~26~

6.2K 494 6
                                    

Жонгүг "Маааш маааш болгоомжтой байгаарай за юу."

"За тэгнээ тэгнэ. Хурдан явж үз"

"Шатаар буухдаа удаан болгоомжтой буугаарай" аль хөлөө яаж тавихыг бараг заах нээ манай нөхөр нээрээ

"Мэднэ дээ. За яв хоцорлоо"

"Ниэ за хайртай шүү...яваагүй хэрнээ санаад эхэлчлээ...одоо жинхэнээсээ баяртай" уртаас удаан сургаал айлдаж дууссаны дараа намайг үнсээд тэр ажилдаа явлаа.

Ойрд очоогүй учраас өнөөдөр яв гэж бараг хөөсөөр байгаад явууллаа.

Жонгүгийг ажил руу хөөж явуулчихаад би эмнэлэг явлаа. Эмнэлэг явна гээд хэлчихвэл хамт явна гээд зөрүүдэлчихнэ. Хүүхэд маань бага зэрэг том болчихсон болохоор хүйсийг нь мэдэх боломжтой. Би эхлээд мэдчихээд дараа нь түүнд хэлье гэж бодоод түүнээс нууцаар явж байгаа юм.

Эмнэлэг очиж үзүүлээд, хөөрсөндөө шууд л Жонгүгийн ажил руу явчихав.

Аль дээрээс хойш бэлдүүлж байсан хоёр хайрцагныхаа нэгийг нь авахаа ч мартсангүй.

Үүдэнд байсан хүмүүс нь намайг харангуутаа бөхөлзөн мэндэлж, Жонгүгт мэдэгдэх гэхээр нь болиулж байгаад нөгөө хайрцагтай юмаа машинаасаа гаргууллаа.

Би түрүүлээд түүний өрөө рүү орлоо. "Хайраа ёоо.. Утасаа авахгүй байхаар чинь айгаад байсан юм ингээд хүрээд ирлээ. Ашгүй" намайг харчихаад шууд босож ирээд тэвэрч үнсээд бөөн юм болов.

Хамгаалагч залуугаар том хайрцагтай зүйл оруулж ирэхэд Жонгүг гайхсаар над руу харна.

"Юу вэ? Хайраа. Нөгөө..арай чи минь мэдчихсэн юм уу?" тэр шууд л гадарлачихав. Бид хамтдаа интернетэд байсан бичлэгийг үзсэн юм. Хүүхдийнхээ хүйсийг ингэж мэдвэл сонирхолтой, хөгжилтэй санагдсан.

"Нээчих үү. Хайраа" догдолсон Жонгүг шууд л нээчихлээ.

"Тэг дээ"

Жонгүг "Шаар байхгүй юм уу" Бидний үзсэн бичлэгэн дээр шаар байсан юм.

Ягаан шаар гарч ирвэл эмэгтэй. Цэнхэр байвал эрэгтэй.

Гэхдээ миний бэлдсэн хайрцаганд шаар байхгүй байсан Жонгүг хэсэг гайхаж байснаа хайрцаган дотор байсан хайрцгийг дахиад нээлээ.

Хайрцагнаас хайрцаг, хайрцагнаас хайрцаг гарч ирсээр сүүлдээ нөгөө том хайрцаг чинь маш жижигхэн болчихсон.

"Ойртох тусам улам догдлож байна шүү хайраа"

Сүүлийн хайрцгийг нээсний дараа Жонгүг нээх хөөрхөн уйлах гэж байснаа "Хүүгийнхээ өмнө дахиад уйлахгүй шүү. " гээд маш хурдан нулимсаа арчив.

Хайрцагнаас маш жижигхэн хоёр цэнхэр өнгөтэй гутал гарч ирсэн юм.

...

---With You---Where stories live. Discover now