~36~

5.7K 426 16
                                    


Хүү маань жоохон том болсон болохоор Жонгүг харж өгч тус болж байгаа.

"Хэжинааа...ХЭЖИНАААА ХҮҮ УЙЛААД БАЙНАААА"  миний хайр хоолоо хийчих хайр нь хүүгээ хараад байж байя нтр гээд том том дугараад байсан арван минут ч болоогүй хүүгээ аваад буугаад ирлээ.

"Жоохон саатуулаад байж бай л даа!" яг хоол хийж байхад саад болоод байх юм.

"Мөөмөө нэхээд уйлаад байх шиг байнаа"

"Би саяхан хөхүүлсээн. Чи ер нь тэгээд мөөм нэхэж уйлаж байгааг нь яаж мэджийгн?? Хэдэн минут хараад өгчиж чадахгүй зүгээр" яаж олигтойхон аав болно доо энэ бид хоёр.

Жонгүг "Чадна хөөе"

"Тэгээд чадаач! Чадаж байгаа чинь хаана байгаа юм?"

"Ханннн засс. Чадахын юм чинь..юу гэнэ вээ? Чадахгүй гэж бодоод байгаа юм байх даа" гээд
амандаа баахан юм үглэсээр нөгөөдөх чинь хүүгээ тэврээд дээшээ гарчихлаа.

Зөрүүд царайлчаад дахиад бууж ирсэнгүй. Нэг зөрүүдэлчихээрээ гайтай зөрүүд. Ядаргаа очиж дуудахаас гээд дээшээ гараад хүүгийнхээ өрөөнд ортол нөгөөдөх чинь хүүгээ унтуулцан өөрөө утасаа оролдоод сууж байна.

"Хар!! Би хүүгээ унтуулчихлаа. Чамайг байхгүй байхад шт дээ. Харж чадахгүй гээд байсан чи сайн харж байгаа биз дээ. Би унтуулцан байгааз... Сайн харж ав миний эхнэррр" надад онгироод бөөн юм болов.

"Овоо шт... зза онгироо туулай минь доошоо дэгд хоол болчихсон"

"За" Нөгөөдөх чинь бахархалтайн аргагүй доошоо буулаа.

Хоол идэж сууж байгаад би "Миний хайр одоо ингээд хүүгээ хараад байх юм чинь би одооноос гадуур гарч болно биз дээ"

"Тэгэээ.. Дэлгүүр идр хэсэхгүй юу"

"Гүээ гү. Дэлгүүр хэсэхгүй ээ. Хайр нь өнөөдөр нээрээ гарна шүү. Манай ажлынхан дуудсан"

Царай нь хувьс хийн өөрчлөгдөн "Нөгөө гонзон тэмээ байгаа бол явахгүй шүү та"

"Хөөе чи ер нь ямар хайшаа юм айн?? Би чамайг найзуудтайгаа гаръя маръя гээд гуйж гуйвшаад байхад чинь юм хэлэлгүй л явуулдаг биз дээ!"

Жонгүг "Тийм л дээ. Гэхдээ тэр гозон новштой бол хэзээ ч үгүй!"

"Жонгүг!!! Санаанаасаа зохиож хардахаа боль! Тэглээ ч би ер нь гарч мардаг ч биш. Жирэмсэн болоод юм бүхнээс хоцроо биз дээ. Ахлах сургуулийн ангийнхан уулзая гэсэн чинь чи уурласаар байгаад явуулаагүй биз дээ"

"Тэр үед угаасаа жирэмсэн байсан"

"Одоо биш юм чинь явна"

Жонгүг "Үгүээ. Явуулахгүй"

Би уурлаж баахан юм ярьсны эцэст явахаөр боллоо.

Явах гээд хувцасаа өмсөөд зогсож байтал Жонгүг харж байснаа "Тэр муу гозон чинь чамайг надтай гэрлэснийг мэдэж байгаа юм байгааз дээ"

"Мэдэх үгүйг нь би яаж мэддийн өөрөөс нь асуухгүй юу" тоосон ч үгүй хариулахад Жонгүг уурлаад
"Ёоо Хэжинаааа ингэхээр чинь улам... Чи ер нь битгий яв"

"Үгүй ээ явна"

"Нөхөртэй гэдгээ санаж яваарай айн. Чам руу хараад байдаг хачин юмнуудаас хол байгаарай. Ялангуяа тэр гозон дуракаас чи түүн рүү харж ч болохгүй шүү за юу. Тэгээд эрт ирээрэй хурдан ирэхгүй бол би яваад очно шүү"

...




---With You---Where stories live. Discover now