~34~

5.7K 435 8
                                    


"Хайраа унт л даа"

"Байжий" Жонгүг намайг тоолгүй зурагт руугаа ширтэнэ.

"Унтаач дээээ"

Жонгүг нэг хачин кино үзээд шөнөжин унтуулахгүй байлаа. Уул нь тэр доор зурагт үзээд би дээр унтаж байж болох ч би айгаад байна. Тэгээд худлаа Жонгүгийг бараадаад байгаа нь энэ.

"Миний хайр очоод унтаж бай. Ядарчихна" гээд нээх худлаа үнсэж үлгэж байгаад ирээд нөгөө киногоо хараад эхлэллээ.

"ХАЙРААА унтацгаая тэхүү"
Төрөх дөхчихсөн том гэдэстэй гэдсээ даахгүй юм нөхрөөсөө гуйж гуйвшаад сууж байлаа.

"Хөөе аниад байгаа муу" Одоо бүүр нөгөөдөх чинь дугарахаа больчихов.

"ЖОНГҮГГ!!! Унтая л даа. Энэ гэдсэнд байгаа хүү ч гэсэн унтаж амармаар байгаа"

Жонгүг зурагтаа унтраагаад над руу эргэж хараад уучлалт идр гуйгаад мангартаж өгч байна.
"Хайраа хайрыгаа уучлаарай. Амгалан тайван байдлыг тань алдагдуулсанд... одоо гурвуулаа явж унтая даа" гээд надтай хамт дээшээ гарлаа.

Нойр нь аль эрт сэргэсэн хоёр юм хийх юмаа олж ядаад хэвтэж байлаа.
"Манай хүүхэд одоо хэзээ гарах юм бол доо"

"Арай болоогүй ээ. Ойртохоор нь би эмнэлэгт хэвтэнэ шт дээ. Чи яахав тэгээд гэртээ ганцаараа хоноод сайхан киногоо хүссэнээрээ үзээд байж байхгүй юу"

Төрөх аль хэдийнээ дөхсөн ч одоохондоо арай л болоогүй тул түр гэртээ байгаа.

"Юу гэж эхнэр нь төрөх гэж байхад зурагт ширтээд хэвтэж байхав дээ. Тэглээ ч би ганцаараа хонохгүй. Эмнэлэгт очоод хэвтчихнэ шүү дээ"

"Чи ч тэгэх л байхдаа"

Худлаа үнэн юм яриад хэвтэж байтал бие нэг л эвгүйрэх гээд байлаа. "Жонгүг-аа бие нээх сонин болоод байхын"

"ЮУ??? За эмнэлэг явья хурдлаарай" гээд босоод гүйчихэв.

Эргэж ирэхдээ цамц өмд барьчихсан ирээд надад хурдан өмсгөлөө.
Машиндаа үсэрч суугаад явж байтал бие бүүр нэг сонин болоод байлаа.

"Жонгүг аа хурдан яваарай. Ус нтр гарах гээд байх шиг байнаа."

"За"

Хамгийн ойрхон байсан эмнэлэгт орж үзүүлсэн чинь одоо угаасаа ингээд төрөх юм байна гэнэ. Хэсэг юу ч болоогүй юм шиг зүгээр байснаа гэнэт л өвдөөд эхэлдэг юм байна.

"ЭМЧЭЭЭЭЭ ӨВДӨӨД БАЙНА ААА"

...

---With You---Where stories live. Discover now