~25~

6.7K 510 10
                                    


"Зүгээр үү?"

"Ти-ийм-ээ" Хордлого маань аль хэдийнээ эхэлчихсэн. Шөнө ч унтаж чадахгүй Жонгүгийг ч унтуулахгүй аль алинд нь л жоохон хэцүү байлаа. Намайг босоод нойл руу гүйчихээр нойрмог байсан ч араас хүрээд ирдэг юм. Унтаж бай гэхээр үгэнд орохгүй.

Хажуугаар нь бас нөгөө л нэг жирэмсэн хүний олон зан, мэдрэмтгий гомдомтгой байдал надад ноёрхож хөөрхий Жонгүгд миний арга эвийг олох гэж янз бүр болох нь хэцүү л байгаа байх. Гэхдээ ийм болгосон хүн нь тэр шүү дээ.

"Хайраа чи жоохон юм идчих тэхүү"

"Үгүй"

"Гуйж байна шт дээ чи энэ хэдэн хоног бараг юм идсэн үү? Хэдэн жимснээс өөр юм идээгүй. Миний хайр ганцхан халбага" гээд хийсэн хоолноосоо халбагадан миний ам руу хийхийг оролдоно.

"Үгүй"

Жонгүг "Биед чинь хэрэгтэй шт дээ" Миний биед хэрэгтэй би мэдэж байгаа ч амсах ч хүсэл алга.

"Үгүй гээд байгаа биз дээ." би өөрийн мэдэлгүй л түүнд уурлаж эхлэв. Уурламааргүй байгаа ч цаанаасаа л ингээд байх юм.

"Уучлаарай. Битгий уурлаарай. Миний л буруу" түүний буруу биш байтал тэр надаас ийнхүү уучлалт гуйчихаад босоод явчихав.

Би ч араас нь гүйцэж очоод "Яагаад уучлалт гуйгаад байгаа юм"

Жонгүг "Миний буруу шүү дээ. Чи идэхийг хүсэхгүй байхад би хүчилсэн."

"Гэхдээ чиний зөв байсан... Намайг ч бас уучлаарай... чиний зөв гэдгийг мэдэж байгаа ч уурлахгүй байхыг хичээж байгаа ч өөрийн эрхгүй дураараа загначих юм. Чамайг ч тэр өөрийгөө ч гэсэн зовоогоод... Тэгэхдээ би ингэхийг хүсээгүй юм шүү" би тэссэнгүй түүний энгэр шигдэн уйлж эхэллээ.

"Зүгээр шт дээ. Хайр нь мэдэж байгаа. Битгий уйлаад бай л даа. Миний хайрын бие удахгүй дээрдэнэ дээ. Битгий өөрийгөө хүчил над руу уурламаар байвал хамаагүй яаж ч уурласан болно. Цохиж ч болно шүү" тэр намайг тэвэрч аваад баахан тайвшируулав.

Би ч удалгүй тайвшираад хамтдаа гэрээ цэвэрлэж эхэллээ сайхан зүйл нь тэр гэрийн ажил хийж сурч байгаа намайг жирэмсэн болохоор бараг юу ч хийлгэхгүй. Юм л болвол "тавиарай би өөрөө хийнэ шүү" гээд л их сайн гэрээ цэвэрлэдэг болсон.

Манай нөхөр гэдэг хүн намайг бие давхар болсноос хойш  ажилдаа бараг явахаа больсон. "Намжүүн байгаа юм чинь зүгээр ээ... Намжүүн зохьцуулчих байхөө... Намжүүн рүү ярьчихнаа" гэх зэргээр өөрийнхөө ажлыг Намжүүнд даатгадаг болсон.

Өрөөндөө ном уншаад хэвтэж байхад тэр орж ирээд
"Хадагтай Жон Хэжинд илтгэх нь. Дэслэгч Жон Жонгүг нь аягаа угаачихаад хайртай эхнэр дээрээ дэгдээд ирлээ" гээд над дээр ирлээ. Ийм хүнийг яаж хайрлахгүй байх юм бэ?

...



---With You---Where stories live. Discover now