~35~

5.7K 456 12
                                    


Жонгүг хаалганы цаана ганцаараа суугаад л байлаа. Бараг үүр цайж байхад нэг эмчийн бараа харагдаж эхнэрээ асуухад эмч " Хүүе ээ чи чинь Жон Хэжиний нөхөр нь юм уу. Эхнэр чинь аль дээр төрчихсөн шт дээ. Орооч" гээд халит загнуулав.

Хэдэн цагийн турш эмч харагдахгүй байсан нь Жонгүгийн буруу биш.

Ороод очиход Хэжин унтаж байлаа. Ядарсан харагдаж байгаа ч үзэсгэлэнтэй хэвээрээ л байна гэж нөхөр нь бодоод эхнэрээ үнсээд шинэхэн төрсөн хүүгээ очиж харлаа. Олон сарын турш эхнэрийнх нь гэдэсэнд байсан хүү одоо ингээд гараад ирэх нь итгэмээргүй санагдаж байлаа.

Ийм хөөрхөн хүү түрүүлж өгсөн эхнэрээ дахиж нэг духан дээр нь очиж үнслээ.

Шинэхэн төрсөэ хүү рүүгээ харахаар л нүдэнд нь нулимс цийлэгнэж одоо ингээд аав боллоо гэж бодохоор л хариуцлага нэмэгдэж байлаа. Сайн аав сайн нөхөр байх ёстойг Жонгүг сайн мэдэж байгаа.

Удалгүй Хэжин, Жонгүг хоёрын аав ээж нар болон өвөө орж ирлээ.
Хүүг булаацалдан авч байх зуур Хэжин сэрлээ.

"Воав миний хайр" Жонгүг эхнэрлүүгээ гэрлийн хурдаар гүйж очин гарнаас нь атгаад "Чи минь сайн байлаа. Ээж болсонд баяр хүргэе. Ийм хөөрхөн хүү төрүүлж өгсөнд үнэхээр их баярлалаа. Хайртай шүү"

"Би ч гэсэн хайртай" Ядарсан ч гэсэн нөхрөө хараад Хэжин инээмсэглэнэ.

Өвөө "Олон сар хүлээж та хоёроос гуйж байсан үр маань ингээд гараад ирдэг юм байжээ. Одоо ингээд ээж аав болгоодог юм байжээ. Та хоёр минь ээ"

...

Хэжин удалгүй эмнэлэгээс гараад
гэртээ ирлээ. Гэрийнхээ орон дээр залуу хос унтаж байгаа хүүгээ харан хэвтэнэ.

"Хүүдээ ямар нэр өгнө өө. Миний хайрд бодсон юм байна уу" гээд Жонгүг эхнэрийнхээ үсийг оролдон асууна.

"Харин л дээ. Одоохондоо бодсон юм байхгүй л байна."

"Надад бол их олон хувилбар байна л даа. Жингүг, Жэгүг... Эсвэл бүүр хоёулаа өөрсдийнхөө нэрийг холиод ч өгсөн болно. Хэгүг, Жонхэ.. хайраа Жонхэ гоё юм биш үү. Жон Жонхэ гээд л"

"Дажгүй л сонсогдож байна"

"Нэрээ эртхэн олныг боддог байж"

Хэжин "Чи тэгээд мангартаад надтай хэрэлдэж байснаас бодож байхгүй. Иймэрхүү юмыг нөхрүүд л хийдэг биз дээ"

"Нээрээ тэгдэг байж тийм ээ хайраа... Алив үнсье" гээд Хэжинийг үнсэж гарав. Нүүрнийг юу ч үлдээлгүй бүгдэд нь уруулаа хүргэж хамгийн сүүлд нь уруул дээр нь удаанаар үнслээ.

"Миний гүнжээхэй одоо унт даа.Ядарчихна"

...

Hey guyzzz? Uguulleg maani duusah dohoj bn yu bodoj bn daa. Oo neeree shinehen babynd ner sanal bolgooroi

---With You---Where stories live. Discover now