~31~

5.8K 485 6
                                    


"Намайг хүргээд өгчих буянтай хүн байна уу" би эргэж орж ирээд шууд л нэгээр нь хүргүүлэхээр боллоо. Ганцаараа машинаа барьж явахаас айж байна.

Намайг хүргэж өгөх гэж бөөн юм болов. Миний машинд 3н хүн сууж намайг хүргэж өгнө гэнэ. Тэгээд тэр гурваа эргүүлээд авч яваа гээд хойно дахиад нэг машин явахаар боллоо. Машинд миний цтас тасралтгүй дугарч байсан ч би тоолгүй зүгээр л унтраачихлаа.

Өнөөдөр бол угаасаа гэртээ очихгүй. Жонгүгтэй хэрэлдчихээд яаж ч очих билээ. Ийм үед л нэг сайн найз байсан бол түүний дээ очиж хоноод, сэтгэлээ онгойтол ярилцаж хонох юм сан гэж бодлоо. Гэвч надад тийм хүн байхгүй болохоор яг одоо ганцаардаж байна.

Төрсөн гэртээ ч очьё доо. Өөр очих газар угаасаа алга гэж бодоод тэднээр хүргүүллээ. Гэртээ орж ирэхэд аав ээж хоёр маань инээлдчихсэн хамтдаа хоол хийгээд зогсож байлаа. Би ээж аав хоёрыг маргалдаж байхыг маш цөөхөн удаа харж байсан. Тэд бие биеэндээ хязааргүй их хайртайг би мэдэрдэг.

Аавын ээжийг ширтэх тэр харцнаас бүгд л мэдрэгддэг. Гэтэл Жонгүг бид хоёрын бие биеэндээ хайртай гэж хэлэх ээж аав хоёрын минь агуу хайрын хажууд юу ч биш юм байна гэж би бодлоо.

"Миний охин бүүр хөөрхөн болчихжээ." ээж минь намайг яг л жоохон хүүхэд шиг эрхлүүлнэ.

"За угаасаа л хөөрхөн шт дээ"

"Өвөө хаана байгаа юм" өвөөгөө удаан хараагүй болоод ч тэрүү санаж байлаа.

"Өвөө нь дээр унтаж байгаа"

Өвөөгийн өрөөний хаалгыг зөөлөн нээхэд өвөө цонхоор ширтэн сууж байлаа. Намайг ирснийг харж л дээ.

"Миний гүнж" гээд бас л намайг эрхлүүлнэ. Энэ гэртээ би цорын ганц жоохон охин нь болохоор бүгд л намайг одоо ч жоохон хүүхэд шиг өхөөрдөнө.

"Миний өвөө сайн уу"

"Өвөө нь сайн. Харин чи л муу байх шиг байна даа"

"Айн?"

"Нөхөртэйгөө хэрэлдчихээ юу" гэж өвөө асуулаа. Би өөрийн эрхгүй дуугаа хураан доошоо харж зогсож байхад өвөө "Та нар ч хэрэлдэж, муудалцаж байж л нэг энэ гэрт ирж царайгаа харуулах улс юм аа. Би л нэг нөхөртэйгөө хэрэлдчихсэн гэсэн шиг явах юм аа"

"Воах өвөө та яаж мэдсэн юм"

"Би ч гэлтгүй ээж аав хоёр чинь хүртэл мэдчихсэн байгаа чамаас асуухгүй л байгаа болохоос... Нөхөртэйгөө хэрэлдэхээрээ л над дээр ирж байгаа юм уу"

"Та намайг хэд хонуулна биз дээ"

Өвөө "Ууг нь бол хонуулмааргүй л байна. Гэрээсээ хөөж гаргаад нөхөртэйгөө эвлэр гээд загнаж чадах ч би тэгэхийг хүсэхгүй байна. Чи чинь насанд хүрсэн хүн шүү дээ. Наашаа ирвэл илүү дээр гэж бодоод л ирсэн юм чинь одоо эндээ л байж бай даа."

Оройн хоол идчихсэн болохоор шууд л унтах гээд өрөөнд ороод хэвтэж байтал ээж орж ирлээ.

"Жонгүг доор ирчихсэн байна. Чам руу орчихвол чамайг уурлуулах байх гээд айгаад байна гэнээ"

"Мм тэгвэл тэгээд яв гээд хэлээд өгөөч тэхүү ээж"

"Юунд ингэж нөхөртөө хатуурхана вээээ?"

...

---With You---Where stories live. Discover now