~21~

6.4K 486 16
                                    


"Хөөе ЖОН ЖОНГҮГ ЧИ ХААНА БАЙНА" Хэжины аав эмнэлгийн үүдэнд ирээд Жонгүг рүү залгасан нь энэ байлаа.

Харин Жонгүг одоо л нэг утасаа аваад "Аав би харин-"

"Үхсний чинь аав!! Чи муу миний ганц охиныг юу юу гэж хэлж авч суулаа. Гомдоохгүй идр гээд байлуу даа."

Жонгүг "Тэгсээн."

"Тэгтэл өнөдөөр яаж байгаа юм???? Чиний эхнэр миний охин Хэжин өнөөдөр манай гэрийн үүдэнд ухаан алдаад уначихсан байна. Чамаас салахдаа хүрвэл би өөрөө очоод авч чадах байсан юм!!!" гээд Хэжиний аав Жонгүгийг үг хэлүүлэлгүй утасаа салгачихав.

Хэжин эмнэлэгт хүргэгдсэн.
Өдөржин хэлэн дээрээ юу ч тавилгүй нөхрөө хайж энэ тэрүүгээр гүйгээд, хайж хайж нэг хүний дугаарыг автал шоконд ормоор хариу сонсох жирэмсэн мэдрэмгий эмзэг байгаа хүний хувьд хангалттай хүнд цохилт болсон.

Хэжин эмнэлэгийн орон дээр сэрлээ. Гэрийнхэн нь орж ирээд Хэжины ээж "Нөгөө... Жонгүг руу ярих уу" гэж итгэл муутайхан хэллээ.

"Яахаараа тэрэн рүү ярьдаг юм. Дахиж наад нэрээ битгий дурсаад бай" гэж Хэжиний аав ширүүхэн хариулав.

"Тэгсэн ч гэсэн охины чинь нөхөр юм байгаа биз дээ"

"Одоо биш! Бид салгах болно. Яасан гэж залгаж ярих гээд байгаа юм. Тэрний буянаар охин чинь одоо ингээд байж байна" Хэжиний аав энэ бүх зүйлд Жонгүг буруутай гэдэгт үнэхээр итгэлттэй байлаа.

"Би өөрийнхөө амьдралыг өөрөө шийдье. Одоо харин би ганцаараа баймаар байна. Унтаж амармаар ч байна. Та хоёр түр гараад өгчих гуйя" Хэжиний амнаас анх удаа л ийм хүйтэн хөндий үг сонсож байгаа эцэг эх хоёр нь гайхсан ч чимээгүй л гараад явчихав.

Хэжин өвдгөө тэвэрч суусаар чимээгүйхэн уйлна. Өрөөнд нь хүн орж ирэхтэй зэрэгцэн тэр хөнжил рүүгээ шургав.

"Ганцаараа баймаар байна гэж хэлсэн шт дээ"

"Хэжинаа миний хэлэхийг гүйцэт л сонсоорой гуйя" зөндөө хайсан тэр залуугийн хоолой сонсогдоно.

"Чамтай ярих зүйл байхгүй ч хэлэх юм гараад ирсэн бол хэлчихээд яв"

"Ингэсэн байхкү юу. Би гэнэт томлилтоор явах болоод тэгээд чамайг сэрээгээд хэлье гэж бодсон ч чи унтаж байсан болохоор хэлж чадаагүй юм. Онгоцонд явж байсан учраас дуудлаганд чинь хариу өгч чадаагүй. Уул нь би нарийн бичигтээ чам руу залгаад хэлчихээрээ гэж хэлсэн ч тэр мартчихсан байна лээ. Намайг уучлаарай " Жонгүгийн  хэн ч итгэмээргүй зүйл ярьж байлаа.

Гэвч энэ үнэн.

"Аан зза тэгвэл одоо гар" Хэжин түүнд итгэсэнгүй.

...

---With You---Where stories live. Discover now