~18~

6.5K 493 12
                                    


"Жонгүгаа"

"Айн" утасаа оролдон хэвтэж байгаад намайг дуудахад тэр босч ирлээ.

"Би гүзээлгэнэ идмээр байна. Нөгөө хөрөгчинд байсан нь дуусчихсан. Би өөрөө гараад авмаар л байна л даа гэхдээ гадаа дэндүү харанхуй болчихсон байна" хар шөнөөр түүнээс дэлгүүр гарахыг гуйх нь сайхан санаа биш гэдгийг мэдэж байсан ч гүзээлгэнэ идэх хүслээ хорьж чадаагүй юм.

"Тэгвэл миний хайр гэртээ байж байх юм уу би яваад аваад ирье" тэр ч нэг их төвөгшөөсөнгүй надад гүзээлгэнэ авч өгөхөөр дэлгүүр гарлаа. Нэг их удалгүй тэр тор дүүрэн гүзээлгэнэтэй орж ирлээ.

Гэвч одоо надад гүзээлгэнэ идэх хүсэл хумсын чинээ ч байхгүй болчихлоо.

"Идэхгүй юм уу. Таалагдахгүй байна уу" идэхгүй суугаад байгааг минь анзааран надаас асуулаа.

"Үгүй ээ. Би улаан лооль идмээр байна"

"Гэхдээ чи надад захиж болох л байсан шүү дээ. Эсвэл дэлгүүрт байхад залгачихгүй тэгвэл би аваад ирэх байсан" тэр бага зэрэг бухимдсан харагдаж байсан ч түүнийгээ ил гаргахгүйг хичээн хүчлэн инээмсэглэнэ.

"Чамайг яг гэрийн хаалгаар орж ирэхэд чинь гүзээлгэнэ биш улаан лооль идмээр болчихсон юм. Гэхдээ чи дургүй байгаа бол одоо яая гэхэв дээ. Улаан лооль идэх хүслээ тэвчээд л байж байя"

"Үгүй ээ би аваад ирье" түүнд жоохон тиймхэн байсан ч тэр миний хүслээр дахиад дэлгүүр явсан юм. Гэхдээ иргээд ирэхэд нь би улаан лоольтой болчихсон байсан. Шалба норчихсон Жонгүг орж ирээд "Гадаа бороо орж байна. Машингүй явчихсан чинь... Хөөе чи хаанаас улаан лоольтой болчихсон юм"

"Нөгөө хөргөгчинд байсан байна лээ. Би харж амжаагүй байхад чи гарчихсан шт"

"Аан зза" шалба норчихсон ч юу ч болоогүй юм шиг инээхийг хичээн дээшээ гарлаа.
Түүнийг харсан миний инээд хүрээд ганцаараа баахан инээлээ.шоолсондоо биш дэндүү эгдүүтэй байсан юм. Нээх хөөрхөн бухимдаад байгаа ч надад мэдэгдэхгүй гээд инээгээд л.

Хувцасаа солиод бууж ирсэн Жонгүг хушуугаа унжуулан зогсоно. "Чи яасан муухай юм. Хоёр удаа дэлгүүр явуулсан чинь зүгээрээ өдрийн хэд ч явсан чадна. Гэхдээ чи намайг орж ирэхэд шоолоод байсан яасан муухайн бээ. Нөхөр чинь норчихсон орж ирж байхад алчуур аваад ирэхийн оронд шоолоод байсан биз дээ ханн" тэр буйдан дээр суугаад наашаа биш нөгөө тал руугаа буюу миний эсрэг хараад дэрээ тэврээд суучихав.

Удахгүй аав болох гэж байгаа залуу ингээд байж байдаг. Өөрийгөө аав болсноо ч мэдэхгүй. Надад эрхлээл. Би ч удахгүй хоёр хүүхэдтэй болох нь дээ.

...

---With You---Where stories live. Discover now