~1~

16.7K 762 18
                                    


"Хэнтэй хаагуур явах чинь надад хамаагүй гэхдээ миний гэрт янханууд цуглуулахыг чинь зөвшөөрөхгүй"

"Тэгвэл тусдаа амьдрья л даа."

"Тэгээ чи яв"

"Үгүй ээ чи өөрөө яв"

"Хэн нь ч явахгүй бол хамтдаа л амьдръя"

Жон Жонгүг. Хөгийн новш.
Түүнтэй гэрлээд жил болж байгаа ч хамт байтугай нэг өрөөнд ч удаан ярилцаж үзээгүй. Ерөнхийдөө бол хэн хэнд нь ашигтай бизнесний гэрлэлт.

Салъя гэсэн ч өвөө минь салах юм бол хадан гэрлүүгээ явна гэж сүрдүүлсээр байгаа. Төрөхдөө л баян айлын охин болж төрсөн болохоор баячуудын амьдралыг мэднэ. Тийм ч болохоор хэзээ нэгэн цагт хүчээр гэрлэхээ ч мэдэж бйасан болохоор өвөө ирээд Жонгүгтай гэрлэ гэсэн би за л гэсэн.

Би л тэнэг амьтан юм.
Жон Хэжин 21 настай. У ноёны ганц охин.  Нөхөртэй ч юм шиг үгүй ч юм шиг нэг тиймэрхүү л.

Жонгүг бол баян айлын эрх бацаан. Үргэлж зугаа цэнгэлд хөөж явдаг. Гэхдээ тэр нь надад хамаагүй ч ажлаа тараад гэртээ ирэхэд нэг хүүхэн манайд байсан.

Жонгүгийн гэртээ ирж хонохнуу
Хоолтой явахнуу. Даарахнуу надад огт хамаагүй гэхдээ миний гэрийг эмсийн хүрээлэн болгохыг би тэвчихгүй!

Би илүү удаан тэвчихгүй нь.

Өрөөндөө ороод аль дээрээс хойш бэлдэж байсан салах өргөдлөө шүүрч аваад доошоо буулаа. Ууралмааргүй байсан ч намайг хүндэлдэггүй Жонгүг шиг юмнуудад уурлахгүй байхын арга алга.

"Гарын үсгээ зур" Салах өргөдлийг ширээн дээр шидэхэд тэр тоосон ч шинжгүй над руу харан инээж байснаа "Хариуцлагыг нь чи хүлээх юм уу"

"Тийм ээ!" Уурлаж байхад өөдөөс зэвүүн инээх нь улам дургүй хүргэнэ. Болдог бол цохиод авчмаар л байна.

"Яасан өөр хүнтэй болчихсон юм уу" Гэсэн ч тэр зэвүүнээр инээсээр л..

"Чамд хамаагүй!"

"Одоохондоо нөхөр чинь шүү"

Тэртээ тэргүй салах юм чинь уураа бараад яахав гэж бодоод цүнхээ шүүрч аваад тэр чигтээ гараад ирсэн.

Төрсөн гэртээ очоод салчихлаа гэж хэлвэл аминаасаа уйдсан хэрэг болохыг би сайн мэдэж байгаа. Анх удаа л бусдын шахалт шаардлагагүйгээр өөрийнхөө шийдвэр бат зогсож үзлээ.

Надад таалагдаж байна.

Ажлаасаa тийм ч хол биш буудалд буугаад сайхан амарч авав.Одооноос өөрийн дураар амьдрана аа. Маргааш нь өдөр хүртэл унтаад гэрлүүгээ явлаа.

Ядаж очиж өөрийн гэсэн зүйлсүүдээ авах хэрэгтэй. Жолоочоо явуулмаар байсан амралтын өдөр гэр бүлтэйгээ байх хэрэгтэй шүү дээ. Нэг ч гэсэн гэр бүл сайхан байг!

Жонгүг амралтын өдрөөр хэзээ ч гэртээ байдаггүй байсан ч  надад нэг их асуудал болохгүй.

Орд харш шиг гэртэй ч хэзээ ч халуун дулааныг мэдэрч байгаагүй. Тэр гэр лүүгээ анх удаа л би ийм жаргалтай орж байна.
Хувцасаа аваад дахиж ирэхгүй гэж бодоход л сайхан санагдаж байна.

Дараа нь юу болохыг мэдэхгүй ч би итгэлтэй байна...Сална гэдэгтээ.

Цэвэрхэн тохилог гэр минь намайг угтлаа. Жонгүг буйдан дээр сууж дарс шимж байлаа.

Тэр энд юу хийж байгаа юм?
Гэхдээ надад хамаагүй.

Намайг хармагцаа инээгээд "Ингээд ирэх байсан бол яах гэж тийм сүртэй гарсан юм?"

Юу ч хэлэлгүй хажуугаар нь зөрөөд дээшээ гарав угаасаа түүнтэй ярих хүсэл огт алга.

Хэрэгцээтэй гэсэн зүйлсүүдээ аваад доошоо буухад тэр алга байлаа. Байсан ч нэг их хамаагүй л дээ.

Үүдэнд яг гарах гэж байхад тэр ирээд гарнаас минь барьж зогсоолоо.

"Тавь"

...

---With You---Where stories live. Discover now