~33~

6.3K 462 9
                                    


Бид нэг их удалгүй эвлэрэн эргэн гэрт орж ирэхэд манай гэрийнхэн ялангуяа өвөө толгойлогчтой хүмүүс утасаа үзчихсэн инээлдээд сууж  байна. Хамгийн хөгжилтэй нь тэр утасан дээр нь Жонгүг бид хоёр байсан юм.

Энэ эдлэн өвөөгийнх тийм болохоор тэр Жонгүг бид хоёрыг камераар харж л дээ. Тэдэнд их зугаатай байсан бололтой одоог хүртэл инээлдэнэ.

"Надад тэр Жонгүг Хэжиний гарнаас атгаад л ярьдаг хэсэг л жинхэнэ армаа байсан" гээд аав ээжийн гарнаас бариад яг л бид хоёрын үйлдлийг дуурайж үзүүллээ.

"Үгүй ээ надад бол Жонгүг Хэжиний бэлхүүсээр тэврээд л баахан юм яриад л тэр хэсэг л гоё байсан" гээд өвөө хүртэл биднийг өхөөрдөн инээнэ.

"Та хэдийг дээ нээрээ . Бид хоёрыг дурандаа л сайхан гарууд шүү"

Бид эндээ хонохоор болоод Жонгүг ор засаж янзлаад би урдуур хойгуур нь баахан явж байхад тэр босож ирээд "Хүүе хайраа. Нээх том гэдэстэйн байж болиоч зөндөө дэгдлээ. Харахаар өмнөөс чинь ядарч байна алив хэвт." гээд намайг орлуу ойртууллаа.

"Төрсөн гэртээ ирсэн чинь хуучны дурсамж санаад ороод бас л гоё байна шт. Сэтгэл санаа хөөрөөд л "

"за дурсамжхан минь. Нөгөө залуусынхаа тухай яриарай" тэр гэнэт л чухал царай гараад эхлэв.

"Аан ажлын хэд үү?"

Жонгүг "Хэнээр нь хүргүүлж ирсэн бээ? Энэ бол маш ноцтой асуудал шүү"

"Хамгийн өндөр залуугаар нь"
Би жоохон түүнийг өдмөөр санагдаад байсан юм.

"Ёоохх тийм байх нээ. Чам руу хоол дамжуулаад даргаа энийг ч ид тэрийг ч ид гээд бараг ч чиний ам руу хийж өгөх гээд байсан новш уу? Ёоооо" гээд урд байсан дэрийг авч хэд хэд балбав.

Энэ хүнийг яах вэ нээрээ.

"За тоглосымаа хайраа хайр нь тэр залуугаар хүргүүлээгүй ээ... Бүгдэнгээр нь хүргүүлсэн"

Жонгүг "Гэхдээ тэр гонзон тэмээ тэр дунд чинь байсан л биз дээ"

"За алив ээ. Жон Күүкиеээ. Нуундаа уурлаад бгн мм. Битгий уурлаадаарай" гэж хэлээд би Жонгүгийн уруул дээр нь үнсэхэд
Тэр инээгээд "Үгүй ээ. Уурлаагүй. Яаж ийм сайхан амьтанд уурлаж чадах билээ. Ниа ниа"

"Эрхийн шувуухайнууд минь сайхан амраарай гэж хэлэх гээд энд ээж бид хоёр чинь та хоёрыг эрхлэлдэж дуусахыг хүлээгээд арван минут зогслоо одоо наашаа анхаарал хандуул тэхүү" Хаалга руу харахад ээж аав хоёр зогсож байлаа.

Ичиж үхмээр юм.

Би шууд л хөнжилдөө нүүрээ даран шургахад тэд шоолж инээгээд ээж "Залуучууд сайхан л байна шт хахах"

"Армаанчиглалыг чинь тасалдуулсанд хүлцэл өгье эрхэм хосуудаа одоо харин жинхэнээсээ сайхан амраарай" гэж хэлээд тэд гараад явчихав.

"Хайраа гараад ир. Үргэлжлүүлцгээе" Жонгүг хөнжил сөхөв.

"Ёоо энэ хоёр нээрээ цагаа олж орж ирнэ шүү"

Хэсэг эрхлэлдэж хэвтэж байгаад хоёулаа сайхан тэврэлдээд унтаад өгөв.

Өглөө сэрэхэд Жонгүг байхгүй байлаа бодвол ажилдаа яваа биз гэж бодчихоод доошоо буутал манай хүн хормогч идр зүүчихсэн дүрдээ орчихсон ээжтэй хамт хоол хийгээд зогсож байна.

"Миний нөхөр чинь юу болоо вээ?"

"Өө миний гүнжээхэй сайхан амраад хөөрхөн сэрэв үү?" гээд хийж байсан юмаа түр орхиод наашаа ирж хацар дээр үнсээд цамц сөхөн гэдсэн дээр бас үнсээд "Миний хүү ч гэсэн сайн уу"

Ээж биднийг харж байснаа аав руу муухай хараад "Охиндоо атаархаж байна шүү. Ямар ч сайн нөхөртэй юм. Миний нөхөр гэж худлаа сонин уншсан амьтан байх юм аа"
гэхэд аав босож ирээд "Хөөе би ч гэсэн чадна шүү. Миний үзэсгэлэн гоо өнөөдөр ч гэсэн сайхан харагдаж байна. Сайхан амарч хөөрхөн сэрэв үү гээд хэлвэл хэлнэ шт"

"Аав та битгий миний нөхрийн үгийг хуулбарлаад бай"

"Баахан үзэсгэлэн гоонуудаа энд нэг ганц бие өвгөн байгаа шүү. Жоохон тоогоорой" гээд өвөө гал тогоонд орж ирэхэд бүгд инээлдэв.

...








---With You---Where stories live. Discover now