~9~

8.3K 585 11
                                    


"Хүлээхгүймуу" би түүний өрөөнөөс гараад гүйхэд тэр араас орилсоор үлдлээ.

Өрөө рүүгээ ороод өөрийгөө харахад ээ бурхан минь хаанаас гараад ирсэн улаан лооль вэ?

"Хүлээж бай гээд байхад " Унтлаганы хувцастай дэрээ тэвэрсэн том залуу орж ирлээ.

"Өрөө рүүгээ орж унтахгүй байсан юм уу"

"Чамтай л хамт унтмаарэйнаа"
Өө нөгөөдөх чинь харин хүний орон дээр тухлаад сайхан хэвээд өглөө.

"Хөөе өрөө рүүгээ яв гээд байхад"

"Чамтай хамт унтана гээд байхад"

Түүнд бууж өгөн чимээгүй болоод хажуугаар нь орж хэвтлээ. Жонгүг гараа жоохон жоохноор ойртуулж байснаа гарнаас минь атгаад "Яагаад дандаа гар чинь хүйтэн байдаг юм"

"Хэзээ миний гарыг тэгтлээ олон бариад үзчихэв?"

Жонгүг "Ер нь бол олон шт дээ"

"За байжий хуриман дээр нэг удаа. Эртээд гэрээс явах гэж байхад бас нэг тэгээд одоо ингээд бараг гурав"

Бантсан царайтай хэсэг дуугүй болж байснаа "Би гэхдээ угаасаа хүйтэн байдгийг нь мэднээ.Одооноос би дулаацуулах болохоор битгий бээлий өмсөөрэй"

"Гэхдээ угаасаа өмсдөггүй бол яах уу"

"Жон Хэжин битгий ярианы эрч бууруулаад бай!"

Элдэвийн юм ярьсаар сүүлдээ нойр хүрээд унтаад өгөв. Хаалганы хонх тасралтгүй дуугарснаас болон нойрноосоо сэрлээ. Хар шөнөөр хэн байдаг билээ?

"МУу ЖОН ХЭЖИНН" хаалга нээхэд өөдөөс нэг юм нураад унаад ирлээ.

Чүэ Мира.

"БИ ЭХНЭРТЭЙ ХҮНД ХАЙРТАЙ БОЛЦОН ТЭГЭЭД ЯАДАГ ЮМ" гэрээ дүүрэн орилоод ороод ирэв.

"Жон Хэжин би чамд атаархаж байна шулам минь яаж ийм сайхан залууг өөрийн болгов?" дургүй ч гэсэн надад атаархаж байгаа нь сайхан байна.

Мираг өмнө нь байсан өрөө рүү нь арай хийн чирч оруулаад хэвтүүллээ.

Хэдий дургүй ч гэсэг хар шөнөөр манайхыг зориод ирсэн согтуу эмэгтэйг хөөж явуулж чадсангүй.

Тэр л миний нөхөр хайртай болсон болохоос өөр надад хийсэн гэм байх биш. Адилхан эмэгтэй хүний хувьд түүнийг жоохон өрөвдлөө.

Өрөө рүү нь оруулж унтуулчихаад өөрөө явж унтах гэтэл үүр цайчихаж нэгэнт боссоных хоолоо хийе гэж бодоод гал тогоо руугаа зүгэллээ. Согтуу хүн босож ирээд шартах байлгүй гэж бодоод шар тайлах шөл хүртэл хийлээ.

Би ч нээрээ нөхөр нь хайртай болсон эмэгтэйг халамжлаад арай л завтай юу? Тэнэг ч юм уу?

Өөрийгөө шоолж инээгээд байж байтал Жонгүг гараад ирлээ.

"Зүгээр үү? Намайг бодоод инээгээд байгаа юм уу"

"Үгүй ээ. Өөрийгөө шоолж байна"

Хажууд ирээд хийсэн хоолнуудаас амсангаа "Юун шар тайлах шөл мөл вэ. Ганцаараа уусан юм уу"

"Танай Мира өчигдөр шөнө согтуу ирсэн"

"Тэр манайд юу хийж байгаа юм?"

"Би яаж мэдэхэв чамайг санаад л тэр биз"

Өлсөөд байсан болохоор түрүүлээд хоолоо идчихээр шийдээд бид ширээн дээр суун хооллож эхэллээ.

Өчигдөр шөнө намайг унтуулаагүй эмэгтэй өрөөнөөсөө цухуйлаа.

"Мира нааш ир хоол ид" Царайнаас нь харахад л шартаад үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна.

"Би идэхгүй ээ" хичнээн үхэх гэж байсан бардам зангаа хаяхгүй юм биз дээ. Хоол идвэл өөрт нь л хэрэгтэй шт ууг нь.

"Жоохон хоол идээд амарч байгаад яв" идэхгүй гэсэн ч би түүнийг дахин дуулаа.

Мира "Хөөе. Би чиний хийсэн хоолыг идмээр юм шиг харагдаад байна уу? Битгий хүн доромжлоод байгаарай. Чи наанаа юу ч хийчихсэн юм билээ."

Нөхөрт минь хайртайг нь мартаад эмэгтэй хүнийх нь хувьд хүндлээд гэртээ оруулж хар үүрээр шөл хүртэл хийсэн минь буруудаж дээ. Би үнэхээр дэлбэрэхэд ойрхон байна.

Жонгүг "Битгий давраад байгаарай!! Манайхыг ямар айл гэж бодоод шөнө дөлөөр хүртэл согтуу ирээд хоночихоод гараад явах гэж байгаа юм? Хэн болчихоод миний эхнэрийн өөдөөс орилж үл тоогоод байгаа юм. "

"Чамд хайртай болохоор. Чамд хайртай болохоороо бүх ажлаа хаяаад чам дээр ирсэн. Ойлгож байна уу? Би бүх зүйлээ хаяаад чамайг зориод ирсэн. Тэгтэл чи на-майг...хөөсөн" Мира уйлж дуулаад эхлэв.

Гэвч Жонгүгт тоосон шинж байсангүй.

"Хүн итгэж болохоор үнэмшилтэй юм ярь! Чамайг зориод ирсэн ч гэх шиг. Одоо олон юм ярилгүй миний эзэмшилийн газраас явчих. Чамайг хармааргүй байна"

...

---With You---Where stories live. Discover now