005

1.5K 102 0
                                    

Дараагын өдөр нь Ынби саравчин дотор зогсон замаар явж өнгөрөх машинуудыг ажиглаж байв. Тэр энэ үедээ Тэхёны тухай бодож байлаа.
– Hey! гэх танил хоолой түүний анхаарлыг татав. Тэр зүгрүү толгойгоо эргүүлэн хархад танил царай түүнрүү инээмсэглэн зогсож байлаа. Ынби түүнрүү хариу инээмсэглээд:
– намайг энд байгааг яаж мэдсэн юм?
– Миний чамайг яаж олсныг битгий асуу. гээд тэр эрэгтэй толгой дохин ярзайгаад:
– Хэмин надад чамайг өчигдрийн үдэшлэгнээс зугтчихсан гэж хэлсэн. Яагаад тэгсэн юм?
– Чи мэднэ шдээ. Үдэшлэг миний стилл биш гэдгийг.
Ынби-г ингэж хэлхэд нөгөө залуу түүнрүү инээмсэглэн:
– Би мэднээ, явж зугаалцгаахуу?
– Тэгье, явцгаая.
Тэд залуугын машины хажууд алхан ирхэд залуу Ынбид машины хаалга онгойлгож өгөн суугаад өөрөө дараа нь машинд суув.
Ынби залуугын жолоогоо барихыг харан:
– Бид хаашаа явж байгаа юм? хэмээн асуухад залуу хариуд нь Ынбирүү толгойгоо эргүүлэн хараад инээмсэглэн:
– чиний дуртай газарлуу.
– Намсан цамхагуу?
– өөр хаана байна гэж? Намсан цамхаг чиний дуртай газар шдээ гэхэд нь Ынби хөхрөн инээгээд:
– Чиний зөвөө
Харин залуу ярзайсаар: – Мэдээж үргэлж Жон Жонгүкийн зөв байдаг.
Намсан цамхаг? Би Намсан цамхагт дуртай байснаа санаж байна. Би хэзээ нэг өдөр тийшээ онцгой нэгэнтэй явхыг хүсдэг байлаа. Тэхёнтай хамт.
Flashback
– Би хэзээ нэгэн өдөр Намсан цамхаг явмаар байна. Ынби Тэхёнтой хамт дээвэр дээр тэнгэрт гялалзах оддыг харахдаа ийн хэлэв.
– Намсан? Тэр чинь Сөүлд байдаг биздээ. Чи тэнд очиж чадахгүй биздээ? хэмээн Тэхён өөрийн найзруу харан нүдээ цавчилсаар хэлж байлаа.
– Тиймээ, тэнд хосууд очиж өөрийн хайрын төлөө хүслээ шивнэдэг гэсэн. Би ч гэсэн хэзээ нэг өдөр онцгой хэн нэгэнтэй явмаар байна. Ынби ингэж хэлэхдээ Тэхёнруу гайхамшигтайгаар инээмсэглэж байлаа.
Тэхён зөөлөн инээн: – Чи наадхандаа итгээд байгаа юмуу? Тэр төмрөнд цоожоо цоожлосон бүх хосууд салсан. Тэд зүгээр л цоож болон түлхүүрийг үрэн таран хийдэг юм.
– Тэгсэн ч би эрхэм нэгэнтэйгээ хамт тэнд хэзээ нэг өдөр очноо. Тэгээд бид нэгэндээ амлалт өгөх болно. Ынби шөнийн үзэсгэлэнг харах зуураа ийн хэлэв.
Тэхён толгойгоо эргүүлэн дахин өөрийн найзыг харав. Тэр чимээгүйгээр Ынби-г ширтсэн хэвээр байх ажээ.
End of Flashback
Жонгүг болон Ынби нар Ынбиг сөүлд нүүж ирснээс хойш найзалж эхэлсэн юм. Жонгүг Ынбид ажил олоход нь тусалж бас байрлах байр ч олж өгсөн юм.
-өлсөж байна уу?
Ынби толгой дохин найзынхаа асуултанд хариу өгөв.
– Заза тэгвэл энд хүлээж байгаарай. Би яваад идэх юм аваад ирье. Эндээ хүлээж байгаарай за юу? Жонгүг Ынбирүү инээмсэглэхэд Ынби түүнрүү хариу инээмсэглэн Жонгүгийг явхыг харан суув.
Ынби сандал дээр суун найзыгаа хүлээнгээ толгойгоо эргүүлэн эргэн тойрныг харж байхдаа өөр нэг сандал дээр бас нэг хүн сууж байгааг харав. Ынби тэр залууруу харж байлаа тэр залуу ч мөн адил Ынбирүү харж байв.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now