~2~

9.8K 667 4
                                    

Хэжин

"Тавь"

 Тэр инээсээр "Үгүй гэвэл яах юм"

"Хэн болчихоод надад хүрээд байгаа юм." Үнэндээ бид хоёр бие биеэндээ шаардлага гарахгүй л бол хүрдэггүй. Тэр шаардлага нь зөвхөн хуриманд дээр л гарсан.

"Нөхөр чинь байна... Хаачих гээд байгаа юм" гэсэн ч тэр миний гарнаас атгасан хэвээр.

Хэзээнээс миний нөхөр болчихсон юм?

"Чамд хамаагүй"

Жонгүг "Яагаад нөхөрт чинь хамаагүй юм?
Чи үнэхээр өөр хүнтэй болчихсон юм уу."

"Тийм ээ тэгсэн."

"Аан. Тэгвэл хэд хоногтоо энд үлдчих. Манай хөрөнгө оруулагч манайд түр байрлах гэж байгаа. Мэдээж хоёулааг гэрлэсэнг мэдэж байгаа"

"Наадах чинь миний асуудал биш. Өөрийнхөө компани шиг юмныхаа учрыг өөрөө ол."

Өөдөөс жуумалзан инээсээр "Хэрвээ чамайг үлдэхгүй гэвэл өвөөд тусдаа амьдрах тухайгаа дамжуулна"

миний хамгийн том сул тал бол өвөө. 

"Чи одоо намайг сүрдүүлээд байгаа юм уу"

Жонгүг "Мэдээж. Үгүй бол чи явчихна шүү дээ. Би хөрөнгө оруулагчаа алдана" гэж хэлээд авч явахаар бэлдсэн ачааг минь гарнаас аваад дээшээ гарчихав.

  Тэр ч үнэхээр новш юм аа.  

"Зэвүүн амьтан"

Новш! Арай гэж салж хэдэн ясаа амраах гэж байхад...лайтай хөрөнгө оруулагч вэ. Буудалд бууж болдоггүй юмуу?

Түр хугацаагаар үлдэх болсон болохоор зарим нэгэн зүйлсээ гаргаж цэгцэлж байхад тэр орж ирлээ.

"Хаалга тогшиж мэддэгүй юмуу. Сураагүй юм уу"

Хаалга ч тогшдоггүй бүдүүлэг амьтан.

Жонгүг "Эхнэр нөхөрт тиймэрхүү юм үйлчилдэггүй юм"

Тоглоод байна уу хэзээ нээх эхнэр нөхөр байсан юм би лав юу ч санахгүйн байна!

"Чамтай гэрлэснээ бараг л мартчихаж"

"За миний өрөө рүү явцгаая. Хүмүүс ирэхэд эхнэр нөхөр гэчихээд тусдаа өрөөнд байж болохгүй шүү дээ" гэсээр тэр юу ч болоогүй юм шиг гараад явчихав.

"wtf?" ...

Жон Жонгүгийн өрөөнд түүний орон дээр түүнтэй хамт унтаж байгаадаа итгэж чадахгүйнээ. Ямар гээчийн хараал идсэн өдөр вэ?

Унтах гэсэн ч нойр хүрсэнгүй. 

Яагаад нойр хүрэхгүй байна вэ гэвэл бараг танихгүй нэг нэгнийхээ нэрнээс илүүг бараг мэдэх ч үгүй хүнтэй хамт унтана гэдэг ч...

"Унт" Гэнэт Жонгүг дугарав.

Ядаж унтаач гэж хэлж болохгүй байсан юм уу? 

"Чамаар заалгах юм шиг байна уу? Өнөөдөр тэр хүмүүс чинь ирэхгүй юм шиг байна. Өнөөдөртөө би өрөөндөө унтлаа" тэгэхгүй бол нойргүй хонох нь.

"Маяглаад байлгүй унтаа хүмүүс ирэхээр угаасаа ингээд унтана."

Тэгээд одоо хаашаа юм намайг дасан зохицоод дуугүй унт гээд байгаа юм уу?

"Тэгсэн ч өнөөдөр ирэхгүй нь ойлгомжтой юм чинь" гээд би босоод зөөлхөн өрөөнөөс нь гараад өөрийнхөө өрөөнд ороод хөнжилдөө шургав.

Ёо ингэж нэг амьсгаа авахтайгаа болох гэж. 

Гүн нойрондоо автаад унтаж байхад хэн нэгний халуун амьсгал намайг халууцуулан сэрээлээ...

---With You---Where stories live. Discover now