~7~

8.6K 613 5
                                    

Гэрлүүгээ явах замдаа бид жоохон ярилцав. Гэхдээ өмнө нь хэзээ ч ингэж нэг нэгнийгээ ойлгож байгаагүй. Түүнд ч бас хэцүү байдаг юм байна.

Инээж  байгаа бүхэн жаргалтай байдаггүй гэдэг шиг тэр ч гэсэн зүрх сэтгэлтэй тэр ч гэсэн гомддог юм байна. 

Хад чулуу мэт хардаг байсандаа гэмшиж түүнийг жоохон ч болов өрөвдөв.

 Жонгүг " Компанийн ажил овоорч хэцүү байхад хүчээр гэнэт гэрлүүсэн. Аав ээжтэй угаасаа тийм ч сайхан харилцаатай биш болохоор бүүр ч дургүй хүрч байсан. Гэсэн ч би юу ч хийж чадалгүй чамтай гэрлэсэн болохоор. Чамд яагаад ч юм дургүй байдаг байлаа.  Хэдэн сарын өмнөөс нэг найзтайгаа хамт ууж суусан юм тэгтэл тэр намайг үнэхээр азтай хүн гэсэн. Сахиусан тэнгэр шиг эхнэртэй гэж хэлсэн. Тухайн үедээ нэг их зүйл бодоогүй ч сүүлд нь би бодсон."

"Юуг"

"яагаад ийм төгс эмэгтэй миний хажууд байхад би түүнийг тийм холоос хайгаад байгаа юм бол. Хажууд байгаа зүйлийг хажууд л байдаг болохоор анзаардаггүй юм байна лээ. Найзууд чамайг хөөрхөн үзэсгэлэнтэй гэж хэлэхэд тоодоггүй байсан ч гэнэт уур хүрч харамладаг болцон байсан."

"Пээ" гэтэл би түүнийг иймэрхүү зүйл боддог гэж огт төсөөлөөгүй байсан.

"Одооноос эр нөхөр шиг байна аа."

"Би өөр хүнтэй бол яах уу?  Би чинь гэрээсээ явах гэж байсан хүн шүү дээ. Чамаас салаад өөр хүнтэй суучихвал?" 

"Одоо ч ирээдүйд ч чи минийх байх болно."

ЭЭЭ БУРХАН МИНЬЬЬ...

Биднийг хүн сонсвол хэдхэн хоногийн өмнө хэрэлдээд салах гэж байсан хүмүүс гэж хэн ч бодохгүй байх байсан.

"Сандраад байгаа юм уу" Би юм дугарахгүй суугаад байсан болохоор тэр гайхаад асуулаа.

"Үгүй ээ биш ээ тийм ээ. Би сандраад.. шоконд ороод ч юм уу. " Өөрийнхөө мэдрэмжийг өөрөө ч ойлгохгүй байна.

Жонгүг "Одоо орцгооё хоёулаа бараг цаг гэрийнхээ гадаа машинд суулаа шүү дээ. Ямар гэр оронгүй хүмүүс байгаа биш"

Одоог хүртэл сандарч догдолсон хэвээр гэртээ ороход хээв нэг манай гэрийн эзэгтэй шиг эмэгтэй буйдан дээр сууж байлаа. Түүнийг хараад шууд л уур хүрлээ.

"Хүүе Жонгүг" гэж Мира гүйж ирэхэд нь бүүр их дургүй хүрэв.

Бяцхан охин минь энэ залуу бол миний нөхөр!

"Мира чи манайд жоохон хэцүү байгаа байлгүй би буудлын өрөө захиалчихсан."

"Үгүй ээ надад энд тухтай байна" Түүнд ер нь манайхаас явах бодол байна уу?

"Манай эхнэрт жоохон тийм байгаа юм. Тэр жирэмсэн болохоор ер нь жирэмсэн хүнд чинь их хэцүү шт дэ тэгээд чи ойлгох бйалгүй дээ"

"Чи одоо намайг хөөгөөд байгаа юм уу" Гэнэт тэр нөхөр лүү минь уурлаж эхлэв.

Хэн болчихоод хүний нөхөр лүү уурлаад байгаа юм?

...





---With You---Where stories live. Discover now