~14~

7.2K 514 14
                                    


Нүүрэн дээр халуун зүйл мэдрэгдэж нүдээ нээхэд гэрэл тусав. Нар аль хэдийнээ тэнгэрт манджээ.
Өчигдөр оройны явдлыг бодох төдийд л хацар улайж халууцаж эхэллээ.

Нүүрээ дэрэндээ нааж доошоо харан хэвтэж байхад тэр орж ирлээ. "Сайхан амарсан уу"

"Тийм ээ." Түүн рүү харж чадсангүй ичээд байна. Хажуугаар орж ирэн хэвтээд Жонгүг "Наашаа хар даа"

"Үгүй ээ. Ичээд байна"

"Чи өнгөрсөн шөнө ичэхгүй л байсан биз дээ"

"Жонгүггг! Битгий намайг улам ичээгээд бай. Нүүр хийх газаргүй болох нь" намайг татаж өөр лүүгээ харуулаад бэлхүүсээр гараа ороон тэврээд "Яагаад ийм хөөрхөн юм бэ"

Би түүн рүү харж чадахгүй дэмий л цээжинд нь нүүрээ наан хэвтлээ.
Гэнэт би одоо хүртэл ямар ч хувцасгүй байгаагаа санаад түүнийг өөрөөсөө түлхээд "Гарч бай"

"Яасан ямар нэгэн асуудал гараа юу" гэнэт өөрийг нь түлхэсэнд тэр  бага зэрэг гайхаж байлаа.

"Би одоог хүртэл хувцасгүй байна шт дээ"

"Одоо л ичиж гэнэ өчигдөр шөнөөс хойш л хувцасгүй байсан шт дээ" гээд надад даавуун нөмрүүлэн өргөөд  "За алив хувцасаа өмсөцгөөе. Уул нь надад хувцасгүй ингээд байх чинь таалагдаж байгаа ч чи над руу харж ч чадахгүй байгаа нь тийм ч таатай санагдахгүй байна."

Өөрийнхөө хувцасны өрөөнд оруулж  ирээд "эндээс л өмсчих...юу өмсмөөр байна"

"Угаасаа надад таарахгүйгээс хойш зүгээр нэг юм өгчих өө" би даавууныхаа цаагуур орон нүүрээ даран нуугдлаа. Хэсэг байж байгаад тэр хувцасаа авчирсан бололтой "Алив яагаад нөхрөөсөө ичээд байгаа юм" гээд урд ирж суулаа.

"Зүгээр л ичээд байна"

Жонгүг "Одоо дахиж битгий ичээрэй за юу" гээд духан дээр зөөлөн үнслээ.
Хувцасгүй биеийг минь далдлаж байсан ганц даавууг минь тэр доошлуулаад надад өөрийнхөө хувцаснаас өмсгөв.

Нэгэнт л ийм юм болсноос хойш би ч түүнээс зайгаа барихаа больё гэж бодоод дуугүй л намайг хувцаслахыг нь харна.

"Бие нь өвдөж байна уу" Жонгүг шөнийн хийсэн зүйлээс үлдсэн өвдөлтийг асууж байлаа. "Бага зэрэг л"

Жонгүг "Намайг уучлаарай"

"Чиний буруу биш штдээ" тэр өөрийгөө буруутгаж байгаа нь надад таалагдахгүй байна.

Энд хэний ч буруу байхгүй шт дээ.

...

Douple up. 😂💞💖

---With You---Where stories live. Discover now