~29~

5.8K 475 10
                                    


Шөнө түүний утасанд ирсэн зурваснаас болоод цурам ч хийсэнгүй. Уур хүрээд, бухимдаж байсан ч Жонгүгийг сэрээд шартах байх гэж бодоод шар тайлах шөл хийлээ. 

Уурлахгүй байхыг хичээж өөрийгөө тайшируулах гэж оролдож аль хэдийнээ том болсон гэдэсээ илнэ. Надаас өөр хүн байсан бол нөхөрт ирсэн энэ зурвасыг ирсэн даруйд нь нөхрөө орноос нь хөөж босгох байсан байхдаа би ч гэсэн тэгмээр л байна. Гэвч өөрийгөө бухимдуулахыг хүсэхгүй байна. Хүүд маань ч гэсэн муу шүү дээ. Тийм болохоор аль болох тайвнаар шийдэх хэрэгтэй.

Би үнэхээр хүлээцтэй тайвнаар Жонгүгийг сэрэхийг хүлээж шар тайлах шөл хүртэл хийсэн байхад тэр сэрсэн даруйдаа чухал ажилтай гээд гүйгээд гарчихсан. Гайхалтай удаан хүлээсэн хариу нь энэ.

Үнэхээр... Үнэхээр... Уур хүрч байна.

Үнэхээр уур хүрээд би түүн рүү залгалаа. Тэр утасаа авснаа "Яасан бэ хайраа ямар нэгэн юм болоо юу"

"Би чам руу залгахад ямар нэгэн шалтгаан хэрэгтэй юу тэ?.. Тэр эмэгтэйд чинь бас шалтгаан байсан байлгүй"

"Юун эмэгтэй? Юу яриад байгаам дээ. Тоглоод байгаамуу яагаад байгаан. Хайр нь одоохондоо жоохон завгүй байна эргээд залгая"
Гээд утасаа салгалаа. Миний үгийг ч тоолгүй ингэж утасаа салгасанд улам л дургүй хүрнэ.

Миний утас дуугаран ажил дээр би хэрэгтэй болсныг дуулгалаа. Ашгүй гэрт байхаар улам уур хүрээд байсан болохоор анхаарлаа өөр зүйл дээр төвөлрүүлэхийн тулд нэг их төвөгшөөлгүй ажил руугаа явлаа.

Ойрд ажил дээрээ ирээгүй учраас хүмүүс гэдсийг минь том болсныг гайхацгаана.

"Манай захирал нээрээ улам хөөрхөн болжээ. Гэдэс нь ч бас том болчихжээ"

"Хэдүүлээ гарч хооллох уу"
Ажлаа дуусгасан болохоор, ойр байдаг хэдэн ажилчидтайгаа хамт хоолонд орохоор болов.

Хоолоо захиалчихаад буу халаад сууж байтал хажуугийн ширээн дээр нэг танил хүн ирээд суучихлаа.  Нөгөө нэг эргээд залгана гэж сайхан мурьсан залуу дүрээрээ байх шив.

Эхэндээ Жонгүг намайг анзаараагүй байсан ч удалгүй намайг анзаарлаа. Над дээр шууд л ирэх байх гэсэн ирсэнгүй. Харин над руу муухай харна. Түүний энэ үйлдэлд улам дургүй хүрч түүнийг хараагүй юм шиг царайлав.

Жонгүг эхлээд Намжүүнтай хоёулаа сууж байсан ч удалгүй гурвуулаа болов. Нэг хөөрхөн бүсгүй ирж тэдэнтэй нэгдлээ.

Дэлбэрэхэд маш ойрхон байгаа ч хүмүүсийн хажууд худлаа инээж хооллож эхлэлээ.
Ажилчид намайг жирэмсэн болохоор аль тэжээллэг хоолнуудыг над руу дөхүүлж өгч байлаа. Тэдний дунд орон удалгүй тайвширч хоолоо идээд үе үе Жонгүг рүү муухай харахаа ч мартсангүй.

"Хүүе тэр Жонгүг захирал мөн үү" гэж миний хажууд сууж байсан нарийн бичиг хэллээ.

"Тийм байна" би тоосонгүй хариулахад манайхан гайхацгаасан ч удалгүй хэвэндээ орцгоолоо.

Арай дотно гэсэн ажилчид маань болохоор Жонгүг бид хоёрын дунд нэг юм болсныг гадарлацгаасан юм байлгүй үргэлжлүүлэн Жонгүгийн тухай ярьсангүй.

...




---With You---Where stories live. Discover now