~10~

8.3K 595 19
                                    


"Хараал ид гэж Жон Жонгүг. Өлсөж үхлээ шт дээ" намайг ажлаас ирэхэд тэр хоол хийж байна гэж хэлсэн гэвч би цаг хүлээсэн ч хоол нь болоогүй л байсан.

"Жоохон л хүлээчих ээ"

"Өлсөөд байна шт дээ"

"Арай болоогүй байна аа"

"Өлсөж үхлэээээээ"

"Тэгээд түүхий хоол идэх гээд байгаа юм уу"

"Хоолоо хурдан хий л дээээ...Бурхандаа баярлалаа ингэж нэг хоол идэх гэж" Минут тутам өлсөж байснаа сануулсаар арай гэж нэг хоол олж идэв.

Жонгүг "Өлсөж үхлээ өлсөж үхлээ гээд л байсан хоол өгчихөөр хахаж үхлээ удаан ид"

"Чи л намайг алах гээд байгаам даа. Гэхдээ чи ойрд яагаад гэнэт ийм сонин болчихсон юм"

Жонгүг "Яг юу нь сонин байна"

"Өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийгээд л...нэг л өөр болчихсон"
Өөр болох тусам нь надад нэг тийм худлаа жүжиглэлт мэт санагддаг.

"Яасан таалагдахгүй байна уу"

"Мира идр чинь байхгүй болохоор одоо ингэхээ больё. Одоо өөр өөрсдийнхөөрөө амьдрая. Ямар ч худал хуурмаггүйгээр " түүнийг гэнэт сайн хүн болж жүжиглэж байгааг мэдэж байгаа ч би тэр бүхэнд нь догдлоод дасаад байна.

Тэр юм хэлсэнгүй суугаад байлаа.

"Сайхан хоололлоо. Баяртай. Шүүх дээр уулзацгаая." нэгэнт энэ бүх дууссанаас хойш би энэ гэрт байгаад байх хэрэг байхгүй. Тийм болохоор хувцасаа цүнхлээд гараад явлаа. 

Түүнтэй хамт өнгөрүүлсэн нэг жил маань тийм ч сайхан байгаагүй ч би хэрэлдэж салахыг хүсээгүй юм.

Гэрээсээ явахдаа би багахан ч гэсэн гуниг өөрөөсөө мэдэрлээ. Сүүлийн хэдэн долоо хоног би Жонгүгтай өмнө нь хэзээ ч байгаагүй ойр дотно байхдаа түүнийг тийм ч муу хүн биш гэж бодсон.

Магадгүй бид өөр байдлаар хоорондоо уулзаж учирсан бол сайхан хосууд болж чадах ч байсан юм билүү.

Нөгөө л нэг буудал гэрээсээ явахдаа ирж байсан болохоор танил санагдаж байна... Өглөө нь өөрийгөө бэлдээд ажил руугаа хөдөллөө.

Ажлынхаа хаалгаар ороход хүн болгон л надтай мэндлэн баяр хүргэнэ. Юун баяр болоод байгаа билээ. Төрсөн өдөр? Шинэ жил? Ургацын баяр? Уул нь аль нь ч биш дээ.

Гайхаж явсаар өрөөнийхөө үүдэнд ирэхэд манай ажилчидын ихэнх нь миний өрөөний үүдэнд жагсаад алга ташаад зогсож байлаа. Энд чинь юу болоод байгаа юм бэ?

Үг хэлж юм асуухын завдалгүй хүн болгон нэг нэг ширхэг сарнай цэцэг гарт минь бариулсаар сүүлдээ бараг даахаа болихын зэрэгцээ өрөөндөө орж ирлээ. Цэцэгнүүдээ буйдан дээр тавихын зэрэгцээ хэн нэгэн хүн миний ажлын ширээн дээр цаашаа хараад суучихсан байхыг анзаарлаа.

"Яасан орой ирдэг юм бээ? Компаний захирал хүн байж. Гэрийн эзэгтэй байж. Гэрээсээ яваад өгч болдог юм уу? Нөхөр чинь зөвшөөрөөгүй байхад" Ганган хээнцэр хослол өмссөн царайлаг Жон Жонгүг намайг угтан авлаа.

"Аан бас тэгээд сонин эмэгтэй минь. Би хэзээ ч чиний өмнө жүжиглэж, худал хуурмаг зан гаргаж байгаагүй. Хуримын ойн баярын мэнд хүргэе."

...

---With You---Where stories live. Discover now