~3~

9.4K 616 5
                                    

Хэжин

Намайг сэрэхэд бид тэврэлдээд унтаж байсан. Би шууд л түүнийг өөрөөсөө түлхээд "Ч-чи чи энд ямар чөтгөрөө хийж байгаа юм."

"Ёо юу вэ? сайхан унтаж байхад чи л өөрөө миний өрөөнд унтахгүй гэхээр чинь би хүрээд ирсэн болсон уу одоо унтъя" тэр нойрмоглон бараг нүдээ нээгээгүй гошигноно.

Жуумалзсан инээд, зэвүүн харцаар дүүрэн байдаг түүний ийм төрхийг харахад эгдүүтэй ч юм шиг.

Жон Хэжин минь юу л бодоод  байна даа. Хэзээнээс тэр чамд тэгтлээ таалагддаг болчихов?

Удалгүй би ч гүн нойрондоо автан унтаад өгчээ. Өглөө сэрэхэд тэр миний хажууд унтаж байлаа.

Хамт унтсан гэж бодохоор бөөлжмөөр санагдаж байгаа ч анх удаа түүнийг ойроос харахад дажгүй царайтай юм гээч. Хэр баргийн эрэгтэй хүнд баймааргүй цагаан царай, урт сормуус, өндөр  хамар...

Царай шигээ зантай байсан бол би түүнд унаж тусах байлаа.

Хаалганы хонх дугарахад би орноосоо босч хэн гэдгийг нь харах ч үгүй хаалга нээчихэв.

Үнэндээ ийм эрт үйлчлэгч эгч л биз гэж бодсон ч танихгүй царай намайг угтлаа.

Зузаан будаг нүүрэндээ түрхчихсэн, хөх бөгс нь юу юугүй гарахнуу гэмээр даашинз шиг өсчихсөн янхан юм уу хаашаа юм?

"Хэн билээ" Жонгүгийн янхануудын нэг байвал би шууд л гараад явахад бэлэн байв. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй биеэ худалдаж явдаг эмэгтэйчүүдийг ойлгодоггүй. Мөнгө олох олон арга байхад яагаад хамгийн новшийн аргыг нь хэрэглэж яах гэж өөрсдийгөө тийм арчаагүй амьтан болгодог байна аа.

Тэр намайг дээрээс минь доош нь гүйлгэж нэг харчихаад нарийхан найланхай хоолойгоор "Ноён Жон Жонгүгийнх мөн биз дээ"

"Тийм байна"

"Түүнийг дуудаад өгөхгүй юу"

"Тавтай морил" Ард минь Жонгүгийн хоолой дуграхад нөгөө эмэгтэй юу юугүй түүнд очоод наалчихав. Тэвэрч аваад үнсэх нь холгүй байх чинь.

Юу вэ? Би энд илүүдээд байна уу даа гэж бодоод дээшээ гарах гэж байтал Жонгүг "Хайраа энэ нөгөө ирэх ёстой хөрөнгө оруулагчийн охин нь"

Хайраа? түүний амнаас ийм үг сонсоход шууд  л дотор муухайрч байна.

"Аан тийм үү тэгвэл хөрөнгө оруулагч нь хаана байгаа юм." Арай энэ эмэгтэй манайд байх юм биш биз дээ? Би лав ийм юмтай хамт байж чадахгүй байх.

"Нээрээ аавын маань бие бага зэрэг өвдөөд ирж чадахгүй болсон болохоор би оронд нь ирсэн."

Лай болж тэр манайд 7 хонохоор болсон юм. Тэвч дээ Хэжин минь долоохон хоногийн дараа эрх чөлөө ирлээ л гэсэн үг.

"Чи түүний эхнэр юм уу"  тэр над руу муухай харан муухан инээмсэгэлсээр хэллээ.

"Аан юу тийм ээ" Гэнэт асуухаар нь жоохон сандран гацаж түгдрэн хариуллаа.

Би чинь нээрээ Жон Жонгүгийн эхнэр билүү?

 Тэр намайг дээрээс минь доош нь ахин сонжин хараад шоолс гэж инээгээд "Танилцъя Мира...Чүэ Мира"

"Аан Жон Хэжин" 

"Мира та майнад гэртээ байгаа юм шиг байгаарай. Таны өрөө  нэг давхарт зочны өрөөний цаад талын унтлагны өрөө тэнд байгаа" Жонгүг түүнд өрөөг нь зааж өгөөд " Хайраа харин хоёулаа явж хувцасаа сольё"

Хайраа ч гэх шиг... "За тэгеээ"

Хувцасны өрөөндөө ороод би шууд л орилов. Өөрийгөө толинд хараад л тэр арзайсан үс бүлцийсэн нүд өвдөг хүртлээ урт навсайсан унтлагны хувцас тэгээд л тэр намайг шоолоод байсан байж. 

Би өөрөө л жинхэнэ арчаагүй амьтан шиг харагдаж байна даа.

"Бүх зүйл зүгээр үү"

...


---With You---Where stories live. Discover now