~8~

8.2K 573 14
                                    

"Яв даа"

"Хөөе Жонгүг чамд би хэрэггүй юм уу? Би танай хөрөнгө оруулагч шт дээ" Мира Жонгүгийг өөрийг нь яв гэж хэлсэнд итгэж өгөхгүй байлаа.

Жонгүг "Хэдэн цаасаар хөрөнгө оруулсан оруулаагүй манайх чамаар дутахгүй. Эхнэр минь чамтай байх дургүй''

"Жон Жонгүг би чамайг аавдаа хэлнэ дээ" Мира өөрийг нь яв гээ хэлсэнд уйлах дөхөж байсан нь миний инээдийг хүргэж байлаа.

"Надад хамаагүй ээ. Дуртай хүндээ очоод хэл" Жонгүгт тоосон  шинж байсангүй хариулчихаад намайг хөтлөөд дээшээ гарав.

"Яаж байгаа юм танай хөрөнгө оруулагч биз дээ" харин би түүний өмнөөс санаа зовж байлаа. Үнэхээр хамаагүй гэж үү?

"Мөн л дөө. Гэхдээ хөрөнгө оруулсан оруулаагүй нэг их ялгаагүй. Чи түүнтэй байх дургүй байхад би тэрнийг гэртээ байлгахгүй ээ"
Тэгвэл яах гэж тэгж сүртэй гэртээ байлгаад байсан юм ? гээд асуучмаар байсан ч ядарсан царайтай түүнийг хараад асууж чадсангүй.

"Чи ядарсан харагдаж байна"

Жонгүг "Тийм ээ саяхан хэд хонгоор нойргүй ажилсан. Одоо л жоохон амарч авья даа"

"За унт даа"
Би ч гэсэн явж унтья даа гээд гарах гэтэл тэр гэнэт  "Хаачих гэж байгаан"

"Өрөө рүүгээ" өөр хаачихав дээ.??

"Энд...надтай хамт байж болохгүй юм уу" өмнө нь тэр хэзээ ч надаас юм гуйж байгаагүй болохоор надад эвгүй байна.?

Юу гэх ёстойн бэ?

"Сайхан амраарай" эцэст нь би түүнтэй үлдэхийг биш өрөө рүүгээ явахыг сонгосон.

Харин ард Жонгүг үглэсээр үлдлээ.
"Заавал..."

Хаалга нь нээгээд дөнгөж гарч байхад хэн нэгний хэн байхав Жонгүг л байхгүй юу намайг өргөөд орлуугаа оруулчихав.

"Заавал ингэж өргүүлмээр байсан юм бол зүгээр л хэлчихгүй."

"Үгүй ээ...би..нөгөө" би өргүүлэхгээгүй шт дээ. Тэр миний дээрээс цоо ширтэж байгаа нь намайг үнэхээр ичээж байна.

Миний нүүр улаасан байгаад би итгэлтэй байна.

"Яагаад улаагаад байгаа юм" тэр ч зэвүүн хэвээрээ шүү яг голыг нь олоод хэлчих юм.

"энд дэндүү халуун байна"

Жонгүг "Энд халуун байна уу би халуухан байна уу"

"Хөөш! Битгий хөөрөөд бай!! Би өрөө рүүгээ ормоор байна" тэр миний дээрээс дарчихсан болохоор би дэмий л баахан тийчиллээ.

"Хоёулаа чиний өрөөнд орсон ч би халуухан хэвээрээ л байна шүү дээ"

"Жон Жонгүг чи үнэхээр-" Өөртөө хэт итгэлтэй юм гэж хэлэх гэж байсан ч тэр миний үгийг тасласан.

"Халуухан гэж үү мэднэ ээ''

"Гуц. Би өрөө рүүгээ явлаа"

"Зза хамт явъя аа"

...

---With You---Where stories live. Discover now