~4~

9.1K 632 2
                                    


Жонгүг "Бүх зүйл зүгээр үү?"

"Зүгээр биш!!! Хараач чи! Ёоо" гээд би толинд тусах өөрийн тусгал руу хуруугаараа заав.

"Чи сайхан л харагдаж байна шүү дээ" Тэр наашаа ойртонгоо нүдээрээ хажуу тийшээ заавал хаалганы цаана нөгөө Мира гэгч бүсгүй чимээгүйхэн биднийг харж байлаа.

Тэр одоо юу вэ? Энэ эмэгтэй чинь солиотой юм уу хаашаа юм? Хүн нууцаар харна гэдэг чинь?

"Би үнэхээр новшийн харагдаж байна" гэсэн ч би тэр эмэгтэйд нэг их анхаарал хандуулсангүй угаасаа ийм сонин юм байх?

"Миний үзэсгэлэн гоо ямагт үзэсгэлэнтэй харагддаг" нилуун үгс хэлэн наашаа нөхөн миний духан дээр зөөлөн үнсэв.

долоо хоног энэ байдлаараа би лав тэвчихгүй юм байна.

Гарнаас хөтлөн энэ тэрүүгээр явж ийм даашинд өмсөх үү? Ийм ч гутал уу? Гэж асуун надад өмсөх хувцас сонгож өгч байлаа.

Хоолойг нь сонсоход л дотор муухайрч байхад.. Би үнэхээр тэвчээртэйгээ сая л мэдлээ.

Түүний сонгосон хувцасыг өмсөхөөс өөр арга байхгүй болохоор дуугүй л өмсөхөөр болов.

"Гарч бай хувцасаа сольё"

"Зүгээр ээ би эндээ байж байя. Ямар нэг нэгнийхээ хувцасгүй биеийг харж байгаагүй биш"

Воав Жон Жонгүг үнэхээр сайн жүжигчин юм.

Хажуугаар нь гарч хаалгаар шагайхад нууцаар хараад байсан хачин эмэгтэй байхгүй байлаа.

"Одоо гар"

"Гарахгүй гэвэл яах юм" Саяхан л сайхан сайхан юм яриад байсан сахиусан тэнгэр шиг залуу хормын дотор л зэвүүн инээд нүүрэндээ тодруулсан чөтгөр болон хувирав.

"Тэгвэл би гарлаа" Тэр гарахгүй бол би л гарчихая.

"Тэгвэл гаргахгүй гэвэл яах юм" тэр хаалганд ойртож байснаа дотроос нь түгжээд өөрөө наана нь зогсчив.

"Чи яагаад байгаа юм"

Жонгүг "Чи өөрөө яагаад байгаа юм. Эхнэр нөхөр байж нэгнийхээ хажууд хувцасаа солих тийм хачин зүйл үү?"

"Чамтай эхнэр нөхөр шиг сайхан харилцаатай байснаа би лав санахгүй юм байна. Маяглаад байлгүй холд чамтай тоглох зав алга би ажилдаа явмаар байна"

Жонгүг "Би өнөөдөр ажиллахгүй. Чи намайг Миратай үлдээхдээ итгэлтэй байна уу? Энэ эмэгтэй намайг яачихаж юм билээ."

"Аан гээч нэгт надад тэр эмэгтэй биш чи л өөрөө яачих юм шиг санагдаад байна. Хоёрт надад та хоёрын завхайрал хамаагүй!
Гуравт холд би ажлаасаа хоцорлоо"
Гарыг нь хажуу тийш нь түлхээд хажуугаар нь гараад ирэв.

Граж руу гүйж ороод машиндаа суугаад хөдлөх гэтэл Жонгүг ороод ирэв.

"Ямар новшоо хийгээд байгаа юм Жон Жонгүг буу!"

"Хөдлө. Ажил руу чинь явна биз дээ"

"Чи манай ажил руу явж яах гэж.байгаан?"

"Хоцорлоо гээ биз дээ олон юм асуугаад шалгаагаад байлгүй хурдан хөдлө"

Түүнтэй хэрэлдсээр ажлаасаа хоцорч байгаагаа мартчихжээ.

Замдаа бид нэг их юм ярьсангүй. Юм асуухаар л хоцорлоо гэж миний амыг тагласаар компани дээр ирэв.

Энэ одоо надтай хамт манай ажил руу орох гэж байгаа юм уу? Үнэхээр уйдаад ингээд байгаа юм уу?
Намайг хэр тэвчээртэйг шалгаад байгаа юм уу?

Надтай мэндэлсэн хүн бүрт өөрийгөө танилцуулан миний нөхөр гэдгээ хэлж намайг тэвэрч хөтлөн явж байлаа.

Уурандаа хүрээд багтарч үхэх гэж байсан ч худлаа инээж явсаар өрөөндөө орж ирлээ.

"Чи чинь одоо өнөөдөр муудчихсан сүү уучихсан юм уу? Юу болсон болоод ажил дээр хүртэл ирээд байгаа юм"

"Өхх хайраа битгий уур л даа"

"Хайраа? Үхсэн баас!! Одоо жүжиглэхээ болиод харьж үз. Чамд нээрээ оскар өгсөн болохоор сайн байлаа. Одоо болно."

...

---With You---Where stories live. Discover now