26-р хэсэг

840 66 0
                                    

Ынби номын дэлгүүртээ номын тавиурнуудыг цэвэрлээд завгүй ажиллаж байтал Ынха түүний хажууд ирэн: Би чамайг түүний хажуунаас холд гэж хэлсэн биздээ

Ынби танил хоолой сонсоод нүдээ цавчлан толгойгоо дуу гарсан зүгт эргүүлэхэд Ынхаг олж харав.

-Чи Тэхён бид хоёрыг удахгүй хүүхэдтэй болно гэдгийг ойлгож байна уу? Эсвэл чи Тэхёны нууц амраг нь болхыг хүсээ юу?!

Ынби эргэн тойрноо харан: Гарч ярилцацгаая гээд Ынхагын гарнаас татан гарах гэтэл Ынха Ынбигийн гарыг түлхэн тавиулаад:

-яасан? Энд байгаа хүмүүсд өөрийгөө удахгүй надтай гэрлэх хүнтэй явалддаг гэдгээ мэдэгдэхийг хүсэхгүй байгаа юмуу? Яагаад энэ хүмүүс чамайг адгийн нууц амраг гэдгийг мэдэж болохгүй гэж!

-Сонсооч, Ынх- ...Ынби-г үгээ дуусгаагүй байтал Ынха тэрнийг халуу дүйгтэл алгадчихав.

– Тэрнээс хол бай! Ынха ингэж хэлчихээд явахад Ынби толгой гудайлган харин Ынби-н найз Үмжи түүн дээр ирэн:

-Тэр хэн байсан бэ? Юуны талаар яриад байсан юм? Чи зүгээрүү?

Ынби нулимсаа арчаад хуурамч инээмсэглэл тодруулан ажлаа үргэлжлүүлэн хийж эхлэв.

Ынби ажлаа тараад гэрийнхээ ойролцоо алхаж явахдаа түрүүхэн Ынхагын хэлсэн үгсийг бодон хүндээр санаа алдана.

~Bigbang bang bang bang~ Ынби-н утас дуугарав~

Утасны дэлгэцэн дээр Тэхён гэх нэр гарахад Ынби нулимсаа арчаад харилцуураа аван:

-Байна уу?

-Хаана байгаа юм?

– Гэртээ. Яасан?

– зүгээр л асуумаар байсан юм. Ямархуу байнадаа?

-Би юу? Ынби нулимстай нүүрэндээ инээмсэглэл тодруулан: маш сайн. Харин чи?

-сайн, үнэндээ чамайг санаад байнаа

-Би ч гэсэн чамайг санаж байна. Ынби чимээгүйгээр уйлж эхлэв.

-Уулзхуу?

-тэгье...

-За... Тэхёныг утсаа тасалхад Ынби утсаа далд хийгээд алхахдаа Тэхёныг хараад гацчихав.

– Чи дахиад л уйлж байгаа юмуу?

Ынби нулимсаа арчин: Үгүйээ энэ зүгээр салхинаас болоод л

-Худалч. Чи худлаа ярихдаа сайн биш гээд Ынби-н өмнө ирэн өөртөө наан тэврэв.

Taehyung's POV

Цаг гарны дараа бид Ынби-н гэрт Ынби өрөөндөө унтан би түүнийхээ унтхыг харсаар түүний хэлсэн үгийг бодож байлаа.

Flashback

-Ынха номын дэлгүүр дээр ирээд намайг чамаас сал Ынха та хоёр удахгүй гэр бүл болно гэсэн. Ынби уйлсаар

– тэгээд тэр намайг үйлчлүүлэгчдийн хажууд алгадсан. Тэр яг л намайг нууц амраг шиг харагдуулсан.

– Чи тэрэнд итгэсэн хэрэгүү? Би түүнрүү санаа зовон харна.

Тэр санаа алдан толгой сэгсэрхэд миний нүүрэнд инээмсэглэл тодрон түүний хацарнаас барин өөрлүүгээ харуулаад: Юу ч тохиолдсон би чамд хайртай гэдгийг сана. Миний хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэхэд Ынби толгой дохин намайг тэвэрхэд би түүнийг зөрүүлэн тэврэв.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now