлөн цохиж өгөөд Ынбирүү инээмсэглэхэд Ынби түүнрүү зөрүүлэн инээнэ.

10 жилийн хүлээлт...Onde histórias criam vida. Descubra agora