~20~

6.3K 479 5
                                    


Энэ залуу үнэхээр хаана байгаа юм бэ?

Миний санаа зовоод үнэндээ солиорохын наагуур байлаа. Жоохон хүлээвэл ирнэ. Жоохон л хүлээвэл гэж  2 цаг хаалга руу харж зогслоо.

Зүрх салгалан янз бүрийн л юм бодогдоно. Өглөө дэлгүүр явж байгаад элдэв янзын хүмүүст баригдчихсан юм болов уу?

Муу хүмүүс барьж аваад зодож нүдэж байгаа юм болов уу?

Дотор элдэв бусын бодол эргэлдсээр арай гэж осол гаргачихгүй явсаар төрсөн гэртээ ирлээ. Ороод л шууд өвөө рүүгээ гүйж очоод болсон бүх зүйлийг ярих гэтэл өвөө байсангүй. Ээж аав ч байхгүй. Гуч дөчин минут энд тэндэхийн хүмүүстэй ярьсны дараа арай гэж Жонгүгийн менежер гэх хүний дугаарыг нь олж авлаа.

"Байна уу. Чи яг одоо Жонгүгтай хамт-" нэгэн эмэгтэйн дуу шууд л яриаг минь таслаж орхилоо.

"Чи ямар шантардаггүй хүүхэн бэ? Нөхөр чинь ингээд чамаас залхаад яваад өгч байхад араас нь ингээд л зууралдаад байх уу? Адилхан эмэгтэй хүн учраас би л хэлье эмэгтэй хүний нэр хүндийг битгий гутаагаад бай!" гэж хэлчихээд таслачихлаа.
Хэд цаг санаа зовж, санаж,шаналаж,  гэрийнхээ шаахайтай хүртэл гүйж гарч түүнийг хайж хамаг арга чаргаа барсны дараа би нэгэн эмэгтэйгээс ийм хариу сонслоо.

Яагаад? Яагаад ? Өгчигдөр орой уурласнаас болж ингэж байгаа юм уу ? эсвэл. Үнэхээр намайг хаяаад явчихаж байгаа юм уу? Надад хайртай гэдэг байсан нь хүртэл жүжиг юм уу? Надад гаргадаг байсан тэр бүх сайхан сэтгэл, сэтгэл татам үйлдэлүүд бүгд хуурамч байсан юм уу? Чин сэтгэлээсээ над руу харан инээмсэглэсэн удаа нэг ч байхгүй юу? Нэг хором ч болтугай намайг хайрлаж байгаагүй юу?

Анхнаасаа л ашиг сонжоо хайж, нэг нэгнээ хайрлах сэтгэлгүй гэрлэсэн. Би л түүний хуурамч инээмсэглэлд нь хууртчихжээ.

Энэ бүхнийг бодож байх зуур хөл минь өөрийн эрхгүй нугалран нүд харанхуйлж эхэллээ.

...

---With You---Where stories live. Discover now