~32~

5.8K 479 12
                                    


Жонгүгийг тоолгүй орхиод унтчихая гэсэн ч чадсангүй ээ. Яах гэж энэ хүртэл ирдэг байна аа. Тэр бид хоёроос болоод ээж аавд бас эвгүй л байгаа байхдаа яах вэ? Гарч уулзах ёстой юм болов уу?

Юу ч гэсэн би дулаан хувцасаа өмсөөд гадагшаа гарахдаа бэлдэв.

Намайг доошоо бууж ирэхэд Жонгүг буйдан дээр доошоо хараад сууж байлаа. Би тоолгүй орхиод хажуугаар нь гарч байхад тэр намайг анзааран араас дагаж эхэллээ.

Гадаа гарч алхан, ойролцоох саравчинд суулаа.

Жонгүг ч бас хажууд ирж суугаад "Хайраа" гээд намайг зөөлхөн дуудав.

Би хариу хэлэлгүйгээр зүгээр л түүнийг үргэлжлүүлж ярихыг хүлээж байтал тэр гарнаас атгаад "Би дэндүү тэнэг юм. Магадгүй энэ бүхний дараа чи намайг уучлахгүй байж магадгүй. Гэхдээ надад тайлбарлах ганцхан боломж өгөхийг гуйж байна. Тэр орой чамд өөрөө хэлэлгүйгээр Намжүүнээр хэлүүлсэнд уучлаарай. Би Намжүүний утсыг аваад өөрөө чамтай ярьдаг байж. Харин тэр зурвасны хувьд бол тэр эмэгтэй манай дүү байгаа юм. Төрсөн биш л дээ хамаатны ресторанд сууж байхад нэг эмэгтэй ирсэндээ тэр чинь байхкү юу. Намжүүн тэр хоёр хосууд л даа. Гэхдээ дүү маань намайг гэрлэсэн эхнэртэй болсон гэдгийг мартчихсан юм уу яачихсан юм буруу ойлголт түрүүлэхээр юм биччихсэн байсандаа чамаас уучлалт гуйж байна лээ. Чам руу залгалгүй зөвхөн зурвас бичсэндээ бас уучлалт гуйж байна. Чамайг хардаж уурласныгаа би юу гэж ч тайлбарлаж чадахгүй нээ. Угаасаа би чамайг хардаад байдаг шүү дээ...Уучлаарай.."

Уучлая гэсэн ч бардам зан хөдлөөд би юм дугарсангүй. Юм дуугарах гэсэн ч юу гэж хэлэхээ мэдсэнгүй.

Хэсэг хугацаанд хэн хэн нь юу ч ярилгүй хоёр тийшээ харж суусны дараа тэр чанга атгасан гараа сулруулж тавиад гараа бэлхүүсээр ороон намайг тэвэрлээ.

"Намайг уучлах уу? Мм. Чи намайг уучлахгүй гэвэл би чамгүйгээр байж чадахгүй ээ. Надад уурлаж байсан ч хамаагүй би чиний дэргэд байх болно. Уучлаарай гэдэг үг гэхдээ үнэ цэнэгүй сонсогдож байгааз энэ бүхний дараа гэхдээ уучлаарайгаас өөр үг хэлж чадахгүй байх шиг хэцүү зүйл байдаггүй юм байна . . ."

...

---With You---Where stories live. Discover now