~12~

7.6K 551 10
                                    


"Юу вэ хаана байгаан бэ"

"Босоод ир ээ"
Түүнийг дуугүй л дагаад явлаа.

"Хаана байгаа юм"

"Миний гэрт...Одоо бидний гэр"
Тансаг шитгээн шиг байшингаас минь огт өөр гурван давхар энгийн л нэг зуслангийн байшин байлаа.

Намайг дагуулан байшинд ороход тансаг биш байдаг л нэг тавилгануудтай, элдэв олон зүйлгүй цэвэрхэн байшин угтлаа. Гэвч энэ бүхнээс халуун дулаан бүхэн мэдрэгдэж байсан юм.

Намайг юм асуухаас өмнө Жонгүг түрүүлж дугаран "Энэ байшин бол миний өссөн газар. Манайх хэдэн тэр бумаар үнэлэгдэх хөрөнгөгүй байхад бид энд амьдардаг байсан.
Одоо бодоход тэр үед юу ч дутагддаггүй сайхан байж. Би энд хайранд умбадаг байсан. Тийм болохоор энд ирэх их дуртай"
Намайг хөтлөн гал тогоо руу оруулаад "Ээж маань энд хоол хийгээд гэр бүлээрээ сайхан суугаад хоолоо иддэг байж билээ. Одоо бол хамт хоол идэх болгонд хэрэлдсээр байгаад таардаг"

Шатаар дээшээ өгсөн хоёр давхар луу гараад "Энэ давхар бол тэр чигээрээ миний эзэмшил."
Хамгийн ойрхон байсан хаалгыг онгойлгон дотогш ороод Жонгүг "Би гэртээ ирдэггүй гадуур их хонодог байсан чи ч мэдэж байгаа тэгэх бүртээ энд ирж хонодог байсан. "

Өрөөг харвал нэг талд нь нялх хүүхдүүдийн тоглоом нөгөө талд нь notebook, iPad, Компьютер гээд баахан л зүйл байлаа.

"Энэ талд нь миний төрснөөсөө хойш том хүн болтлоо тоглодог байсан бүх тоглоомнууд байгаа. Бүүр хэрэглэдэг байсан угж хүртэл байгаа." гээд наад тоглоомнуудаасаа үзүүллээ. Хөөрхөн юм аа. Хэрэглэдэг байсан тэрэг нь хүртэл байна шт.

Нөгөө тал руу заагаад "Харин тэнд бол одоо шөнөжингөө тоглоно шүү дээ. Тэгэнгүүт чи намайг хүүхнүүдтэй зугаацаж байгаад ирдэг байна гэж боддог байсан байх тэ үгүй л байхгүй"

"Би нээрээ тэгэж боддог байсан."

"Муухаймаа"

Гурван давхар луу гараад "Энэ уул нь аав ээж хоёрынх л доо. Гэхдээ тэд одоо энэ байшингаа санадаг ч үгүй байх. Тийм болохоор энэ давхар одооноос бидний эзэмшил.
Би тавилгануудыг нь солиулаад гоё болгоцн байгааз"

"Муухаймаа"

"Айн"

"Чиний эзэмшилийн хоёр давхар байхад минийх ганцхан байна."

"Энэ байшин чинь тэр чигээрээ биднийх мангараа... Хуримынхаа ойг яаж тэмдэглэх гэж их бодсон.Зөвхөн миний мэдэх энэ газарт тэмдэглэвэл бидэнд үнэ цэнэтэй байх байх гэж бодсон юм л даа."

"Надад энд сайхан байна тансаг ресторанд орлоо гэхэд өөр залуу надад хийж өгч чадна шүү дээ. Харин энэ бүх үнэ цэнэтэй зүйлийг чи л надад үзүүлж, мэдрүүлж чадна."

Жонгүг "Пээх ресторанд орвол балрах байжээ. Дараа нь өөр залуутай хамт орчих байсан юм байна."

...


---With You---Where stories live. Discover now