~28~

5.9K 457 17
                                    


"Хэдэн цагт ирж байгаа юм" Би Жонгүгийг ирэхэд үүдэнд түүнийг хүлээгээд зогсож байсан юм.

Түүний ажил 6н цагт тардаг тэр ойрын үед тарах цагаасаа өмнө намайг санаад байна гээд ирдэг байсан бол өнөөдөр тэр 12 болж байхад орж ирлээ.

Нөхрөө хааяа найзуудтай нь гарахыг зөвшөөрөх бол ойлгомжтой гэвч гарах гэж байгаа энээ тэрээгээ хэлчиж болдоогүй юм байх даа. Би үүнийг Намжүүнаас л сонссон.

"Ойртож ирэх байсан юм бол хэлэхгүй яасан юм??"

"Ниээ миний эхнэрррр найнууу... Гүнжүүхэй...Гүнжүүлэй..Өө бас миний хүү..." сая л намайг хараад шааллл согтуу ёстой тэнэгтэж өглөө.

Намжүүн хажуунаас нь гарч ирээд "Сайн байна уу эзэгтэй. Түүнийг хаашаа оруулах уу?" гэж асуулаа. Ашгүй Намжүүн байсан тулдаа Жонгүгийг дээш нь гаргаж өглөө. Манай нөхөр гэх залуу бүүр хөл дээрээ ч тогтож чадахгүй байна шт.

Намжүүнаас юу уухыг нь асуухад ус ууя гэлээ. Ус аваачиж өгөхөд тэр "Та битгий нэг их уурлаарай. Захирал харин өнөөдөр гэрээ хийх хүнтэйгээ уулзаад тань руу залгах гэсэн чинь цэнэг нь дуусчихсан гэсэн тэгээд намайг ярьчихаарай гээд " гэж хэлээд тэр явах боллоо  гаргаж өгөөд баярласнаа ч хэлж амжив.

Манай нөхрийн утасны цэнэгээс болж өмнө нь ч бас дэлхий сүүрэх шахсан. Энэ удаа Намжүүн байсан болохоор тэр аврагдлаа.

Цэнэгээ барьдаг үгүй нь мэдэгдэхгүй нөгөө алдарт утасыг нь цэнэглэж амь орууллаа. Унтах гээд согтуу толгойгийнхоо хажуугаар орж хэвтэж  Жонгүгийн утас дугарлаа. Үнэндээ би хармааргүй байсан ч яг миний хажууд дугарч байсан болохоор хараад амжив. Эмэгтэй хүний нэр байсныг харсан ч нэг их юм бодолгүй орхичихлоо.

Бараг минут тутам залгаад зурвас бичээд байгаа нь надад хачин санагдав. Тэглээ ч ер нь эмэгтэй хүн шөнө дөлөөр зүгээр залгаагүй л байх гээд авах гэтэл дахиж залгасангүй. Залгахгүй байсан ч өмнө нь биччихсэн байсан зурваснууд нь миний анхаарлыг татав.

"Ахаа сайн уу?"
"Та яагаад намайг тоохоо больчихсон юм?"
"Та яасан гэж бодож байна? Хайр нь Солонгост ирчихлээ."
"Тосоогүйд чинь гомдож байна шүү"

Ээ бурхааан энэ одоо бас хэн бэ?
Энэ Жонгүгт бас юун хүүхэн байсан юм бээ?

...

---With You---Where stories live. Discover now